Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

“Номын жор” чуулганыг зорих 5 шалтгаан


Энэ сарын 15-ны 12:00 цагаас Соёлын төв өргөөнд “Номын жор” чуулган болно. Тус чуулганыг зорих 5 шалтгааныг онцолж байна.

Чуулганыг анх санаачлан хэрэгжүүлсэн “Номын жор” сангийн тэргүүн Б.Базарсүрэн юу ярив?

-Анх номын чуулганыг зохион байгуулах санаа хэрхэн төрсөн бэ?

-Хамгийн анх ахмад зохиолчдын гэрээр орж уулзаж явахад "Бид ер нь мартагдсан хүмүүс шүү" дээ гэсэн гуниглуу үгс их сонссон. Залуустай ярилцахаар биднийг тоодоггүй гэнэ. Тэгээд л "гүүр" байх учиртай юм байна гэж бодоод уулзалтаа "Номын жор" гэж нэрлээд 2014 оны тавдугаар сарын 11-ны өдөр Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч ахыг урьж эхлүүлж байсан. Уулзалт маань хотын хамгийн захын Jack's coffee-д болдог байсан учир хамгийн ихдээ 100 хүн л оролцох боломжтой байсан юм. Арай өргөн хүрээнд олон хүнтэй хийх саналууд ирдэг байсан учир 2016 оны арваннэгдүгээр сарын 29-ны өдөр Тангадын Галсан, Лувсандамбын Дашням, Нацагийн Жанцанноров гэсэн гурван зочинтой 700 оролцогчтой "Номын жор" өдөрлөгөө зохион байгуулсан.

2018 онд “Номын жор” чуулганаа залуу уран бүтээлчдийг урьж таван илтгэгч, нэг зочин, 300 оролцогчтой хийж байсан. Энэ удаагийн онцлог гэвэл ахмад үе, дунд үе, залуу үе гэсэн гурван төлөөллүүдийг урьж зохион байгуулж байгаа нь юм. Мөн “Номын жор” II номын нээлт болно. 1000 оролцогчтой чуулна.

-Ковидын үед зохион байгуулж буй тул үзэгч, оролцогчдын эрүүл ахуйг хэрхэн хангах вэ?

-Соёлын төв өргөөнд болж байгаа учраас амны хаалт зүүх, халуун үзэх, гар ариутгах гэх мэт улсаас өгсөн удирдамжийн дагуу ажиллаж байгаа.

-Чуулганыг зорьсон хүмүүс тэндээс юуг ойлгож, мэдэрч гарах бол?

-Номын баярын бас нэгэн хувилбар юм уу даа. Уншигч, зохиолч хоёр уулзах шиг сайхан баяр ховор. Хүнээсээ хамаараад хэрхэн шанагадаж авах нь өөр өөр байх. Ер нь бол санаа, сэдэл аваасай. Амьдралд нь хэрэг болох үгээ энд ирж сонсоосой гэж хүсэж байна.


Энэ удаагийн чуулганы онцлог юу вэ?

Ахмад, дунд, залуу үе гэсэн гурван төлөөлөл “Номын жор” чуулганд оролцоно. Номыг хэрхэн "бүтээдэг" хийгээд хэрхэн зөв арга техникээр унших тухай, хувийн санхүүгээ хэрхэн удирдаж, "тархины блок"-оо гаргах тухай, номд шимтсэн үнэн түүхээ, номоос хэрхэн өөрийн "би"-гээ бүтээсэн тухай сонирхолтой 6 илтгэл, "номын жорыг хэрхэн бүтээх" болон "номын хүн байх"-ын тухай 2 хэлэлцүүлэг өрнүүлэх аж.


Хэлэлцүүлэгт хэн оролцох вэ?

Хэлэлцүүлэг: 1

НОМЫН ЖОРЫГ БҮТЭЭХ НЬ
Хөтлөгч: До.Цэнджав (Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч)
Зочин: Ломбын Нямаа (Соёлын гавьяат зүтгэлтэн, багш)
Зочин: М.Уянга (Уншигч)

Хэлэлцүүлэг: 2



НОМЫН ХҮН
Хөтлөгч: Б.Базарсүрэн (Номын жор сангийн тэргүүн)
Зочин: Л.Дашням (Доктор, профессор)
Зочин: П.Наранбаяр (Олон улс судлалын доктор)
Зочин: Ч.Ганжавхлан (Лантуун дохио ТББ-ын тэргүүн)

Чуулганыг зорьсноор ямар давуу талтай вэ?

Мянган оролцогчтой чуулах тус үеэр “Номын жор” II номын нээлт болно. Та тус чуулганыг зорьсноор Ардын багш С.Дулам, Ш.Чоймаа, Ардын уран зохиолч Т.Галсан, Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Галсан, Ло.Нямаа, Д.Амбасэлмаа, доктор, профессор Л.Дашням, зохиолч, яруу найрагч Д.Оюунчимэг нарын чуулганд оролцож буй ном бүтээгчдийн гарын үсэгтэй номыг хямдралтай үнээр авах боломжтой.

Хэн хэн илтгэл тавих вэ?

1. Тодко Самсон "Тэг цэгийн тэмүүлэл" намтарчилсан илтгэл   (Зохиолч, сэтгүүлч)
2. Д.Ганзориг "Баримтат номын үнэ цэн"  (Арвис паблишингийн захирал, Анрид-ын хамтран үүсгэн байгуулагч)  
3. Г.Лхагваа "Хүн судлал"  (Шинжлэх ухааны доктор, профессор)  
4. Д.Энхтүвшин "Номд шимтсэн миний түүх"  (Шарк,  “М Си Эс” группийн дэд ерөнхийлөгч)
5. Х.Хатанбаатар "Уншихуйн гайхамшиг" (Оюун ухааны академийн захирал, багш)
6. Г.Мөнгөн "Тархины блок" (Санхүүгийн зөвлөх, Лектор)

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
3 өдрийн өмнө
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
3
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0