Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Обамагийн гэр бүл "Spotify" платформ дээр подкаст хийхээр боллоо


АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама эхнэр Мишель Обамагийн хамт "Spotify" платформ дээр подкаст хийхээр болсон тухай BBC агентлаг мэдээлжээ. Тэдний үүсгэн байгуулсан Higher Ground компани хөгжмийн зах зээлийн томоохон тоглогчдын нэг Spotify-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хүрээнд алдарт улстөрчийн гэр бүл контент хөгжүүлэх, үйлдвэрлэх, өөрсдийн дуу хоолойгоо "ашиглуулах" албан ёсны тохиролцоонд хүрсэн байна. 

Барак Обама "Хүмүүсийг инээмсэглүүлж, тунгаан бодуулж, итгэл найдвар өгч, хооронд ойртон дотносох гайхалтай боломжийг подкаст олгох болно" хэмээн мэдэгдлийн үеэр ярьжээ. Харин тэргүүн хатагтай асан Мишель Обама "Маш олон удаа үл тоомсорлуулж, чимээгүй хоцорсон хүмүүсийн дуу хоолойг нийгэмд гаргаж ирэх болно" гэжээ. Харин тэдний подкаст ямар сэдвийн хүрээнд өрнөж, хэзээнээс цацагдаж эхлэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. 

Дашрамд дурдахад, Spotify нь сард 217 сая хүн идэвхтэй ашигладаг, хөгжмийн стримингийн үйлчилгээ үзүүлэгч компани билээ. Харин Обамагийн гэр бүлийн үүсгэн байгуулсан Higher Ground компани 2018 онд Netflix-д кино, телевизийн цуврал, баримтат кино хийж өгөх гэрээ байгуулж байжээ. 

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
3 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
23 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.