UBLife Logo
Хөгжим

Playlist: Сэтгэл санаа хэцүү үед хүмүүст тайтгарал бэлэглэдэг 48 дуу

Playlist: Сэтгэл санаа хэцүү үед хүмүүст тайтгарал бэлэглэдэг 48 дуу

Та сэтгэл санаа хүнд хэцүү үедээ ямар дууг сонсож, хэрхэн тайтгардаг вэ? Buzzfeed сайтад гарсан тус нийтлэлд хүмүүс өөрсдийн сонсох дуртай дуугаа, түүхийн хамтаар илгээснийг орчуулан хүргэж байна.


1. "Betty" - Taylor Swift

"Энэ дуу надад дэлхийд над шиг өөрчлөлт авчрахыг хүсдэг, өөрчлөлт хийж чадах хүмүүс байгаа, бид сул дорой, өчүүхэн биш гэдгийг сануулдаг."

2. "2! 3! (Still Wishing For More Good Days)" - BTS

"Энэ дуу үргэлж намайг тайвшруулдаг."

3. "Hold Your Head Up High" - Darlingside

4. "When the Party's Over" - Billie Eilish

"Энэ дууг яваад эхлэхээр л тайвширдаг. Сонссоныхоо дараа жаргалтай болчихдог юм."

5. "Good As Hell" - Lizzo feat. Ariana Grande

"Юу ч болж байсан үргэлж өөрийнхөөрөө байж, өөртөө үнэнч байхыг сануулдаг."

6. "Good News" - Mac Miller

7. "Lovers" - Anna of the North

"To All the Boys I've Loved Before" киноноос зарим нь сонсож байсан байх. Үнэхээр тайтгаруулдаг дуу шүү.

8. "At Your Best (You Are Love)" - Aaliyah

"Энэ дуу үнэхээр хөнгөн сайхан аялгуу, хэмнэлтэй. Жинхэнэ классик!"

9. "Let Her Go" - Passenger

10. "No Tears Left to Cry" - Ariana Grande

"Энэ дууг сонсохоор л тайтгарч, урт амьсгал авмаар болдог."

11. "Needed Me" - Rihanna

"Энэ дууг сонсоход би юу ч боллоо гэсэн, өөрийгөө юу гэж ч бодож байлаа гэсэн янзтай хүн гэдгээ мэдэрдэг. Энэ өдрийг дуусахад би зүгээр байх болно гэдэгтээ итгэдэг."

12. "Viva La Vida" - Coldplay

13. "Truth" - Zayn

14. "From Eden" - Hozier

"Энэ хөгжим, бас хоолой нь намайг үргэлж хэцүү байхад тайтгаруулдаг."

15. "Joyful Girl" - Ani DiFranco

"Хүмүүст маш их уур хүрчихсэн байх үедээ сонсох дуртай. Дууны үг нь дандаа л ямар нэгэн бодлыг минь өөрчилж байдаг."

16. "You Say" - Lauren Daigle

"Ямар нэгэн зүйлд эргэлзэж, өөртөө эргэлзэн сандрах үедээ, том тоглолтын өмнө энэ дууг сонсдог. Тэгээд би хангалттай сайн, үүнийг чадна гэж боддог. "

17. "Rhiannon" - Fleetwood Mac

Энэ дууг хэдийд ч сонссон үргэлж тайтгарах болно.

18. "Little Things" - One Direction

"Гэнэт цочролд орох болгондоо би энэ дууг сонсдог. 'Чи надад үзэсгэлэнтэй хэвээрээ л байдаг' гэдэг үгэн дээр би дандаа уйлчихдаг. Маш олон хэцүү үеийг давахад тусалсан дуу. Үнэхээр үнэ цэнтэй."

19. "What A Wonderful World" - Louis Armstrong

"Бүх зүйлийг нурааж, бүгдийг нь сүйтгэмээр тийм их уурласан үедээ би энэ дууг сонсдог."

20. "Yesterday" - The Beatles

21. "Without Me" - Halsey

"Хүмүүс хэцүү үедээ гунигтай эсвэл жаргалтай дуу сонсдог байх. Харин би ууртай төрлийн дуу сонсох дуртай."

22. "Look After You" - The Fray

23. "On Melancholy Hill" - Gorillaz

"Энэ дуу надад нөхрийг минь сануулдаг. Тэр надад ямар их хайртайг, би түүнд ямар их хайртайг. Энэ дууны үгийг би бие дээрээ шивүүлсэн. Хэцүү үедээ энэ дууг сонсож чадахааргүй байвал шивээсээ харахад л хангалттай байдаг."

