Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Оскарын шилдэг бүтээлд нийгмийн төлөөллийг тэнцвэртэй хамруулсан кино л өрсөлдөнө

Оскарын шилдэг кинонд тавигдах шалгуурт өөрчлөлт орлоо


Оскарын шагнал нийгмийн бүлгүүдийн оролцоо, төлөөллийг тэнцвэртэй хангаж чаддаггүй, ялгаварлан гадуурхдаг гэх шүүмжлэлд өртсөөр ирсэн. Нийгмийн цөөнх, хар арьст уран бүтээлчдийг Оскарын шагналд нэр дэвшүүлээгүйтэй холбоотойгоор 2016 онд #OscarsSoWhite гэх хэштагтай хөдөлгөөн хүртэл өрнөж байлаа.Тэгвэл Америкийн Кино урлагийн академи Оскарын шилдэг кинонд тавигдах шаардлагад өөрчлөлт оруулж, нийгмийн төлөөллийг тэгш хамруулах зорилгоор дөрвөн шинэ "стандарт" оруулж ирснээ мэдэгдлээ. 

Мэдэгдэлд дурдсанаар, дүр бүтээж буй жүжигчид болон дэлгэцийн ард ажиллаж буй бусад уран бүтээлчдийн 30 хувь нь эмэгтэй, BAME бүлгийнхэн (хар арьст, ази, угсаатны цөөнх), ЛГБТ, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөөллөөс бүрдэх ёстой гэжээ. Тодруулбал, 

  • Бүтээлийн гол ба туслах дүрийн жүжигчид
  • Удирдах албан тушаал, хэлтсийн дарга, багийн бүрэлдэхүүн, 
  • Цалинтай дадлага, дагалдан, сургалтанд хамрагдаж буй хүмүүс,
  • Бүтээлийг олон нийтэд сурталчлах, маркетингийн ажил явуулах, үзэгчдийг бэлдэх үйл явцад дээрх бүлгийн төлөөллийг зайлшгүй хамруулсан шаардлагатай аж. 

Энэхүү өөрчлөлт нь 2024 оноос хойш хийгдэх бүтээлүүдэд хамаатай бөгөөд 2025 оны Оскарын шагнал гардуулах ёслол тус шинэ журмаар шилдэг киногоо шалгаруулах аж. Мөн дээрх дөрвөн шаардлагын дор хаяж хоёрыг нь хангасан бүтээл Оскарын шилдэг кинонд нэр дэвших эрхтэй болох гэнэ. 

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Pulp Fiction киноны жүжигчид 30 жилийн дараа
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Уржигдар
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
санал болгох
1
19 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.