Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

"Оюу толгой" компанийн 2019 оны тайлангаас онцлох 15 ҮЗҮҮЛЭЛТ


Өнөөдөр Оюу Толгой компанийн Гүйцэтгэх захирал Армандо Тоорис болон салбар тус бүрийг хариуцсан менежерүүд 2019 оны IV улирлын тайлангаа олон нийтэд танилцууллаа. Энэхүү тайлангаас онцлох үзүүлэлтийг хүргэж байна. 


ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД 

1. “Оюу толгой” компанийн 2010 оноос хойш дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 10 тэрбум ам доллар давжээ. Уг мөнгөн хөрөнгийн 76 хувь нь дотоодын ханган нийлүүлэгчдээсээ худалдан авсан бараа, үйлчилгээнд зарцуулагдсан байна.


2. "Оюу толгой” компани 2010 оноос хойш татвар, хураамж, төлбөрт нийт 5.1 их наяд төгрөг төлөөд байна.

3. "Оюу толгой” компани 2019 онд улсын төсөвт 557.5 тэрбум төгрөгийн татвар, хураамж, төлбөр төлжээ. Үүнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 188.7 тэрбум төгрөг төлсөн байна. 

4. 2019 оны IV улирлын байдлаар “Оюу толгой” компани нийт 15 сая орчим шоо метр усыг баяжуулах үйлдвэр болон барилгын ажлын хэрэгцээнд ашиглажээ. Ус ашиглалтын төлбөрт нийт 14 тэрбум төгрөгийг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төсөвт төлсөн байна.

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

5. “Оюу толгой” компани өнгөрсөн онд гүний уурхайн үйлдвэрлэлийн амны бүтээн байгуулалтын ажлыг дуусгажээ. Энэ нь хэдэн зуун хүний хүч хөдөлмөр, дэлхийн тэргүүлэх технологиор барьж гүйцэтгэсэн инженерийн том бүтээн байгуулалт болсон гэдгийг "Оюу Толгой" компанийн Гүйцэтгэх захирал Армандо Тоорис онцлов.

6. 2018 онтой харьцуулахад, ил уурхайгаас олборлосон зэсийн баяжмалын үйлдвэрлэл 8 хувиар, баяжмалын агууламж 11 хувиар буурсан ч алт болон зэсийн олборлолт төлөвлөгөөндөө хүрч, 2019 оны гүйцэтгэлээ сайн үнэлгээтэй хангаж ажиллажээ. 


7. “Оюу толгой” компани баяжмал дахь зэсийн үйлдвэрлэл 146,346 тоннд хүрч 2019 оны төлөвлөгөөгөө биелүүлсэн бол 241,840 унц баяжмал дахь алт үйлдвэрлэж 2019 оны төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ. Мөн 40.8 сая тонн хүдэр боловсруулсан нь 2018 оныхтой харьцуулахад 5 хувиар илүү байв. 

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 

8. “Оюу толгой” компани нийгмийн эрүүл мэнд, дэд бүтэц зэрэг Өмнөговь аймагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллажээ. Тухайлбал, 2019 оны нэгдүгээр сард Оюу толгой - Ханбогд чиглэлийн 35.1 км хатуу хучилттай замыг ашиглалтад оруулсан бол тавдугаар сард тус компанийн санхүүжилтээр Мандал-Овоо суманд шинэ эмнэлэг барьж, ашиглалтад оруулжээ. 

9. "Оюу толгой” компани хувийн хөрөнгө оруулагчидтай хамтран санхүүжүүлж Өмнөговь аймагт мах боловсруулах олон улсын стандартад нийцсэн, иж бүрэн тоноглолтой үйлдвэрийг ашиглалтад оруулжээ. Тус үйлдвэр нь өдөртөө 100 бог, 20 гаруй бод боловсруулах хүчин чадалтай бөгөөд химийн болон микробиологийн лабораторитой, 200 тонн мах гүн хөлдөөх агуулахтай юм байна.

Даланзадгад суман дахь мах боловсруулах үйлдвэр

10. “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр Манлай суманд 100 хүүхдийн ортой цэцэрлэг барьж ашиглалтад оруулжээ. Энэ нь тус сангаас санхүүжүүлсэн зургаа дахь цэцэрлэг юм. Мөн Баян-Овоо суманд шинэ уурын зуух барьжээ.

Манлай суманд 100 хүүхдийн ортой цэцэрлэг

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА БА БОЛОВСРОЛ

11. 2019 оны 12-р сарын 31-ний байдлаар “Оюу толгой” компанид 13,800 хүн ажиллаж байгаагаас 93 хувийг нь монгол боловсон хүчин бүрдүүлж байна.

12. Өнгөрсөн онд уурхайн ажиллах хүчинд зориулж 900 төрлийн 22 мянга гаруй удаагийн сургалт хийжээ. Үүнд, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, чадавхижуулах, мэргэшүүлэх чиглэлийн сургалтууд багтжээ. 

“Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр”,“Залуусын хөгжлийн хөтөлбөр”-т хамрагдсан оюутан, залуус

13. "Оюу толгой” компани ирээдүйн шилдэг боловсон хүчин, мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор боловсролын үе шаттай хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Тухайлбал, гадаад болон дотоодын тэтгэлэг, дадлагажигч оюутны тэтгэлгийн хүрээнд 2011 оноос хойш нийт 2600 оюутан, суралцагчдыг хамруулжээ. ЕБС-ийн сурагчдад зориулсан "Залуусын хөгжлийн хөтөлбөр"-ийн хүрээнд 2013 оноос хойш 1100 орчим сурагч хамрагджээ. Түүнчлэн “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-гаар дамжуулж Өмнөговь аймгийн 320 орчим залуучуудад тэтгэлэг олгосон байна. 

14. “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан” сүүлийн хоёр жилд Өмнөговь аймгийн зүүн дөрвөн сумын 7 багийн нутагт бэлчээрийн усан хангамжийг сайжруулах чиглэлийн ажлыг хийж байна. Тухайлбал, өнгөрсөн онд зургаан шинэ худаг барьж, Ханбогд сумын малчин өрхүүдэд хүлээлгэн өгчээ. 

15. “Оюу толгой” компани ЦЕГ, Мобиком корпорацитай хамтран зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилготой "Яараад яахав дээ", "Дураараа биш дүрмээрээ" зэрэг замын хөдөлгөөний аюулгүй байдлын кампанит ажлуудыг хэрэгжүүлжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
3 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.