Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Playlist: Стресс, санаа зовнилоос үүдэлтэй таагүй мэдрэмжийг арилгах 9 дуу


Хэт их ажил, хичээл, дутуу амарч сайн хооллоогүйгээс үүдсэн толгойн өвдөлт, дотор муухайрал болон таагүй байдлыг арилгахад дуу хөгжим танд багагүй тус хүргэх болно. Эдгээр дууг сонсож өөрийгөө тайтгаруулаарай.


1. Brian Eno - Ambient 1: Music for Airports

Энэ бол дэлхийн олон нисэх онгоцны буудлын хөгжмөөр явдаг аялгуу юм. Хүмүүсийг тайтгаруулах, дуу шуугианыг намжаах, стресс бууруулахад зориулагдсан.

2. Christian Löffler - Herbst Electronica

Электроник хөгжмөөр дамжуулан тайтгаруулах, эмчилгээ болох аялгуунууд хийдэг олон хүн байдаг. Энэ бүтээл танд тайтгарал бэлэглэх болно.

3. Deva Premal: Mantra Meditation Music

Бясалгал хийх нь таны бие, оюун ухаанд асар их тайтгарал, эрч хүч бэлэглэх болно. 

4. Yiruma - Room With A View

"Yiruma"-г бид эртнээс л мэднэ. гэхдээ түүний шинэ бүтээл цацагдахад би эргэн санагалзаж, дахин сонсож эхлэх үед аялгуунууд нь үнэхээр энгийн бас үүнд тайтгаруулах ямар нэгэн хүч байгааг мэдэрсэн юм. Хүмүүс түүнийг хэтэрхий энгийн, амархан бүтээлүүд тоглодог гэх мэтээр хэлдэг ч энэ нь буруу зүйл гэж үү? Сонсоод та тайтгарч, хүнд хэцүү мэдрэмж авахгүй, илүү дутуу зүйл бодохгүй сууж чадна.

5. Dhafer Youssef - Soupir Eternel

Саяхан л би энэ уран бүтээлчийн бүтээлүүдтэй танилцсан юм. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

6. M83 - Wait

Энэ ая, энэ хамтлаг ер нь таны хувьд зөв сонголт байх болно. 

7. Sufjan Stevens Untitled (All Delighted People Side D)

"Call Me By Your Name" киноны дуунуудаас нь анх энэ хүнийг олж мэдэж байсан. Түүний уран бүтээлүүд үнэхээр өвөрмөц, сайхан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

8. Kings of Convenience   

Энэ хамтлагийн бүх дуунуудыг сонсоод үз! Аргагүй л нэрэндээ таарсан хамтлаг гэж энэ дээ. 

9. AURORA - Teardrop (Cover from Massive Attack)

Энэ охины хоолой танд үнэхээр таалагдана гэдэгт итгэлтэй байна. "Frozen 2" дээр дуулдаг хэсгэ нь ч ялгаагүй сэтгэл тайтгаруулам байдаг.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
10 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
12 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
9
1
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.