24. "Helpless" - The Original Broadway Cast of Hamilton

"Анх удаа дурлаж буй тухай энэ дууг сонсохдоо би үргэлж инээмсэглэдэг. Онцгүй өдөр тохиосон ч энэ дуу ямагт намайг өргөдөг."

25. "September" - Earth, Wind & Fire

26. "Keep the Streets Empty for Me" - Fever Ray

"Маш цөөхөн дуу л намайг тайтгаруулж чаддаг. Энэ бол тэдний нэг. Та нар бүгдээрээ сонсох ёстой шүү."

27. "Blue Side" - J-Hope

"Ая нь үргэлж намайг тайтгаруулдаг. Хусог тайтгарал бэлэглэхдээ үнэхээр гаргууд юм."

28. "Highway Unicorn (Road to Love)" - Lady Gaga

"Лэйди Гагагийн дуу болгон намайг үргэлж өөрийнхөөрөө, тэгээд хэнээс ч санаа зоволгүй хачин байхыг сануулдаг."

29. "With or Without You" - U2

"ямар нэг зүйл болоход би энэ дууг тавиад, үнэхээр чинэ сэтгэлээсээ дагаад дуулж эхэлдэг. Тэгээд л хамаагүй дээр болчихдог."

30. "Mercury" - Sufjan Stevens, Bryce Dessner, Nico Muhly, and James McAlister

"2020 оныг давахад жинхэнэ утгаараа тусалсан дуу. Үүн шиг нөлөөлсөн өөр дуу үнэндээ санаанд минь орж ирэхгүй байна."

31. "Endless Road" - Lazybatusu

"Хамгийн, хамгийн тайван дуу."

32. "Welcome to the Black Parade" - My Chemical Romance

33. "Saintlike Said" - the Cowboys

"Би энэ дуунд үнэхээр, үнэхээр хайртай."

34. "I Want You Back" - The Jackson 5

"Тэдний хоолой яагаад ч юм сэтгэлийг минь их өргөдөг. Бас үнэхээр жаргалтай болгодог шүү."

35. "All I Ask" - Adele

"Аделийн дуунууд цаанаасаа л тайтгаруулдаг. Тэр тусмаа энэ дуу."

36. "Wasted Nights" - One OK Rock

"Энэ бол амьдралаа бүрэн дүүрэн ашиглаж, хүссэнээрээ амьдрах, чухал биш хүмүүс, зүйлд цагаа үрэхгүй байх тухай дуу. Бас зүгээр л хөгжилдөж, найзуудаараа байж, орших тухай. Хэцүү үедээ энэ дууг сонсдог."

37. "When the Levee Breaks" by Led Zeppelin

38. "We Are Fine" - Sharon Van Etten

"Гэнэтийн цочрол, хэцүү мэдрэмжтэйгээ хэрхэн ажиллах, бас хэцүү мэдрэмж авах нь зүгээр дээ, ийм зүйл тохиолддог гэж өгүүлсэн дуу."

39. "Given Up" - Linkin Park

40. "3 Things" - Jason Mraz

"Уйлж, гашуудах нь зүгээр ээ, бас бүх зүйл сайхан болно, байгаа зүйлдээ талархаж, сэтгэл хангалуун байгаарай" гэдгийг сануулсан дуу.

41. "Shake It Out" - Florence + The Machine

42. "Don't Stop Me Now" - Queen

43. "Fight Song" - Rachel Platten

"Түүний энэ дуу маш олон хүнд урам зориг өгч, дэмждэг. Үнэхээр гайхалтай."

44. "Control" - Zoe Wees

"Сэтгэцийн эрүүл мэндийг хөндсөн маш чухал дуу."

45. "Shut Up and Dance" - Walk the Moon

"Ямар нэг зүйл болоо ч бүх зүйлээ зогсоогоод, зүгээр л бүжиглээд л мартчихдаг. "

46. "Reach" - S Club 7

"Энэ дуу намайг илүү жаргалтай болгодог. Би дагаж дуулахгүй байж чаддаггүй юм."

47. "Ease My Mind" - Ben Platt

"Намайг үргэлж тайтгаруулж, сонсох болгонд би ганцаараа ийм зүйлийг мэдэрдэг нь биш гэсэн сайхан мэдрэмж төрүүлдэг."

48. "The Middle" - Jimmy Eat World

"Энэ бол сэтгэлийг өргөх маш гайхалтай дуу. Заавал сонсоод үзээрэй!"

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
5
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.