Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Оюутнууд тэнгисийн хуванцар хаягдлыг ус болгон хувиргадаг нянг зохион бүтээжээ


Далайн бохирдол нь дэлхий дээрх томоохон асуудлуудын нэг юм. Сүүлийн үеийн судалгаагаар 2050 он гэхэд далайгаас загас болон бусад амьтдаас илүүтэйгээр хуванцар хаягдал олдох магадлал өндөр бөгөөд олон эрдэмтэд энэхүү асуудлыг шийдэх гарцыг олохоор ажиллаж байгаа аж.

Тэгвэл Харвардын их сургуулийн оюутан, 20 настай Жэнни Яо, Миранда Ванг нар далайн хуванцар хог хаягдлыг идэж ус болгон хувиргадаг нянг зохион бүтээсэн байна. Жижигхэн нянгийн ачаар хуванцарыг ус болгон хувиргах чадвартай бөгөөд наран шарлагын газрыг цэвэрлэхээс гадна хувцасны түүхий эд үйлдвэрлэх гэсэн хоёр аргаар ашиглах боломжтой ажээ.  Тэд бүтээгдэхүүнийхээ патентын эрхийг гардан авсан бөгөөд бүтээгдэхүүнээ хэрэглээнд нэвтрүүлэхээр 400 мянган ам.долларын санхүүжилт авчээ. 

Тэд уг нянг зохион бүтээснээр дэлхийн шинжлэх ухааны томоохон таван шагналыг хүртсэн бөгөөд Перлманы шинжлэх ухааны шагналыг хүртсэн хамгийн залуу эрдэмтэд болсон байна.  

Миранда Ванг "Хүмүүс хуванцар хэрэглэхээ болино гэдэг боломжгүй зүйл. Бид уг нянгийн ачаар энэ асуудлыг хөнгөвчилнө" гэжээ.

Тэд энэхүү төслөө 24 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд далайн усанд буй хуванцар хаягдлыг бүрэн гүйцэт ус болгохоор ажилдаа оржээ.

Эх сурвалж: Astronomy

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Кайли Женнерийн Khy жинстэй танилц
2
Өчигдөр
Фото: Далай лам Монголын мөргөлчдөд ном айлдлаа
3
2024.04.19
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
санал болгох
1
1 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
2
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.