Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Олны танил одууд #АюулгүйНаадъя аянд нэгдэж, зөв боловсон аялахыг уриалжээ


Энэ жилийн наадмаар хүмүүс олноороо хотоос гарч эх орныхоо үзэсгэлэнт сайхан газруудаар аялж, сүүлийн хэдэн өдөр сошиал ертөнц аяллын зургуудаар дүүрээд байгаа билээ. Энэ трэндийг дагаад хөдөө орон нутгийг зорих хөдөлгөөн эрс нэмэгдэж, зам дээрх аливаа эрсдэлүүд мөн нэмэгддэг.

Үндэсний Их Баяр Наадмын албан ёсны түншээр 7 дахь жилдээ ажиллаж байгаа ТОЁОТА МОТОР КОРПОРАЦ-ын зүгээс жил бүр уламжлал болгон жолооч, зорчигчдын аюулгүй байдлыг хангахад чиглэсэн ажлуудыг зохион байгуулдаг. 

Энэ жилийн хувьд орон нутгийг зорьж байгаа ард иргэддээ зориулсан #АюулгүйНаадъя аянг 7 сарын 8-ны өдрөөс эхлүүлсэн билээ. #АюулгүйНаадъя аян урьд жилүүдээс өргөн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд “Автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг шалгаж, замын хөдөлгөөнд аюулгүй оролцоорой” гэсэн мэссеж бүхий контентуудыг хэвлэл мэдээлэл, гадаа самбарууд болон сошиал сувгуудаар түгээсэн байна.

Энэхүү аяныг олны танил хүмүүс мөн дэмжин ажилласан байна.

Жүжигчин Г.Ундармаа, загвар өмсөгч Э.Энхболд

"Энэ зун хаашаа аялах вэ?" Facebook филтерийг ЭНД дарж туршаад үзээрэй.












Филтерийг хэрхэн ашиглаж болох тухай жишээ бичлэгийг үзэж сонирхоорой. Туршиж үзээд, зун дуусахаас өмнө хаашаа аялахаа шийдээрэй.

Люмино хамтлагийн гишүүн Б.Батхишиг


Хөтлөгч Б.Мандуул 

"Та аялалд бэлэн үү?" Facebook болон Instagram филтерүүдийг ашиглаарай.


Мөн Ковид-19 цар тахлын үеэр өндөр зохион байгуулалт, мэргэжлийн ур чадвартайгаар амжилттай ажиллаж байгаа Монгол улсын эрүүл мэндийн салбарын төлөөлөл, Нийслэлийн эрүүл мэндийн газарт Улсын аварга П.Бүрэнтөгс, “Түрүү бөхийн нэрэмжит” Тоёота маркийн Hiace автомашиныг бэлэглэсэн байна.

Түүнчлэн “Тоёота Сэйлс Монголиа ХХК”, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын газартай хамтран, зургаан насны хурдан морины уралдааны айрагдсан болон баян ходоод, 31 хүүхдэд “Ухаалаг дэлгэц” таблет бэлэглэжээ.

Бороо хур багасаж улам дулаахан болж буй эдгээр өдрүүдэд аялалд гарахаар шийдсэн бол жолооч та өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс аялалд гарахаасаа өмнө автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг заавал шалгаж бэлдээд гараарай.

  • Дугуйны хээ болон хий
  • Автомашины гэрлүүд
  • Шалавч
  • Суудлын бүс

Хэрэв та эдгээр зүйлсийг шалгахад тусламж хэрэгтэй бол албан ёсны дилерүүдийн засвар үйлчилгээний төвийн мэргэжилтнүүдэд хандаарай.

Таван Богд ХХК - 7577-0000 / Мөнххада ХХК - 7595-4444

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
14 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
14 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
17 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.