Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Ойрын үед онлайнаар үнэ төлбөргүй МЭДЛЭГЭЭ зузаатгах 5 БОЛОМЖ


Цар тахал дэлхий даяар тархаж, хүмүүсийн ажиллах, хичээллэх горим, амьдралын хэв маягт өөрчлөлт орж, шинэ боломж хийгээд соилттой нүүр тулж байна. Сорилтыг боломж хэмээн үзэж, шинэ дадал, чадварт суралцаж буй хүмүүс дэлхийн өнцөг булан бүрт бий. Гар утастай, сошиалд нэвтрэх боломжтой хүн бүрт өөрийнхөө чадамжийг дээшлүүлж, хөгжих, цагийг зугаатай өнгөрүүлэх бололцоо дүүрэн. Залууст ойрын үед онлайнаар хийж болох сонирхолтой, үр өгөөжтэй зүйлсийг санал болгож байна.

Кино

Та кинонд хэр дуртай вэ? Манай улсад Европын шилдэг, шинэлэг кинонуудыг толилуулдаг Европын кино наадам онлайнаар зохион байгуулагдаж байна. Нэг сарын турш үргэлжлэх энэхүү наадмаар үзэгчдэд хүрэх 16 бүтээлийг "Алтан хальс" холбооныхон чанарын өндөр түвшинд орчуулж, хянан хүргэж байгаа юм. Сарын турш онлайнаар монгол хэлээр орчуулсан сонирхолтой бүтээлүүдийг ЭНД дарж, үнэгүй үзэх боломжтой.

Live ярилцлага

ХААН Банк Сангаас зохион байгуулдаг RISE шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд оюутнуудыг хичээлээс гадуур өөрийгөө хөгжүүлэхэд нь туслах зорилгоор санхүүгийн боловсрол болон хувь хүний хөгжлийн чиглэлээр LIVE ярилцлагыг RISE хөтөлбөрийн фэйсбүүк группт хийх гэж байна. Эхнийх нь мягмар гарагт болоод өнгөрсөн бол дараагийнх нь энэ сарын 26-ны 16:00 цагт болно. “Бид нэг хэлээр харилцдаг уу” номын зохиолч Г.Уянга “Би гэж хэн бэ? - Өөрчлөлт сайхан уу? сэвдээр live ярилцлага хийнэ.

Мөн тус хөтөлбөрийн нийт оюутнуудынхаа дунд номын тэмдэглэл хөтлөх уралдаан зарлажээ. Нэгдүгээр курсийн оюутнууд өргөнөөр оролцож, зөөврийн компьютер, kindle, утасгүй чихэвчний эзэн болох боломж байна шүү. Тодруулбал, ХААН Банк Сангаас санал болгож буй 7 төрлийн номоос сонгон уншиж, тэмдэглэл хөтлөөд энэ сарын 29-ний 18:00 цагаас өмнө [email protected] хаягаар ирүүлэхэд болох юм. Хэрэв оюутнуудад санал болгож буй ном байхгүй бол ХААН Банк Сангаас зээлээд унших боломжийг нь хүртэл бүрдүүлж өгчээ. Эдгээр болон илүү дэлгэрэнгүй мэдээллийг RISE шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрийн фэйсбүүк группт нэгдэн аваарай. Группт ЭНД дараад бүртгүүлэх боломжтой.

Баримтат бүтээл

Олон улсад хөл хорио тогтоосонтой холбоотойгоор төрөл бүрийн онлайн сургалт, ном сурах бичиг, контентууд үнэгүй болж байгаа билээ. Үүний дагуу Netflix энэ давлагаанд нэгдэж, 34 шилдэг баримтат киногоо YouTube-д оруулсан. Жишээлбэл, амьтан, ургамлын сонирхолтой амьдрал, хүрээлэн буй орчны гайхам зүй тогтлын талаар өгүүлэх "Our planet" цуврал баримтат киног ЭНД дарж үзээрэй.

ЭЕШ

Тун удахгүй ЭЕШ болох гэж байна. "Багшийн Туслах 800" аппликэйшн ашиглан шалгалтдаа бэлдэж болох юм. Уг аппликэйшнд ЭЕШ-д бэлдэж буй сурагчдад зориулсан шилдэг багш нарын цогц видео хичээл, бататгах тест, жил бүрийн ЭЕШ-ийн жишиг тестүүд багтсан байдаг. Мөн энэ сарын 15-аас гадаад хэл, эврика хөтөлбөрийн хүрээнд орж байгаа хичээлүүдийг ЭЕШ-д бэлдэж буй хүүхдүүд үнэгүй үзэх боломжтой болж байгаа аж.

Үзэсгэлэн

Итали улсын Болонья хотод 2012 оноос хойш жил бүрийн 1-2 сард Италийн хамгийн томд тооцогдох дүрслэх урлагийн үзэсгэлэн болдог. Энэ үеэр чөлөөт уран бүтээлч, комик, zine номын бүтээл хийдэг уран бүтээлчдийн олон улсын “Фруйт” үзэсгэлэн ч болдог. Энэ удаагийн үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын 29 хүртэл онлайнаар болж байгаа юм. 

Тус үзэсгэлэнд манай улсын уран бүтээлч Х.Сүрэн оролцож байна. Х.Сүрэнгийн уран бүтээлийг та энэ сарын 24-нд үзэж, сонирхоорой. Уг үзэсгэлэнд Х.Сүрэн artist book, art print, sticker, postcard зэрэг бүтээлүүдээ дэлгэх юм. Үзэсгэлэнг ЭНД дарж үзэх боломжтой. Шууд дамжуулалтын үед нь үзэж амжихгүй бол дараа нь Youtube-ээр үзэх боломж ч бий. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Харьковын телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөж уналаа
2
10 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
11 цагийн өмнө
Коби Брайнтыг эргэн дурсахуй: Түүний амьдралын гэрэл зургууд
санал болгох
1
12 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.