Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Оюу толгой” компани нэгдүгээр улирлын тайлангаа танилцууллаа


“Оюу толгой” компани нэгдүгээр улирлын үйл ажиллагааныхаа гүйцэтгэл, коронавируст халдвараас сэргийлэхээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнийхээ талаар танилцууллаа.  

Тус компани “Бидний хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комисс, Өмнөговь болон Ханбогд сумын орон нутгийн удирдлагуудын гаргасан заавар, шийдвэрүүдтэй бүрэн нийцсэн бөгөөд тэдгээрийг чанд мөрдөж байна” гэж үзжээ.

“Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Манай компани болон ажилтнуудын зүгээс 455 сая гаруй төгрөгийг КОВИД-19-ээс сэргийлэх арга хэмжээг дэмжин хандивласан. Үүнээс 100 сая төгрөгийг Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациар дамжуулан Монгол Улсын Засгийн газарт, “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан”-аараа дамжуулан 200 сая төгрөгийг Өмнөговь аймгийн Онцгой Комисст, 10 сая төгрөгийг Ханбогд сумын онцгой комисст тус тус хандивлажээ. Түүнчлэн манай уурхайчид “Коронавирусийн эсрэг уурхайчдын хандивын аян” өрнүүлж 145 гаруй сая төгрөг цуглуулсныг Эрүүл мэндийн яаманд мөн хандивласан. Энэхүү аянд маань манай 38 гэрээт компаниуд #БидХамтдаа (#WeAreAllInThisTogether) хэмээн оролцсон юм.  
 
Сорилтын хажуугаар ажилтнууд, уурхайн үйл ажиллагаа явагдаж буй орон нутгийн иргэдээ хамгаалахын зэрэгцээ бид бизнесийн үйл ажиллагаагаа таслахгүйн тулд чармайн ажиллаж байна. Хэдий тийм ч хил хаасан, бараа бүтээгдэхүүн, ажиллах хүчээ татахтай холбоотой хязгаарлалтууд байгаа нь гүний уурхайн бүтээн байгуулалт болон зэсийн баяжмалын тээврийг оролцуулан компанийн ерөнхий үйл ажиллагаанд нөлөөлж байна” гэлээ.

Тус компанийн эхний улирлын тайланг инфографикаас харна уу.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zoloo 2020.05.08 162.158.7.68

1р улирлын тайлан гэчихээд тоон үзүүлэлтээ яагаад 2010 оноос хойш, 2013 оноос хойш гэж гаргадаг байна аа, том том тоогоо томоор тавьснаа он нь жижигхээн

0 Хариулах