Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Орангутан голд унасан байгаль хамгаалагчид "тусалжээ"


Азийн хамгийн том арлуудын гуравдугаарт бичигддэг Борнео аралд саяхан нэгэн сонирхолтой үйл явдал болжээ. Голд унасан байгаль хамгаалагчид туслахаар гар сунгаж буй орангутаны зураг цахим сүлжээнд цацагджээ. 

Хүн амьтны нандин холбоог илэрхийлсэн энэхүү гэрэл зургийг Индонезийн сонирхогч гэрэл зурагчин Анил Прабхакар тун санамсаргүй тохиолдлоор авчээ. Болсон явдлыг тодруулбал, зурагт орсон эрэгтэй Борнеогийн орангутан хамгаалах санд ажилладаг юм байна. Тэрбээр голд могой байна гэх нутгийн иргэдийн мэдээллийн дагуу очиж, могойг голоос холдуулах ажил хийх байхдаа ийнхүү шаварлаг голд унасан аж. 

Харин орангутан түүн рүү ойртож, хэсэг ажиглаж байснаа гараа сунгажээ. Анил Прабхакарын мэдээлснээр байгаль хамгаалагч орангутаны "тусламжийг" авахаас татгалзсан гэнэ. Голоос гарсны дараа түүнээс шалтгааныг асуухад тэрбээр "Зэрлэг амьтан учраас иймд шийдвэр гаргасан" гэж тайлбарлажээ. 

Сонирхуулахад, Борнеогийн орангутан хамгаалах сан нь 1991 онд байгуулагдсан ашгийн бус байгууллага бөгөөд өдгөө тус сангийн 400 орчим гишүүн Борнео арал дахь 650 орангутаныг арчлан хамгаалж байгаа юм. 

Эх сурвалж: Daily Mail 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
М-ээр төлбөл бэлэгтэй
2
20 цагийн өмнө
Харьковын телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөж уналаа
3
21 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
санал болгох
1
3 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
22 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
2
2
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.