Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Оюу толгой” компани боловсролын тэтгэлэгт хөтөлбөрүүдээ зарлалаа


“Оюу толгой” компани нь 2020-2021 оны хичээлийн жилд таван төрлийн тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа. Шинэ хичээлийн жилд 145 оюутан, сурагчийг хөтөлбөртөө шалгаруулж авах юм байна. Материал хүлээн авах хугацаа 2020 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2020 оны аравдугаар сарын 30 хүртэл үргэлжилэх бөгөөд материалаа www.ot.mn хаягаар илгээгээрэй. Хөтөлбөр бүрийн онцлог болон шалгуур үзүүлэлтийн талаар танилцана уу.


Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр - Дотоодын их дээд сургуулийн 2-4 курст уул уурхайн чиглэлээр суралцаж буй оюутнуудад өгдөг бүрэн тэтгэлэг. 2011 оноос нийтдээ 315 оюутныг дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан байна. Энэхүү тэтгэлэг нь зөвхөн сургалтын төлбөрөөр хязгаарлагдахгүй сар бүр амьжиргааны
зардал болон хөдөө орон нутгийн оюутнуудад дотуур байрны зардлыг мөн нэмэлтээр олгодог юм. Хөтөлбөрт тэнцсэн оюутнууд “Залуусын хөгжлийн хөтөлбөр”-т давхар хамрагдаж, өөрийгөө хөгжүүлэх, хувь хүнийхээ хувьд өсөж хөгжих боломжтой. Энэ жил 20 оюутан шалгаруулж, тэтгэлэг олгоно.

Геотехникийн тэтгэлэгт хөтөлбөр – ШУТИС болон “Оюу толгой” компанийн хамтын ажиллагааны хүрээнд шинээр боловсруулж буй сургалтын хөтөлбөрийн хүрээнд зарлагдаж буй тэтгэлэг. Энэхүү тэтгэлэг нь уул уурхайн үйлдвэрлэлийн геотехникийн үйл ажиллагааг төлөвлөх, гүйцэтгэх, эрсдэлээс хамгаалах, хянах
чадвартай олон улсад өрсөлдөхүйц уул уурхайн геотехникийн инженер бэлтгэх зорилготой. Энэ хичээлийн жилд 20 оюутан шалгаруулж авна.

Шинэ төгсөгчийн хөтөлбөр - Их сургуулиа төгсөөд удаагүй байгаа залууст ажлын туршлага хуримтлуулах, салбарынхаа шилдэг мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж, суралцах боломж бүхий Рио Тинто группийн жишиг хөтөлбөр. Одоогоор шинэхэн төгссөн 122 залуус оюутны ширээнээс шууд дэлхийн хэмжээний уурхайд ажиллаж байна. Тус хөтөлбөр нь дөрвөн жилийн хугацаанд үргэлжилж, оролцогчдоо тухайн салбартаа тэргүүлэх мэргэжилтэн болоход нь шаардлагатай бүхий л нөхцөлийг бүрдүүлж өгдөг онцлогтой. Энэхүү хөтөлбөр нь 10 дугаар сард зарлагдана.

Залуусын хөгжлийн хөтөлбөр – Ерөнхий Боловсролын Сургуулийн төгсөх ангийн сурагчдыг чадавхжуулах зорилготой хөтөлбөр. Уг хөтөлбөрт нийтдээ 1,096 гаруй оюутан, сурагчид хамрагдаад байна. Хөтөлбөрт хамрагдсан сурагчид найман долоо хоногийн турш хувь хүний хөгжлийн сургалтад сууж, багаар хамтран төсөл хэрэгжүүлэх болно. Энэ хичээлийн жилд 50 сурагчийг хамруулна.

Говийн Оюу – Оюутны тэтгэлэгт хөтөлбөр - Өмнөговь аймгийн ирээдүй хойч үе болсон оюутан залуусыг дэмжих “Говийн Оюу-Оюутны тэтгэлэг” хөтөлбөрийг тус аймгийн харъяат оюутан залууст зориулан зарлаж байна. Өнгөрсөн хугацаанд 187 оюутан давхардсан тоогоор энэ тэтгэлгийг хүртсэн бөгөөд энэ жил нийт 55
оюутанд тэтгэлэг олгохоос 35 оюутныг шинээр шалгаруулна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
2
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
3
2024.04.05
Бүтээмжийн хак: "Google"-ийн ажилчдын баримталдаг "20 хувийн суралцах дүрэм"
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.