Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Оскарт нэр дэвшиж буй ШИЛДЭГ КИНОНУУДЫН тухай таны мэдэх ёстой 23 баримт


"Оскар 2020" болоход хэдхэн цаг үлдлээ. Бүгдээрээ энэ жил "Шилдэг кино" шагналыг ямар бүтээл хүртэх бол хэмээн гайхаж, таамаглал дэвшүүлэн суугаа биз ээ. Тийм бол бүгдэд нь кинонуудын тухай сонирхолтой баримтыг танилцуулж байна.

1. "Lady Bird" кинонд тоглож байх үедээ жүжигчин Сирша Ронан найруулагч Грета Гервигийг "Little Women" киног найруулах гэж буйг дуулсан. Сирша шууд л, "Би Жогийн дүрийг бүтээнэ" гэж хэлсэн гэдэг.

2. "Little Women" кинонд гардаг эгч дүүс бүгд өөрийг нь илэрхийлэх өнгөний зохицлыг харуулсан хувцаснууд өмсдөг. Мег ногоон, цайвар ягаан, Бет бор, ягаан, Эми цэнхэр, Жо улаан, хөх өнгөөр өөрийгөө илтгэдэг. 

3. Киноны үеэр Жо болон Лауригийн дүрүүд байнга хантаазаа сольж байжээ. Найруулагч үүнийг тайлбарлахдаа, "Тэд нэг нэгнээ нөхөж дүүргэх талууд учраас үүнийг илэрхийлж байгаа юм" гэжээ.

4. "Parasite" киноны үерийн зураг авалтыг хийхийн тулд тайз заслыг маш том усны нөөцлүүр дээр хийжээ. Киноны тайз заслын багийнхан хаягдсан байшингуудаар явж, хүмүүсийн жинхэнээсээ хэрэглэж байсан хаалга, цонх, аяга таваг, эд зүйлсийг ашигласан байна.

5. "Жессика, айлын ганц, Иллиной, Чикаго" гэхэд ашигласан дууны өнгө нь Солонгос улсад хүүхдүүдэд ямар нэгэн зүйлийг тогтоолгох гэж ашигладаг дууны хэсэг гэнэ.

6. "Parasite" кинод гардаг байшингийн хоёрдугаар давхрыг ногоон, цэнхэр хана ашглан бүтээжээ.

7. Роберт Де Ниро анх "I Heard You Paint Houses" гэх номыг 2006 онд "Good Shepherd" киноны үеэр анх уншиж, найруулагчид санал болгосон байдаг. Тэр нь одоо нэр дэвшиж буй "The Irishman" кино зохиол бичигдэх гол шалтгаан болсон билээ. Энэ киног хийх гэж 10 орчим жилийн ажил шаардагджээ.

8. Жүжигчин Жо Пеши "The Irishman" кинонд дүр бүтээх саналыг зөвшөөрөх хүртлээ бараг 50 удаа татгалзжээ.

9. Жүжигчдийг залуухан харагдуулах технологийг ашиглахад 1,750 хэсгийг бичих шаардлагатай болсон бөгөөд энэ нь бараг хоёр киноны турш ашиглагдах их хэсгийг бичиж авсан гэсэн үг юм.

10. "Jojo Rabbit" киноны анхны бичвэрт Гитлерийг Жожогийн төсөөллийн найз болгон оруулаагүй байсан. Гитлер үнэндээ киноны анхны зохиолд огт тусгагдаагүй байсан юм. Харин Тайка Вайтити хэдхэн долоо хоногийн дотор зохиолыг шинэчлэн бичиж, инээдмийн кино болгон хувиргажээ.

11. Кинонд Гитлерийн дүрийг Тайка өөрөө бүтээсэн. Кино компанийн хүмүүс "энэ онцгой дүрд анх бодож олсон хүн нь өөрөө тоглож, бүтээж чадвал хамгийн тохиромжтой" гэж үзээд түүнийг сонгожээ.

12. Роман Гриффин Дэйвисийг олох хүртлээ Тайка болон дүр сонголтын багийнхан нийт 5 улсын 1,000 гаруй сонгон шалгаруулалтын бичлэгийг үзсэн.

13. Хоакин Феникс Жокерын дүрийг бүтээхийн тулд 24 кг жин хаяжээ. Ингэснээр Артур гэх дүрийн эмзэг хэврэг байдал, мэдрэмжийг илүү гүн мэдрэх юм шиг санагдсан гэнэ.

14. Хоакин кино зураг авалтад орохоор Нью-Йорк хотод ирэх хүртлээ кино зохиолын эцсийн хувилбарыг уншаагүй. Зохиолд аль хэдийнэ тусгагдсан гэдгийг мэдээгүй байсан хэрнээ тэр төгсгөл хавьд бүжгийн хэсэг нэмэх тухай санал болгосон байна.

15. Найруулагч Тодд Филлипс кино зураг авалт дууссаны дараа Артурын өдрийн тэмдэглэлийг авч хадгалжээ. Тэр кино болгоноосоо нэг юм авч үлдэхийг хичээдэг байна.

16. "Ford v. Ferrari"-д гардаг классик машинуудыг зөвхөн кинонд зориулж бүтээжээ. Компьютер графикийг энэ кинонд чадахаараа бага ашигласан байна.

17. Скарлетт Йоханссон анх "Marriage Story" кино зохиолыг уншихад хамгийн ихээр уйлуулсан хэсэг нь төгсгөлд гутлын үдээс үдэж өгдөг хэсэг гэнэ.

18. Чарли, Николь хоёрын маргалддаг хэсэг дээр Адам Драйвер жинхэнээсээ мод цохисон бөгөөд дараа нь мөс тавьж, өвдөлтийг багасгах хэрэгтэй болжээ.

19. Дин-Чарльз Чапмен, Жорк Маккай нар "1917" киноны зураг авалт эхлээгүй байхад, жилийн өмнөөс л өөрсдийгөө дүрд зориулж бэлдэж эхэлжээ.

20. Киног бүхэлдээ нэг л зураг авалтаар, ганц ч удаа таслаагүй мэт харагдуулсан ч хамгийн урт тасралтгүй зураг авалт 9 минутын л урттай юм. 

21. Брэд Питт, Леонардо ДиКаприо нар киноны явцад маш олон удаа кино зохиолд байхгүй хэсгүүдийг оруулж иржээ.

22. Киноны эхний хувилбар дээр Чарльз Менсон, Клифф Бүүт нар Шэйрон Тэйтийн байшинд ирэхийн өмнө харц солилцдог хэсэг байсан байна. Гэхдээ тэр хэсгийг хассан бөгөөд Квентин Тарантино одоо хүртэл тэр хэсгийг хассан нь зөв байсан эсэхийг гайхдаг.

23. "Once Upon a Time in Hollywood" киноны төгсгөлийг Тарантино 4, 5 жилийн өмнө л бодож олон, түүнээс хойш огт өөрчлөхийг бодоогүй.

Эх сурвалж: Buzzfeed

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Pulp Fiction киноны жүжигчид 30 жилийн дараа
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Уржигдар
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
санал болгох
1
20 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
6
0
0
1
1
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.