Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Олон улсын архивын өдөр тохиож байна

Хамтын ажиллагааны гэрээ байгуулав.


Олон улсын архивын зөвлөл 2007 оны 11 дүгээр сард болсон ээлжит ерөнхий хуралдаанаараа жил бүрийн 6 дугаар сарын 9-ний өдрийг Олон улсын архивын өдөр болгохоор шийдвэрлэсэн. Энэ өдрийг сонгосон учир нь 1948 оны 6 дугаар сарын 9-ний өдөр ЮНЕСКО-гийн ивээл дор Олон улсын архивын зөвлөл байгуулагдаж байсан түүхтэй холбоотой юм. 

Олон улсын архивын зөвлөл нь архивын баримтыг зөв зохистой ашиглах, дэлхийн архивын өвийг хадгалан хамгаалах, архивын салбарт орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх чиглэлээр ажилладаг. Тус зөвлөл нь 170 орчим орны 1800 гаруй гишүүнтэй бөгөөд Архивын ерөнхий газар нь 1991 онд гишүүнээр элссэн билээ. 

Уг өдрийг тохиолдуулан Үндэсний төв архивын сан хөмрөгийг баяжуулах, гэрэл зургаар өгүүлж болох түүхэн үйл явдлыг олон нийтэд сурталчлан таниулж, олон нийтийн хүртээл болгох, судалгааны эргэлтэд оруулах зорилгоор Архивын ерөнхий газраас Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран ажиллах санамж бичгийнхээ хүрээнд ахмад гэрэл зурагчин Ж.Даваасамбуу, Л.Санжмятав, С.Батсүх, Б.Батцэрэн нарын гэрэл зургийн үзэсгэлэнг АЕГ-ын үзэсгэлэнгийн танхимд дэлгэж, Үндэсний төв архивт эдгээр гэрэл зурагчдын хувийн хөмрөгийг үүсгэлээ. Түүхэндээ 1921 оноос хуучин баримтуудыг эрэн хайх, олж цуглуулж, Судар бичгийн хүрээлэнгийн 1927 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн X хурлаар тус хүрээлэнгийн газар хуримтлагдсан өмнөх баримт бичгийг дагнан эрхлэх орон тоог баталснаар Монгол Улсын архивын байгууллага үүсэж байсан төдийгүй одоо ч энэ уламжлалаараа Үндэсний төв архивын сан хөмрөгийг баяжуулсаар байна. Иймд олон улсын архивын өдөрт зориулан “Монголын баримтат аман өв” төслийн хүрээнд “Би”, “Кино эхлэхийн өмнө”, “Мартахгүй”, “Би” хөрөг нэвтрүүлгийн оролцогчдийн хамтарсан “Би-гээс бид” “1:1”, “Тээр жилийн наадам” дурсамж зэрэг хөрөг нэвтрүүлэг, түүхэн сэдэвт зохиомжууд, “Анхны 14 буюу Цуст аллага” түүхэн баримтат кино, “Галдан Бошигт” зэрэг нэвтрүүлгүүдээр үндэсний архивын сан хөмрөгийг баяжуулахаар тус газраас “25 дугаар суваг” телевизтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2022.08.16
"Ганцаардсан, ганц бие" эрчүүдийн тоо өссөөр байна
2
2020.07.10
Үнэ цэн | Г.Долгорсүрэн: Монголын ууган үйлдвэрийн хувьцааг авах нь үр хойчдоо өвлүүлэх...
3
2020.05.08
ҮНЭ ЦЭН | Б.Баярмаа: Ажлаа чин сэтгэлээсээ хийх, тууштай хөдөлмөрлөх нь миний карьерийг...
санал болгох
1
14 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.