Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Playlist: Сэтгэл гутралд орсон хүмүүст тайтгарал өгдөг 17 гунигтай дуу


Яагаад сэтгэл гутралд автсан хүмүүс, эсвэл ямар нэгэн байдлаар гуниглаж, хүнд хэцүү мэдрэмжээсээ гарч чадахгүй төөрөлдсөн хүмүүс гунигтай дуу сонсдог вэ? Магадгүй тэр дуу дотроо бугшсан гуниг гутралыг нь илэрхийлж, гадагшлуулдаг болохоор тэр байх. Эсвэл ганцаараа биш юм шиг санагдаж, өөрийг нь ойлгох зүйл байгаад баярлах сэтгэл төрдөг болохоор тэр биз.  Тиймээс энэ дуунуудыг санал болгож байна. 

1. Coldplay - Fix You

"Би энэ дууг хэдэн цагаар ч хамаагүй сонсож чадна. Гунигтай хэдий ч бүх өвчнийг минь оношлоод, дараа нь эдгээж байгаа мэт итгэл найдвар өгдөг." - Саманта Л.

2. Pink Floyd - Comfortably Numb

"Хамгийн анх сэтгэл гутралд автсан үе минь 13 настайд тохиосон гэж санадаг юм. Ээж минь Pink Floyd хамтлагийн шүтэн бишрэгч байсан. Манайд тэдний хэд хэдэн хуурцаг байдаг байлаа. Унтахын тулд би тэднийг бүгдийг нь шөнөжин сонсдог байсан." - Калли Д.

3. Disturbed - The Sound of Sillence

"Би шууд л дуу хөгжимтэй холбогдож чаддаг. Тэр тусмаа надад төрж буй мэдрэмжийг илэрхийлж чаддаг, дээрээс эхлэн сонссон дуунуудаа би маш гүн мэдэрдэг. Ганцаараа биш гэдгийг надад мэдрүүлдэг юм. Дахин эхлүүлэх товчийг дарах шиг л мэдрэмж төрдөг." - Сара П.

4. Simon & Garfunkel - I Am A Rock

"Энэ бол миний хамгийн дуртай дуу. Хэдийгээр гунигтай ч гэсэн ганцаардал, алдуурсан итгэлийг маш эерэг, үзэсгэлэнтэй байдлаар дүрслэн бодоход минь тусалдаг юм. Хэцүү зүйл биш шүү дээ гээд л. -Антасиа Х.

5. Carrie Underwood - Temporary Home

"Би мэдрэмжээ гадагшлуулахын тулд гунигтай дуу сонсох хэрэгтэй болдог. Учир нь заримдаа надад уйлж ч чадахгүй мөчүүд тохиолддог юм. Хувийн амьдралтай минь холбоотой гунигтай дуунуудыг сонсож, сэтгэлээ нээх дуртай." - Женна М. 

6. Lost Dog street band - I Went Down to Georgia

Стрессээ гадагшлуулж, уйлахын тулд би энэ дууг сонсдог. Энэ хамтлаг нас барсан найздаа зориулж зохиосон дууг нь дуулсан юм. Үг нь ч бас их гүн утгатай. Ер нь бидний амьдралд өөрийн гуниг гутралыг хүлээн зөвшөөрч, мэдрэгдэж дуусахыг нь хүлээх хэрэг гардаг шүү дээ. -Эйтнь Р.

7. Green Day - Give Me Novacaine

Энэ дуу надад юмс үүрд ийм байхгүй, төрж буй мэдрэмжүүд ч үүрдийнх биш, би байнга ийм байхгүй гэдгийг сануулдаг. -Рэйчл М.

8. Radiohead - Lucky

Нэг удаа маш хүнд байдалд орохоос намайг аварч байсан дуу. "Тунчиг сайхан өдөр ирж байна. Аз миний талд байх юм шиг санагдаж байна" гэдэг үг нь намайг маргааш өөр өдөр болно гэх итгэлтэй болгосон. Би тэвчиж үлдэж байж л маргааш юу болохыг харна шүү дээ. -Жэйд Ф.

