UBLife Logo
Боловсрол

Н.Мөнхшүр дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

Ub.life
Ub.life
Н.Мөнхшүр дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

Монголын Ой тогтоолтын спортын 28 жилийн түүхэн дэх анхны эмэгтэй Дэлхийн аварга, ОУ-ын их мастер Н.Мөнхшүр саяхан шинэчлэгдсэн чансаагаар 6000 гаруй тамирчдаас шалгарч, дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ.

Тэрбээр 2016 оноос эхлэн тус спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд өсвөрийн дэлхийн аварга, Ой тогтоолтын Ази тивийн аварга, насанд хүрэгчдийн дэлхийн аварга болоод байна. Мөн Н.Мөнхшүр өмнө нь БНХАУ-ын Шенжень хотод болсон 100 мянган ам.долларын шагналын сантай ой тогтоолтын тэмцээнд амжилттай оролцон дэлхийн рекордыг шинэчилж ихэр дүү болох Н.Энхшүрийн хамтаар Гиннесийн номонд бичигдэх болзол хангасан юм.

Тэд өнгөрсөн оны сүүлээр Оросын “Россия 1” сувгийн "Incredible People" буюу "Гайхамшигт хүмүүс" нэвтрүүлэг урилгаар оролцож, дэлхийн ард түмнийг гайхшруулсан билээ.

Бэлтгэсэн:Л.Сайнбаяр

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
5
0
3
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.