Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

П.Мөнхсайхан: Би мянга хичээвч надаас шалтгаалахгүй зүйлс олон байдаг тул саналаа өгөхөөс өөр сонголт надад үгүй


1. МИНИЙ ТУХАЙ

Намайг Пүрэвдоржийн Мөнхсайхан гэдэг. Би 30 настай. Үйлчилгээ, катерингийн салбарт нэлээд олон жил ажиллаж байна. "ZOMA" рестораны захирал гэдгээр минь хүмүүс илүүтэй мэдэх байх. 

2. СОНГУУЛЬ МИНИЙ ХУВЬД

18 насанд хүрч, иргэн хүн болсноос хойш хэдэнтээ сонгуульд санал өгсөн хэдий ч тэдгээрт төдийлөн ач холбогдол өгч, өөрийгөө төлөөлөх төлөөллөө сонгож байна гэдгээ бүрэн ухамсарлаж байгаагүй юм билээ. Өөрөөр хэлбэл сонгууль миний хувьд үнэ цэнтэй зүйл биш байж. Харин энэ удаа ач холбогдол, үнэ цэн өгөхөөс аргагүй цаг хугацаа ч тулж ирж, мөн сайн боловсролтой, мэргэжлийн боловсон хүчин нэр дэвшигч олон байгааг харахад сайхан байна. 

3. ЯАГААД САНАЛАА ӨГӨХ ЁСТОЙ ВЭ?

Урд нь би боддог байв. Залуучууд бид нар өөрсдөө л дор бүрнээ хичээгээд, гоё байхад болох мэт, урдах ажлаа сайн хийгээд, салбар салбартаа манлайлахад хангалттай гэж бодож байж. Улс төр надад хамаагүй гэж санаж явж. Гэтэл би өөрөө мянга хичээгээд надаас шалтгаалахгүй зүйлс маш олон байдгийг мэдэрч эхэлсэн. Тогтолцоогоор нь өөрчилж, хөгжүүлэхээс нааш шийдэгдэхгүй асуудлууд олон байдгийг анзаарч эхэллээ. Жишээлбэл би 10 жил ажил хийж НДШ төлсөн боловч түүнийхээ үр ашгийг огт хүртэж үзээгүй. Миний төлсөн НДШ хаана, хэнд, юунд зарцуулагддагийг би мэдэхгүй. Учир нь энэ мөнгөний зарцуулалт нь ил тод, шилэн биш. Ирээдүйд би тэтгэврийн насанд хүрээд үүнийг төлснийхөө үр шимийг яаж хүртэх нь ч тодорхойгүй. Тиймээс би одоо НДШ төлөхөө больсон байх жишээний. 

Ийм л шалтгаануудын улмаас би улс төрд оролцохоос, саналаа өгөхөөс, бодлого, мөрийн хөтөлбөрийг уншихаас өөр сонголт надад байхгүй. Гэхдээ надтай адил бодож буй олон залуус байгааг харахад өөрчлөлт, хөгжил, дэвшил бодож байснаас илүү хурдан тохиох боломжтой мэт санагдаж, баяр төрж байна.

4. СОШИАЛ НӨЛӨӨЛӨГЧ БОЛОХЫН ХУВЬД...

Би арван жил тасралтгүй залуу хүмүүстэй хамт ажиллаж буй. Тэднийг ажиглаж байхад сонгууль, улс төр зэрэг сэдвүүдээс их хол байхын зэрэгцээ, энэ чиглэлээр тэднийг идэвхжүүлэх бодлого, ажлууд ч мөн төдийлөн байгаа онохгүй байх шиг санагддаг. Залуучууд энтертайнмент контентод илүүтэй анхаарал хандуулж, чухал сэдвүүд, сонгуулийн мэдээллийг чихнийхээ хажуугаар өнгөрөөх нь их. Тиймээс би боддог юм. Магадгүй тэднийг идэвхжүүлэхийн тулд жаахан маркетингийн арга, урамшуулах хэлбэрийг ашиглаж болох мэт. Тиймээс би сонгуулийн өдөр саналаа өгөөд ирсэн залуусыг үнэгүй кофегоор дайлах санаачлага гаргасан юм л даа. Магадгүй 500, 600 хүн байсан ч хамаагүй бүх хүчин чадлаараа хичээнэ. Миний сошиал постууд хандалт, дагалт, шейр маш их байдаг давуу талаа ашиглаж буй минь тэр л дээ. Үүн шиг шинэлэг арга барил, хөшүүргийг өөр олон газрууд санаачилбал сайн хэрэг шүү. 

5. ЗӨВ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХҮН ЗӨВ СОНГОЛТ ХИЙДЭГ

Гэхдээ залуу сонгогчдыг зөвхөн саналаа өг гэж ятгах нь өрөөсгөл. Тэдэнд хэрхэн санал өгөх, нэр дэвшигчдийг хэрхэн судлах зэргийг зааж, таниулах нь бидний үүрэг. Тэд улс төрчид, нэр дэвшигчдийг хэн нь хэн гэдгийг таньж мэдэхгүйгээр урьд нь сонссон нэр, танил санагдаж буй улс төрчдийг зөнгөөрөө дугуйлах нь ч бий. Үүнээс сэргийлэхийн тулд залуучууд бүрэн мэдээлэлтэйгээр сонгуульд оролцох хэрэгтэй. Мэдээлэл хаанаас авах вэ, сонголтоо хэрхэн хийх вэ гэж гайхах залуус, дүү нар олон байна. Та бүхэн нэр дэвшигчийнхээ мэдээллийг боломжит бүх л сувгаар авахыг хичээгээрэй. Мөн тэдний боловсрол, мэргэжил, ажлын карьер, хийхээр төлөвлөж буй ажил, мөрийн хөтөлбөртэй сайтар танилцаарай. Мөн үнэн бодит болон хуурамч мэдээлийг ялгахыг чухалчлаарай. Тунгаан бодож, мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, саналаа өгөөрэй. Амжилт хүсье.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.03.30
Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар залуусын мэдвэл зохих 5 зүйл
2
2022.06.15
"Би Нэгдий" залуусын өдөрлөгөөс онцлох нь: Юу болж өнгөрөв?
3
2022.06.11
"Би Нэгдий" залуусын өдөрлөг амжилттай явагдаж өндөрлөлөө
санал болгох
1
5 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
5
0
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.