Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Онцгой байдлын албан хаагчид он гарсаар нийт 900 гаруй хүний амь насыг авран хамгаалжээ


Он гарсаар гамшиг, аюулт үзэгдэл, ослын 2293 удаагийн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн харьяа анги, байгууллагуудын бие бүрэлдэхүүн 900 гаруй иргэний амь нас, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 27 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

Туул  голын эрэг дагуу усны осол, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж байгаа завьт эргүүл арга хэмжээнд 1650 ажилтан, алба хаагч, 176 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Мөн Цаг уурын албанаас ирүүлсэн мэдээллээр наймдугаар сарын 12-ны өдрийн байдлаар Хэнтий нуруунаас усжих Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр, Онон, өврийн Богд, Чигэстэй, Хангай нурууны арын Идэр, Орхон зэрэг голын усны төвшин өмнөх өдрийнхөөс 5-40 см нэмэгдсэн байна. Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Сэлбэ, Сөгнөгөр зүүн хажуугийн Хэрлэн, Онон, Хангайн нуруунаас эхтэй Байдраг, Алтай нурууны Ховд, Увс нуурын савын Хархираа, Хариг зэрэг голууд үерийн төвшинг 5-25 см, Туул гол, Лүн орчимд үерийн аюултай төвшинг 15 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Иймд иргэдийг үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
21 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.19
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
санал болгох
1
1 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. ADITY 2019.08.13 197.210.45.84

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: [email protected] whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

0 Хариулах