9. Simon & Garfunkel - America

Аялж явахдаа унтаж байгаа найз руугаа эргээд, "Дотор минь хоосон оргиж бас өвдөж байна. Яагаад гэдгийг нь үнэхээр мэдэхгүй нь" гэж хэлж байгаагаар гардаг хэсэг нь надад үргэлж ойр буудаг. Сэтгэцийн өвчин гэдгийг мэдэж байгаа ч яагаад үргэлж дотор минь хоосон оргиж, бас өвдөж байгааг мэддэггүй юм. Эм уусан уугаагүй дотроо үргэлж л өвдөж байдаг. Энэ өвчнөөс болж шаналж байгаа хүмүүсийн л ойлгох тийм их ганцаардал. Харин энэ дуу гайхалтай дүрсэлсэн гэж боддог. Ингэж мэдэрч байгаа цор ганц хүн нь би биш гэдгийг мэдрүүлдэг болохоор сонсоод тайвширдаг. Өөр хэн нэгэн энэ мэдрэмж ямар хэцүү, зовууртай болохыг ойлгож байгаа. 19 настай байх үед минь энэ дуу намайг тайтгаруулдаг байсан. Одоо 21 жил өнгөрсөн ч яг тэр тайтгарлыг өгдөг хэвээр. -Жен С.


10. Apocalyptica - I Don't Care ft. Adam Gontier

Үг болон ая нь үргэлж сэтгэлд гүн тусдаг байсан. Дунд сургуульд байх үеэс л эхлээд миний дуртай дуу байсан. Бүх мэдрэмжээ гадагшлуулахад тусалдаг. Ер нь хүнд хэцүү мэдрэмж төрөхөд хүнд дуу сонсмоор санагддаг. Зүгээр дуулснаас орилох нь илүү дээр санагдах үед байдаг. -Даун М.

11. Sara Groves - Floodplain

Энэ дуу депресстэй хүмүүсийн хувьд гайхалтай санагдахаар үгтэй. Хүнд хэцүү үед тайван амгалан газарт бууж ирэхэд тусалдаг. - Керри К.

12. Nickelback - Lullaby

"Хүн болгон ёроолд унаж байсан / Хүн болгон мартагдаж, ганцаар байхаас залхаж байсан / Хүн болгон л хаягдаж, орхигдож байсан"

Ганцаараа биш гэдгийг сануулдаг учраас би энэ дууг сонсдог. - Алексис Д.

13. Killswitch Engage - Always

Дуучин нь өөрөө бидний мэдэрч буйг маш сайн ойлгодог хүн. Тэдний маш олон дуу сэтгэл гутралын тухай байдаг. Тэдний олон ч дуу намайг муу муухайг орхиж, мартуулахад тусалсан. 

14. Radiohead - No Surprises

Тоглолт үзэж байхад тэд энэ дууг дуулсан юм. Би нүдээ хавдтал уйлж билээ. Миний хийж чадах гайхамшигтай зүйлсийг надад санагдуулдаг болохоор би үнэхээр хайртай. - Андреа В.

15. Of Monsters And Men - Little Talks

Энэ дуунд гардаг харилцан яриаг би дандаа л санадаг. Энэ түүхийн гол дүрийн охин нь би өөрөө юм шиг санагддаг. Тэр залуугийн хэлдэг үг нь үргэлж намайг уйлуулдаг. - Рита Л.

16. The Killers - Smile Like You Mean It

Намайг нэг дор жаргалтай бас гунигтай болгодог дуу. Жаргалтай байгаа мэт жүжиглэх хэрэгтэй, тэгэх тусмаа би нэг л өдөр жинхэнээсээ жаргалтай байх болно гэж боддог. -Челси Ж.

17. Twenty One Pilots - Truce

Энэ тэдний олны танил болсон дуунуудын нэг биш л дээ. Гэхдээ дуучин яг энэ дуугаараа надтай ярилцаад байгаа юм шиг санагддаг. - Шиаяна К.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Орос, энэтхэг гишүүнтэй К-Поп хамтлаг X:IN ОХУ-д тоглолт хийнэ
2
6 цагийн өмнө
Тайзны нэр нь тэдний жинхэнэ нэртэй ямар ч холбоогүй РОК одууд
3
Өчигдөр
Хүнд өвчтэй Селин Дион Vogue сэтгүүлийн нүүрэнд мориллоо
санал болгох
1
8 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
1
0
3
1
1
3

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.12.14 66.181.161.66

Nickelback seriously lol that's the worst band

0 Хариулах


Зочин 2019.12.14 59.153.113.39

Bullshit

0 Хариулах


Shit 2019.12.14 182.160.35.234

where is linkin park songs?

0 Хариулах


Зочин 2019.12.14 66.181.160.12

Linkin Park iig l bga bh gj orj irsishd

0 Хариулах


Зочин 2019.12.14 183.81.168.2

add Portishead songs

0 Хариулах