Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Оюутнууд цахим сургалтанд үр дүнтэйгээр оролцож буй туршлагаасаа хуваалцлаа


Сургууль, цэцэрлэгүүд есдүгээр сарын 1-нээс албан ёсоор хичээллэхээр шийдвэр гарч хичээлийг танхимын болон теле хичээл, цахим гэсэн хосолсон хэлбэрээр явуулахаар болсон билээ. Багш, оюутнууд цахим сургалтын эх сурвалж, хэрэглэгдэхүүн, техникийн ур чадварын хувьд туршлагагүй  байсны улмаас зайнаас хичээл явуулахад багагүй бэрхшээл тулгарч байгаа. Тэгвэл оюутнууд цахим сургалтын үед хичээлээ хэрхэн үр бүтээлтэй  хийж буй талаар ярилцлаа.


МУИС-ийн монгол хэл шинжлэлийн 4-р түвшний оюутан И.Номин-эрдэнэ: Цахим хичээлийн үед хувийн зохион байгуулалт хамгийн чухал

МУИС сургалтын хөтөлбөрт ерөнхийдөө Sisi программыг ашигладаг. Үүнээс гадна зарим хичээлд багш нар Google classroom, Zooms зэрэг программыг ашиглаж байна.  Лекцээ YouTube дээр тавьсан багш нар ч бий. Анхандаа цахим хичээлдээ дасаж өгөхгүй, төвөгтэй санагдаад нэг ороод харахад зөндөө даалгавар овоорчихсон, заримынх нь хураалгах хугацаа дуусчихсан байх нь ч олон байсан. Миний бодлоор цахим хичээлийн үед хувийн зохион байгуулалт хамгийн чухал. Даалгавар ирсэн мэдэгдэл ирэх бүрт заавал хийх ёстой зүйлсийн жагсаалт гаргаад бүгдийг нь бичээд, хийснээ зөвлөөд явбал хавьгүй үр дүнтэй. Танхимаар хичээллээгүй болохоор завтай болчихсон юм шиг санагдаг үнэн хэрэгтээ цагаа бүр илүү сайн төлөвлөх шаардлагатай болдог. Онлайн хичээлдээ бусдаасаа мэдэхгүй зүйлээ асууж, коммент үлдээж идэвхтэй байгаагаа харуулж байх хэрэгтэй.

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн  олон улсын харилцааны 4-р түвшний оюутан Б.Төгөлдөр: Оюутнуудын ихэнх нь хичээлээ бичиж тэмдэглэлгүй, шууд даалгавраа хийгээд, уншаад болчихдог юм шиг санадаг

Манай сургууль Google classroom платформыг голчлон ашиглаж байгаа. Даалгавар ирэх үед и-мэйл дээр мэдэгдэл ирдэг болохоор нэг бодлын амар.  Гэхдээ мэдэгдэл ирчихлээ, дараа нь нөхөөд хийе гээд овооруулаад яваад байвал дараа нь өөрт хэцүү. Би ч тэгж хийдэг байсан л даа.  Тиймээс тусгайлан цаг гаргах нь  чухал. Онлайн хичээлээ хүүхдүүд ихэнх нь бичиж тэмдэглэдэггүй, шууд даалгавраа хийгээд юм уу, уншаад болчихдог юм шиг санагддаг. Тэмдэглэл хөтлөөд явбал дараа нь мэдлэгээ бататгахад, улирлын шалгалт дөхөхөд уншиж, тогтоовол зүгээр. Гэрийнхэн заримдаа намайг завтай, эсвэл юу ч хийхгүй байгаа гэж ойлгох гээд байдаг. Гэтэл бодит байдал дээр танхимын хичээлтэй адилхан олон даалгавар үзээд явж байгаа шүү дээ. Энэ байдлаа сайн ойлгуулах хэрэгтэй.

МУИС-ийн сэтгэл судлалын 4-р түвшний оюутан М.Нарангуа: Цахим хичээлээ яавал өөртөө тохиромжтойгоор хийх талаар бодож, хийх зүйлсийн төлөвлөгөө гаргасан ч болно

Цахим гээд хичээлээ цалгардуулахгүй байх чухал гэж бодож байна. Хараад байхад оюутнууд багшийн хараа хяналт байхгүй болохоор хичээлээ хүртэл “халтуурны” хийгээд байх шиг. Ингэвэл өөртөө олж авах мэдлэг хүртэл тун бага байна шүү дээ. Даалгавруудаа нэг дор овооруулахгүй, дор дор нь хийгээд, гол нь сэтгэлээсээ хандах хэрэгтэй байх. Онлайн гээд тоохгүй орхих биш, багшаасаа и-мэйлээр, хичээл үзэж байгаа програмаараа дамжуулан асуулт байвал заавал асуугаад явах хэрэгтэй. Мэдээж цахим сургалтад хүндрэлтэй зүйлс олон бий. Гэнэтийн шийдвэр болохоор ойлгомжгүй зүйл их гарч байна.  Гэсэн ч ийм шийдвэр гарснаас хойш зохицож цахим хичээлээ яавал өөртөө тохиромжтойгоор хийх талаар бодож, хийх зүйлсийн төлөвлөгөө гаргаад, хичээгээд сурч байна.

Бэлтгэсэн Д.Хулан

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтын бүртгэл 4 дүгээр сарын 26-нд дуусна
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
санал болгох
1
18 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
4
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.