Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Playtime виртуал наадмаас онцлох ГУРВАН уран бүтээлч


Хөгжим сонирхогч залуусын хамгийн том цугларалт болох Playtime наадам энэ жил виртуал хэлбэрээр зохион байгуулагдах гэж байна. Дэлхий нийтэд үүссэн нөхцөл байдлын улмаас Playtime-ийг уламжлалт хэлбэрээр явагдах боломжгүй болсон ч наадмын зохион байгуулагчид Юнител Групп, Юнивишн компанитай хамтран залууст цоо шинэ мэдрэмжийг бэлэглэх томоохон хэмжээний виртуал наадмын бэлтгэлийг базааж байна. 

Энэ жилийн наадамд зориулан бэлтгэсэн уран бүтээлчдийн шинэхэн виртуал тоглолтыг долоодугаар сарын 4,5-нд LookTV, Юнивишний 88-р суваг болон DDish сувгаар үзэгчдэд хүргэх юм байна.

Харин өмнөх жилүүдийн онцлох тоглолт, хамтлаг дуучдын үзүүлбэрийг зургаадугаар сарын 29-өөс эхлээд долоодугаар сарын 4 хүртэл Юнивишний  Unilive 88-р сувгаар хүлээн авч үзэх боломжтой аж. (Юнивишний Unilive 88-р сувгийг 10 мянган төгрөгөөр л идэвхжүүлнэ.   )

Ингээд энэ жил LooKTV-ийн тайзнаас уран бүтээлээ хүргэж буй The Shom хамтлаг, реппер Ginjin, Mrs.M нарын сэтгэгдлийг хүргэж байна.    

The Shom 

ЗурагТайлбар



"Энэ жил Playtime фестивалийг болохгүй байх гэж бодож байтал харин ч эсрэгээрээ үнэхээр гоё болох шинжтэй байна. Артист бүрд тусгайлан бэлтгэсэн тайз, гэрэл, хөгжим, багийн ажиллагаа байгаа учраас маш олон хүний хөдөлмөр шингэсэн томоохон ажил болж байна. Бидний хувьд энэ жил LooKTV-ийн тайз дээр тоглоход өмнөх жилүүдийнхээс ч өөр мэдрэмж төрсөн шүү. 

Энэ бүгдийг бичлэгт буулгаад, хүмүүст хүргэхээр бүр илүү гоё болох байх. Тэгэхээр хөгжимд хайртай хүн бүр энэ жилийн Playtime наадмаа заавал үзээрэй. Найз нөхөд, гэр бүл, дотнын хүмүүстэйгээ хамт цагийг сайхан өнгөрүүлээрэй."

Mrs.M

ЗурагТайлбар



"Миний хувьд Playtime наадамд 2018 оноос эхлээд бөмбөрчин, дуучин, гитарчин гээд л янз бүрийн байдлаар оролцож ирсэн. Энэ жил ч гэсэн уламжлал ёсоор өөрийн уран бүтээлээ хүргэж байна. Дэлхий дахинаа дэгдээд байгаа цар тахлын улмаас наадам маань энэ жил виртуал хэлбэрээр болж байгаа ч маш сайн зохион байгуулалттай байна. 

Playtime бол Монголын №1 хөгжмийн фестиваль. Хөгжимд дуртай хүн бүрийг нэг дор цуглуулж чаддаг. Энэ утгаараа жил бүрийн Playtime-ийг алгасдаггүй хүмүүс олон бий. Энэ жил ч гэсэн заавал үзээрэй гэж уриалмаар байна." 

Ginjin

"Дэлхий дахинд цар тахал дэгдэж, бүх нийтээр хөл хорио тогтоосон ч Playtime-ийг хорьж чадахгүй гэдгийг энэ жилийн наадам батлан харууллаа. Миний хувьд анх 2019 онд Playtime фестивальд Лойчихсон бүлгийнхэнтэйгээ хамт оролцож байсан. Харин энэ удаа өөрийн уран бүтээлээр хоёр дахь жилдээ оролцож байна. Playtime-ийн хамт олон үнэнч үзэгчдэдээ үнэхээр том бэлэг барихаар шаргуу ажиллаж байгааг харах сайхан байна. Ялангуяа би өөрөө гарч дуулсан болоод ч тэр үү, LooKTV тайз бол супер байлаа."

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
15 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.