UBLife Logo
Дэлхий

Оросын инстаграм од 350 мянган долларын үнэтэй машинаа 2 сая ширхэг Сваровскигоор чимэглэжээ

Ub.life
Ub.life
Оросын инстаграм од 350 мянган долларын үнэтэй машинаа 2 сая ширхэг Сваровскигоор чимэглэжээ

24 настай Оросын инстаграм од Дария Радионова үнэтэй брэндүүдийн бүтээгдэхүүнийг эдэлж хэрэглэдэг, ялангуяа тансаг машин унадагаараа сошиалд алдартай нэгэн. Саяхан тэрээр 270 мянган фунтын үнэтэй (ойролцоогоор 352 мянган доллар) Lamborghini Aventador машинаа Сваровскигийн 2 сая ширхэг болроор чимэглэж, олны нүдийг хужирласан гэнэ. Инстаграмын од бүсгүй 1.3 сая долларыг тансаг зэрэглэлийн машиндаа "наахын" тулд бүтэн 2 сарыг зарцуулжээ. 

Энэ талаар сошиал сүлжээний зарим хэрэглэгч 8.5 секундэд 120 км цагийн хурд авах хүчин чадалтай төмөр хүлгийг үнэтэй болроор чимэглэж, хурдлах бус гоёл чимэг төдийгөөр ашиглажээ гэж бичсэн байна. 

Сонирхуулахад, Радионова хэрхэн ийм баян чинээлэг болсон, эцэг эх нь ямар хүмүүс байдаг нь тун ч нууцлаг аж. Ямартай ч тэрээр Англид бизнесийн удирдлагын чиглэлээр суралцдаг бөгөөд хэдэн сарын өмнө DRJACKETS нэртэй компаниа байгуулжээ. Тэдний санал болгодог хамгийн хямд үнэтэй бүтээгдэхүүн нь л гэхэд 1083 долларын үнэтэй аж. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
6
2
17
2
0
7
48
17

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.