Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Овоо" медиа уран бүтээлийг 360 градусаар толилууллаа


Өчигдөр "ЗЭРЭГЛЭЭ" медиа урлагийн наадмын хаалтын үйл ажиллагаа болж Монгол - Германы уран бүтээлчдийн хамтарсан Монгол дахь анхны 360 уран бүтээлийг танилцууллаа. Байгальтай уусан нэгдэж буй мэт мэдрэмж төрүүлэх "Овоо" гэх уг бүтээлийг Германы медиа уран бүтээлч Али М.Демирел болон хөгжмийн зохиолч, продюсер Б. Эрдэнэбат, медиа уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ нар хамтран бүтээжээ. Энэхүү 15 минут үргэлжлэх уран бүтээлийг "White Rock Center"-т 360 градус байдлаар толилууллаа.

Тав дахь удаагийн "Улаанбаатар" Олон улсын медиа урлагийн наадамд 12 улсын уран бүтээлчдийн бүтээлийг 3 цогц арга хэмжээгээр танилцуулжээ. Энэ жилийн наадам "Зэрэглээ” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд зургаадугаар сарын 18-наас эхлэн гурван долоо хоногийн турш үргэлжилсэн аж.

Энэ удаагийн наадмын талаар Монголын Урлагийн Зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл “Тав дахь удаагийн медиа урлагийн наадам цар тахлын улмаас виртуалаар боллоо. Олон улсын төлөөлөл уран бүтээлчид ирж чадаагүй учир бүх бүтээлээ хамтарч туурвисан. Наадмын эхний бүтээл болох “Эрчим”-ийн санааг Нидерландын уран бүтээлч гаргаж, хэрэгжүүлэлтийг монгол уран бүтээлчид эндээ хийсэн. Нэг хүний бүтээл байхгүй наадам боллоо. Өмнөх жилийн наадам говьд болж байхад бид зэрэглээ гэдэг сэдвийг олсон. Энэ нь хоосон чанарын тухай юм. Зэрэглээ нь нүдэнд үзэгддэг боловч гарт баригддаггүй. Түүн шиг байнга хувьсаж байдаг нийгмийн үзэгдлийн талаар өгүүлэх гэж хичээсэн. Зэрэглээ гэдэг нь үзэгдээгүй үнэн. Бүх зүйл хувьсдаг учир мөнх зүйл гэж байдаггүй. Тэр нь үнэн юм гэсэн утгаар зэрэглээ гэж нэрлэсэн” гэв.

"Овоо" медиа уран бүтээлийн талаар медиа уран бүтээлч Б.Батдорж, “Би инстоляци, видео чиглэлээр уран бүтээл хийдэг медиа артист. Германы артист Али М.Демирел ирж чадахгүй учраас Монголын байгалийг хэрхэн авах, юуг илэрхийлэх вэ гэх мэтчилэн цахимаар ярилцаж байгаад бүтээлээ хийсэн. Миний хувьд овоо гэдэг зүйл их өндөрт байдаг. Хүн бүрт нэг овоо бий гэж боддог. Уулан дээрээс юмс гоё харагддаг шиг нийгэм муухай эсвэл сайхан байсан ч бидний дотор оршиж буй хүрэх ёстой ирээдүйн төсөөллүүдийг овоо гэж тайлбарлаад байгаа юм. Хүн болгоны сэтгэл дотор маш том өндөрлөг байна гэсэн утгатай” гэлээ.

ЗурагТайлбар





Бэлтгэсэн: Э.Сумъяажаргал











Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Хенри Кавилл анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа гэнэ
2
3 цагийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
7 цагийн өмнө
Coachella 2024-д хүрэлцэн ирсэн оддын төрх
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.