Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Онцлох: 10-р сард үзэх кино, сонсох дуу, унших ном


Аравдугаар сар дундаа орж, ажил буцалсаар л байна. Энэ сард та өөртөө хэр их цаг зав гаргаж байна вэ? Шинэ дуу хөгжим сонсож, ном уншихын хажуугаар кино үзэж амжиж байна уу? Танд энэ сарыг дуусахаас өмнө уншиж, үзэж, сонсож үзэх бүтээлүүдийг санал болгож байна.

1. Үзэх кино 

Хүн болгон одоо Жокер үзчихсэн гэдэгт итгэлтэй байна. Харин би та бүхэнд арай өөр кинонуудыг санал болгоё. Улаанбаатар ОУ-ын кино наадам өчигдрөөс эхэлсэн бөгөөд гадаад дотоодын шинэ, онцлох кинонуудыг 7 хоногийн турш толилуулах гэж байгаа билээ. Та бүхэн цаг заваа харж байгаад энэ кинонуудын аль нэгийг заавал үзээрэй. Хувийн зүгээс санал болгох кинонууд бол "Систем сүйтгэгч", "Шимэгч", "Бидний ээжүүд", "Цав цагаан өдөр"... Ер нь бүх киног нь л онцлууштай юм байна. Та бүхэн сонирхоод үзээрэй.

Кино болон цагийн хуваарь:

Та бүхэн кинонуудын тухай дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл ЭНД дарна уу.

2. Сонсох дуу

Энэ сард нэг дуу сонирхлыг минь үнэхээр их татав. Хуучны мэдрэмж өгсөн, маш онцгой содон үгтэй энэ дууг сонсоод хүмүүс зүгээр л толгой дохиод өнгөрөх биш ямар нэгэн зүйлийг мэдэж, бодож хоцорч байна. Үүнийг батлах олон сэтгэгдэл, постуудыг ч та бүхэн харж болно.


Та бүхэн сонсох илүү олон дуу хайж байгаа бол ЭНД бас ЭНД дарна уу.

3. Унших ном 

Та бүхэнд энэхүү номыг санал болгож байна. Зүрх эмтэлж, сэтгэл янгинам тийм л бүтээл аж. Өвөл айсуй эн цагт уншихад яг тохирно. Ийм хэдэн тэмдэглэл байгааг ч та бүхэнд сонирхуулъя гэж бодоод нэмчихлээ. 

Та бүхэн унших өөр илүү олон ном хайж байгаа бол ЭНД дарж, өмнөх нийтлэлийг минь сонирхоорой.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
8 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
10 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.