Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Playlist: Тавдугаар сарыг угтан сонсох шинэ, содон 26 дуу


Та бүхэндээ уламжлал ёсоор энэ сарын дуу хөгжмийн жагсаалтыг хүргэж байна. Шинэ содон бүтээлүүдийг санал болгоход таатай байна. Зарим хүний дуртай дуу дунд нь байвал "Уучлаарай" хэмээн хэлье.  


1. Jónsi – Exhale

Энэ хорвоо дэлхий дээр хамгийн хайртай хамтлагийн минь, хамгийн хүндэт дуучин шинэхэн дуугаа энэ урт удаан хугацааны дараа гаргасан нь үнэхээр гайхалтай. Сэтгэл ихээр хөдөлсөн учир хамгийн түрүүнд та бүхэндээ сонсгохсон гэж яарав.

2. Billie Eilish - ilomilo (Visualizer)

Энэ дуу уг нь аль эрт гарсан ч клип нь саяхан гарсан учраас шинэ дууны жагсаалтдаа оруулж байна.

3. Glass Animals - Dreamland

Ойрд шинэ уран бүтээлүүдээ ихээр гаргаж буй Glass Animals өмнө сарын жагсаалтад ч мөн багтсан билээ.

4. SOKO :: Are You A Magician?

СОКО шинэ дуугаа гаргасан учраас сонсохгүй өнгөрч яав ч болохгүй. Арай мэдэхгүй яваа юм биш биз?

5. Joji - Gimme Love

Түүний топ шүтэн бишрэгчдийн нэг болсон. Pink Guy биш, яг Жожигийн шүү.

6. Kali Uchis – i want war (BUT I NEED PEACE) lyric video

"To Feel Alive" EP нь гарсан байна лээ шүү. Бүхлээр нь сонсоход ямар байх нь энэ дуунаас шууд мэдрэгдэх байх.

7. Megan Thee Stallion - Savage Remix (feat. Beyoncé) [Official Audio]

Манай оффист бямба гарагаас хойш хадсан дууг энд оруулахгүй өнгөрч болохгүй. Үнэхээр "savage!"

8. The Marías - Hold It Together

2018 онд аялан тоглолтынхоо үеэр бүхээгтэй машин дотроо бичиж эхэлсэн дуу нь.

9. Rich Brian - BALI ft. Guapdad 4000

Хөл хорионы энэ үед заавал үзэх клипүүдийн нэг гэж хэлнэ.

10. girl in red - midnight love

Энэ нандин хамтлагийн шинэ дуу нь үнэхээр л гоё шүү. Сонсоод л баймаар сайхан хоолой, аялгуу.

11. S+C+A+R+R - The Rest Of My Days

Энэ дуунаас маш олон зүйлийг нэг дор мэдэрч болж байна. Шууд л пүрэв, баасан гарагийн хэмнэл юм шиг шиг...

12. Tom Misch & Yussef Dayes - Nightrider (feat. Freddie Gibbs)

Маш тайван мэдрэмж авч жаахан "chill"-рэх хүсэлтэй хүмүүс сонсвол зүгээр байх.

13. Hayley Williams - Why We Ever

"Paramore" хамтлагийн дуучин бие дааж шинэ дуугаа гаргажээ. Арван жилдээ мөн ч их сонсдог байж дээ.

14. The Marías - Jupiter

2019 онд юу ч үл харагдах элсэн цөл дунд бичигдсэн дуу гэсэн. Ингэхэд пянз нь гарсан байна лээ.

15. The Strokes - The Adults Are Talking

"The Strokes" ойрд мөн ч их дуу хийж, эргэн ирэлт хийж байна даа. Дуунууд нь орчихсон байна лээ, сонсоод үзээрэй. Гэхдээ мэдээж бидний мэддэг байсан "The Strokes"-оос арай өөр...

16. twenty one pilots - Level of Concern

Тэднийг бүр мартах шахаж шүү!

17. Fkj & Bas - Risk | Official Music Video

Fkj-д дуртай болсон гэдгээ аль дээр нэг жагсаалтынхаа үеэр хэлж байсан шүү дээ. Энэ дуу бол үнэхээр...

18. James Blake - You're Too Precious

Дууны аялгуунд нь, үгэнд нь, анимейшнд нь бүхэлдээ дурласан!

19. Gorillaz – How Far? Ft. Tony Allen & Skepta

Тони Аллен өнгөрсөн 3 сард мөнх бусыг үзүүлсэн учраас Gorillaz хамтлаг тус дууг Юүтүб хуудсандаа оруулсан юм. 

20. Loud Hound - Melancholy Boy

Сүүлийн үед маш идэвхтэй байгаа хамтлагуудын нэг бол Loud Hound. Хэдийн сонсогчидтой, хүрээлэлтэй болж чадсан бөгөөд үнэхээр л хичээл зүтгэлтэй уран бүтээлчид юм.

21. Flume feat. Toro y Moi - The Difference

Хоёр сонирхолтой уран бүтээлч нийлж дуу гаргасан байхад сонсохгүй өнгөрч яаж болох билээ.

22. wishing - Eight Months

Уг нь би үнэндээ иймэрхүү дуунууд л их сонсдог доо. "wishing" хамтлаг шинэ цомгоо гаргасан учраас та бүхэндээ сонирхуулж байна. Уйлмаар ч юм шиг, цонхоор хараад нэг их гүн бодолд автмаар санагддаг гээч. Одоо ч гэсэн тэгмээр санагдаж байна...

23. Alina Baraz - Off the Grid feat. Khalid (lyric video)

Тун таатай хэмнэлийг энэ дуунаас авч байна даа. Зүгээр л сонсоод сууж баймаар.

24. Bon Iver - PDLIF

Энэ дуучин юу ч гаргасан, 10 секундийн бичлэг Юүтүбдээ оруулсан ч би энэ жагсаалтдаа нэмнэ ээ ^^ <3 

25. Fiona Apple - Fetch The Bolt Cutters

Эргэн ирэлт хийгээд зогсохгүй, бүр цомгоо гаргаад амжжээ. Цомгийг нь Юүтүб дээрээс сонсох боломжтой шүү.

26. Breakbot - Lockdown Boogie Mixtape

Өөр олон шинэ дуу байгаа ч ингээд өндөрлөсөн нь дээр байх гэж бодлоо. Энэ сарыг яг энэ "mixtape"-ийн өгч буй мэдрэмжээр дүүргэж, цоглог, сайхан өнгөрүүлээрэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Орос, энэтхэг гишүүнтэй К-Поп хамтлаг X:IN ОХУ-д тоглолт хийнэ
2
Өчигдөр
Тайзны нэр нь тэдний жинхэнэ нэртэй ямар ч холбоогүй РОК одууд
3
3 өдрийн өмнө
Хүнд өвчтэй Селин Дион Vogue сэтгүүлийн нүүрэнд мориллоо
санал болгох
1
8 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.