Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

О.Самданпүрэв: Урлагийн салбарт хөл тавьснаас хойш завгүй байгаадаа харин ч баярладаг болсон


Кино урлагийн салбарын өсөж яваа шинэ "од", бүтээсэн дүр бүрээрээ охидын зүрхийг "хулгайлж" буй жүжигчин О.Самданпүрэвтэй ярилцлаа.   Тэрбээр анх “Ахлах сургууль” кинонд тоглосноос хойш “Байрны ах”, “1990”, “Залхуус”, “Зориг” гэсэн дөрвөн ч кинонд гол дүр бүтээж, үзэгчдийг байлдан дагуулж буй “37-р точка” зэрэг чансаатай бүтээлүүдэд тоглоод амжжээ. Өдгөө О.Самданпүрэв СУИС-ийн жүжигчний ангийн төгсөх курсад суралцаж буй ч дэлгэцнээ бүтээсэн дүрүүдээрээ хэдийн үзэгчдийн танил болоод байна. 


- Сүүлийн үеийн уран бүтээлийнхээ сониноос бидэнтэй хуваалцаач. Яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ? 

- Сүүлийн хоёр сард би СГЗ зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазарын зохиол, УДЭТ-ийн найруулагч Ч.Найдандоржийн “Нүцгэлээч” жүжгийн бэлтгэлтэй байлаа. Анх удаа ийм том уран бүтээлчидтэй хамтарч, жүжгийн гол дүр бүтээж байгаа учраас өөрийгөө бүрэн дайчилж, бүх авьяас, чадвараа гаргахыг хүссэн. Нөгөөтэйгүүр зохиолч, найруулагч, гэр бүл, найз нөхөд гээд надад итгэл хүлээлгэсэн бүх хүнд өөрийнхөө юу чаддагийг, ямар хүн болж төлөвшиж байгаагаа харуулах том боломж гэж бодож байна. 

- Таны ажлын нэг өдөр ямар хэмнэлээр өнгөрдөг вэ? 

- Сургуулиа хараахан төгсөөгүй болохоор хичээл, кино зураг авалт, бусад гэрээт ажлууд давхацсан үед өдөр хоног харвасан сум шиг л өнгөрдөг. Зэрэгцсэн олон ажлыг амжилттай амжуулахын тулд маш сайн төлөвлөх хэрэгтэй юм шиг санагддаг. Ер нь залуу хүн завгүй байх тусмаа л олон зүйл амжуулж, сурч хөгжиж, алдаж ононо шүү дээ. Хүсэж байсан урлагийн салбартаа хөл тавьснаас хойш би завгүй байгаадаа бухимдах бус харин ч баярладаг болсон. Нэг өдрийг ч гэсэн өөрийнхөө төлөө, гэр бүл, ирээдүйнхээ төлөө үр бүтээлтэй өнгөрөөхийг зорьж байна (инээв). 

SuperUp аппликэйшний сурталчилгааны зураг авалтын үеэр

- Таныг бүтээлч байхад хамгийн их тусалдаг зуршил юу вэ? 

- Төлөвлөлт ямар чухал болохыг алхам тутамдаа ойлгож, үүнийг амьдралынхаа хэвшил болгохыг хичээж байна. Ажлаа ихэвчлэн долоо хоногоор төлөвлөөд зорилтуудаа өдөр тус бүрээр хувааж, хамгийн чухлаас нь эхэлж хийхийг зорьдог.  

- Өдөр тутмын амьдралаа гар утасгүйгээр төсөөлөхөд бэрх болчихжээ. Таны хувьд гар утсаар амжуулдаг хамгийн чухал ажил юу вэ? 

- Яг одоо гэрээсээ тусдаа газар байрлаж жүжгийн бэлтгэлээ хийж байгаа болохоор гэр бүлийнхэнтэйгээ холбоо барихаас эхлээд бүхнийг гар утсаар амжуулж байна. Гар утас тэр дундаа, аппликэйшн гэдэг зүйл бидний амьдралын салшгүй хэрэгцээ болчихож. Нүдээ олсон, хэрэгцээт аппликэйшнүүдийн ачаар амьдрал улам энгийн болж, богино хугацаанд ихийг амжуулах боломжтой болсон нь бидэнд байгаа том давуу тал гэж боддог. 

- Тэгвэл таны амьдралыг энгийн, хялбар болгож хөнгөвчилдөг аппликэйшнийг нэрлээч гэвэл? 

- Сошиал платформ тэр дундаа фэйсбүүк, инстаграмыг түлхүү ашигладаг. Залуу уран бүтээлчийн хувьд фэйсбүүк, инстаграмыг ердийн хэрэглээ гэхээсээ мэргэжлийн профайл үүсгэх, өөрийгөө таниулах боломж гэж хардаг. Ядаж л Самдан гэж ямар жүжигчин байдаг юм бол, аль өнцгөөс ямархуу харагддаг юм байна, хүмүүс ямар хандлагатай байдаг юм байна гэдгийг миний профайл руу ороод мэдчихэж болно шүү дээ. 

- Таны хамгийн сүүлд шинээр сурсан зүйл юу вэ?

