Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Подкаст тойм: Гадил таргалуулдаг уу эсвэл жин хасахад тустай юу?

Мэргэжилтний өгүүлэх 6 баримт


Жингээ хаях гэж хичээж байгаа хүмүүст ногоо жимс түлхүү идэхийг санал болгодог. Харин чихэр ихтэй бүтээгдэхүүн, жишээ нь гадилыг идэхэд таргалах эсэх талаар бид эргэлздэг. Дараах нийтлэлдээ судлаач Хэлэн Вэстийн Healthline.com-д өгүүлсэн гадил жимсний тухай шинжлэх ухааны баримтаас тоймлолоо. 

Тэжээллэг чанар 

“Гадил жимс олон талын тэжээллэг чанартай ба эрүүл мэндэд тустай. Гадил нь эслэг, нүүрс ус, биед хэрэгтэй амин дэм, эрдэс бодисыг агуулдаг. Дундаж хэмжээний гадилд өдөрт хүний авахыг санал болгодог амин дэм, эрдэс бодисоос потасиумын 12%, витамин В6-ийн 20%, витамин С- 17%, магни 8%, коппер 5%, манган 15%, 3.2 грам эслэг агуулагддаг байна.” 

Эслэг-тун хэрэгтэй!

“Дундаж хэмжээний гадил ойролцоогоор 105 калоритой ба үүний 90% нь нүүрс ус байдаг аж. 105 калори гэдэг нь таны өдөрт авбал зохих дундаж нүүрс усны 12% нь гэж хэлж болно. Эдгээр нүүрс ус нь сүкрос, фруктоз, глюкоз зэрэг аж. Өөрөөр хэлбэл гадил нь уураг, өөх тос багатай, эслэг ихтэй жимс. Мөн гадилд ургамлын нийлмэл бодис (plant compounds) болон антиоксидант агуулагддаг. Эслэг нь хүний биеийн хоолны шингэцийн тогтворжуулалтыг зохицуулах чухал үүрэгтэй бөгөөд зүрхний, цүлхэний өвчлөлт, зарим хавдрын эрсдэлийг бууруулдаг.” 

Туршилт 

“252 эмэгтэйг сонгон авч гадил идүүлжээ. 20 сарын дараа өдөр бүр идсэн нэмэлт эслэгийн грам тутамд тэд 0.25 кг-аар жингээ хассан үзүүлэлт гарсан байна. Үүний гол учир нь эслэг идсэн хүн удаан хугацаагаар өл даах чадвартай болдог. Ингэснээр хүн энгийн үед иддэгээсээ бага калори авч өслөх нь харьцангуй багасна. Гэхдээ нэмэлт эслэг идэх нь хүнийг бодитоор цатгах, эсвэл тэдний нийт калорийн хэмжээнд нөлөөлдөггүй нь зарим судалгаагаар нотлогдсон.” 

Ногоон ба шар гадил 

“Гадил жимсний калори болцоосоо хамаардаг. Ногоон гадил цардуул ихтэй бол шарлах тусам агуулагдах чихрийн хэмжээ нь нэмэгдэнэ. Цардуул нь глюкозын урт гинжин хэлхээс бөгөөд энэ нь хүний биеийн бодисын солилцоонд чухал үүрэгтэй. Ингэснээрээ цусан дахь чихрийн хэмжээ багасч энэ хэрээрээ жинг бууруулдаг.” 

Glycemic Index 

“Glycemic Index (GI) гэдэг нь ямар хүнсийг хэр хэмжээтэй идсэнээр цусан дахь чихрийн хэмжээ өөрчлөгддөгийг тодорхойлдог үзүүлэлт. GI 55 болон түүнээс доошхийг бага, 56–69-ийг дундаж, 70+ өндөр гэж ангилна. Гадил жимс болцоосоо шалтгаалан GI 42–62 хооронд буюу багаас дундаж хэмжээтэй хүнс юм. Гадил нь чихрийг удаан ялгаруулж, холестеролын түвшнийг багасгадаг нь судалгаагаар тогтоогджээ."

Гадил бол сайн 

“Эслэг ихтэй, бага калоритой хүнсний бүтээгдэхүүнүүд жингээ хасахад тустай. Ийм хүнсүүд өл даахын дээр хүнийг хэтрүүлэн идэхээс сэргийлдэг. Гадил нь алим, жүрж зэрэг жимснүүдийг бодоход харьцангуй бага цатгадаг талтай. Иймээс хэрэв та жингээ хаях гэж байгаа бол гадилыг зохист хэмжээнд идэхэд тун тохиромжтой.”

холбоотой мэдээ
1
2020.11.23
The Media Show | Б.Энхцэцэг: Хүний амьдрал өөрөө утга уянгын шүү дээ
2
2020.11.10
The Media Show подкаст | Баримтыг шүтэж, сэтгэл хөдлөлөө даръя
3
2020.11.03
Подкаст тойм | Ч.Лодойсамбуу: "Улаан бал" нэвтрүүлэг 500 сая төгрөгөөр үнэлэгдсэн
санал болгох
1
19 цагийн өмнө
Камер, тандалт, коронавирусээс сэргийлдэг "шүүлтүүртэй" баг
2
21 цагийн өмнө
Халдвараас сэргийлэх, шуурхай мэдээлэл өгөх цахим системийг нэвтрүүлэв
3
22 цагийн өмнө
"Ghibli"-гийн CGI ашигласан "Earwig and the Witch" анимейшны трейлер гарлаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.