Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Норвеги улс ЛГБТ цагаачдыг тэргүүлэх зэрэгт тавина гэжээ


Норвегийн засгийн газар тус улс руу цагаачлах хүсэлт гаргасан хүмүүс дотроос нийгмийн цөөнх буюу ЛГБТ хүмүүсийг тэргүүн зэрэгт тавина гэдгээ мэдэгдлээ. Энэ нь цагаачлах хүмүүсийг сонгохдоо хувь хүн болон нийгмийн бүлэгт давуу эрх олгож буй анхны тохиолдол болж байна.

Гэхдээ уг бодлого нь зөвхөн орогнол хүссэн хүмүүст байнгын оршин суух эрх олгоход хамааралтай гэжээ. Өөрөөр хэлбэл, бэлгийн болон хүйсийн чиг баримжаанаасаа болж эх орондоо хавчлага, гадуурхалд өртөн, улмаар Норвеги руу орогнол хүсэж буй хүмүүст энэ бодлого үйлчлэх гэнэ. 

"Одоогоор дэлхийн 70 оронд ижил хүйстэн байх нь гэмт хэрэгт тооцогдож байгаа бөгөөд бэлгийн болон хүйсийн хэм хэмжээг зөрчсөн хүмүүс эх орондоо хавчигдаж, ялгаварлан гадуурхагдаж болзошгүй байна" гэж Норвегийн Боловсролын яамны интегралчлалын асуудал хариуцсан төрийн нарийн бичгийн дарга мэдэгдэлдээ дурджээ. 

Европын Холбооны парламентад Польш улсыг төлөөлөн сууж буй гишүүн Силвия Спурек Норвегийн засгийн газрын шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлээд "Улс бүхэн хүний эрхийн асуудалд ийм байдлаар хандах ёстой" гэжээ. 

Норвеги улс ЛГБТ хүмүүсийн эрхийг хүлээн зөвшөөрөх, хүндэтгэх байдлаараа 2020 онд Европ тивдээ тавдугаарт жагсжээ. Норвегийн эрх баригчид тус улсад шилжин суурьших хүмүүсийн тоог жилд 3000 байх квотыг тогтоосон байна. 

Эх сурвалж: Euro News

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Уржигдар
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
14 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.