- Өнгөрсөн зун “1990” киноны зураг авалтад оролцож байхдаа монтёк эргүүлж сурсан юм. Зохиолоо уншиж байхдаа тийм сцен байгааг мэдээд хоёр долоо хоногийн турш тасралтгүй сургуулилсан. Өөрийгөө цохиж, гэмтээчих гээд амаргүй юм билээ. Гэхдээ өдөр бүр хичээллэсний үр дүнд гартаа оруулсан шүү. Мөн “Зориг” киноны зураг авалтын үеэр шарвалт хийж сурах гэж оролдсон (инээв). Эрсдэлтэй, жолоо барих ур чадвар шаардсан зураг авалт байсан тул дотроо их эмээж байлаа. Мэргэжлийн түвшинд шарвалт хийж сураагүй ч зураг авалт амжилттай болсон. 

Нөгөө талаар, би их хөдөлгөөнтэй, спортод дуртай хүн л дээ. Тийм болохоор тулаант, экшен төрлийн кинонд тоглохыг хүсдэг. Ер нь Холливудад хөл тавихыг мөрөөддөггүй уран бүтээлч гэж үгүй болов уу. Олон улсын зах зээлд хөл тавих нь миний ирээдүйн том зорилго учраас одооноос бэлтгэлээ базааж, бага багаар өөрийгөө бэлдэж байна. Азийн хамгийн анхны супер баатрын дүрийг бүтээхийг хүсдэг байлаа. Гэхдээ Өмнөд Солонгосын жүжигчин Ма Дон Сок Марвелийн шинэ кинонд тоглож байгаа юм билээ (инээв). Хэдий анхны супер баатар болоогүй ч “SuperUp”-ийн нүүр царай болж байгаадаа баяртай байна. Миний хувьд ажил амжуулах нэрийдлээр олон аппликэйшн зэрэг ашиглах нь төвөгтэй байдаг юм. Харин “SuperUp” аппликейшн онлайн худалдан авалт, төлбөр тооцоо, хүргэлт, үзвэр үйлчилгээ гэх мэт өдөр тутмын бүх үйлчилгээг нэг дор төвлөрүүлснээрээ шинэлэг, күүл санагдаж байна. Замын түгжрэл, аливаа үзвэр, үйлчилгээнд дугаарлаж цагаа үрэх дургүй залуучуудад жинхэнэ “супер туслах” болж чадах аппликэйшн. 

SuperUp аппликэйшний сурталчилгааны зураг авалтын үеэр

- Залуучууд аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгохдоо тухайн брэндийн үнэ цэн, агуулгыг чухалчилдаг болсон байна. “SuperUp”-ийн нүүр царай болж буй уран бүтээлчийн хувьд энэ үйлчилгээний юу нь танд хамгийн онцгой санагдсан бэ? 

- Уран бүтээлч хүн шинэ, соргог бүхнийг анзаарч, түүнтэй хөл нийлүүлэх нь зүйтэй гэж боддог. Яг одоо бид дэлхий нийтээрээ дижитал технологи руу шилжиж буй эрин үед амьдарч байна шүү дээ. Тиймээс тэсрэлт болж гарч ирсэн цоо шинэ бүтээгдэхүүний нүүр царай болж, дижитал трэндийг түүчээлэх нь нийгэм, цаг үетэйгээ хөл нийлүүлэх боломжийг надад олгож байна. Нөгөөтэйгүүр, надаас “Жүжигчин болохын тулд юунаас эхлэх хэрэгтэй вэ”, “Өглөөг хэрхэн эрч хүчтэй эхлүүлдэг вэ”, “Юунаас урам зориг авдаг вэ” гэх мэт зүйлсийг залуус их асуудаг л даа. Хүн бүрд тусгайлан хариу өгөх гэхээсээ “SuperUp”-аар дамжуулж илүү олон хүнтэй өөрийн чаддаг зүйлээ хуваалцаж, хамтдаа хөгжих боломжтой гэж харсан учраас хамтарч ажиллахаар шийдсэн. 

- Ярилцлагын төгсгөлд, манай уншигчдад үзэх дуртай киноноосоо нэгийг санал болгооч? 

- Эцгээ хөнөөсөн хэмээн сэжиглэгдэж буй 18 настай хөвгүүний хувь заяаг шийдвэрлэхээр хэлэлцэж байгаа тангарагтны 12 шүүгчийн тухай өгүүлэх 12 ууртай эр (12 Angry Men) киног нэрлэмээр байна. Үйл явдал нь ганцхан өрөөнд өрнөх хэдий ч 12 өөр характер, 12 өөр амьдрал, 12 өөр хүний өсөлт, уруудалт, эргэлзээг өвөрмөц шийдлээр илэрхийлж, киноны турш үзэгчдийг уйдаахгүй дэлгэцнээ уяж чаддаг гайхалтай бүтээл. 

- Ярилцсанд баярлалаа. Шинэ жүжигт тань амжилт хүсье.

Чиний амьдралын хэв маягт нийцсэн бүхий л үйлчилгээг өөртөө багтаасан SuperUp аппликэйшныг App Store болон Play Store-оос татаж аваарай.   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
16 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
7
0
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.