Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Подкаст тойм: Сэтгэлзүйч Вэнди Вүүдийн дурдсан дадал зуршлын тухай сонирхолтой 13 баримт


Дадал зуршил нь биднийг ямар хүн байхыг тодорхойлж, бүтээж байдаг билээ. Хүмүүст идеал “би”-гээ хэрхэн бий болгох нь байнгын асуулт дагуулсаар байдаг. Энэ асуултыг эрэлхийлж буй хүмүүст Өмнөд Каролинагийн их сургуулийн профессор, сэтгэлзүйч Вэнди Вүүдийн “Hidden Brain” подкастад өгүүлсэн судалгааны баримтаас тоймлон хүргэж байна. 


Дадал бол амжилтын түлхүүр

“Маш олон ажил амжуулж, зохистой хооллож, тогтмол цагт унтаж босдог гэхчлэн эрүүл амьдралын дадалтай хэн нэгнийг та таньдаг байж магадгүй. Харин бидэнд эдгээрийг хийхэд бэрх санагддаг шүү дээ. Яагаад бидний хийж чаддаггүй зүйлсийг тэд хийж чаддаг юм бол? Гэвч тэд нар ямар нэгэн гайхалтай зүйлийг хийдэг “unicorn” биш юм. Тэдний ганц нууц нь сайн дадлыг бий болгоход суралцсан явдал. Хэрэв бид амьдралынхаа хэв маяг, түүнд нөлөөлдөг сэтгэлзүйг мэдэж чадвал бүгд л экспертүүд болж болно”.

Зорилгодоо хүрэхэд сэтгэлийн тэнхээ хангалтгүй

“Ямар нэг зорилгодоо хүрэхэд бидний хүсэл л хангалттай баймаар. Тэгтэл дан ганц сэтгэлийн тэнхээгээр хүн түүнд хүрдэггүй аж. Америкчуудын тодорхой хувь нь зан үйлээ өөрчлөх арга барил нь өөрийгөө удирдахуй бөгөөд сэтгэлийн тэнхээ үүний түлхүүр гэдэгт итгэдэг. Тэр дундаа америкчуудын 1/3 нь сэтгэлийн тэнхээ хангалттай байсан бол жингээ хаячихсан байгаа гэж итгэдэг. Бидний хийсэн судалгаанаас харахад шийдвэр гаргах нь зан үйлийг өөрчлөх явцын бүхий л хэсэгт байсан явдал юм. Шийдвэр гаргахад бидний санаа сэдэл, бодол чухал бөгөөд өөрсдийгөө өөрчилж эхлэхэд нөлөөтэй юм. Ямар нэгэн зүйлийг хийхэд тэр нь хар аяндаа үргэлжлэх тохиолдол байдаг. Тухайлбал, жолооч машин барихдаа “автоматаар” хөл, гар нь хөдөлдөг бөгөөд энэ үед ихээхэн зүйлсийг тунгаан боддог. Гэхдээ тодорхой үед л шийдвэр гаргадаг байна. Өөрөөр хэлбэл, машин жолоодох үед хүнээс сэтгэлийн тэнхээ төдийлөн шаардахгүй ч өөр бусад олон зүйлийг хийж, бодсон байдаг”


Нэг л зүйлд төвлөр

“Амжилтад хүрсэн хүмүүс сэтгэлийн хаттай, өөрийгөө удирдах чадварт суралцсан байдаг нь үнэн. Сонирхолтой нь, тэдэнд тийм ч их дур хүсэл байдаггүй. Харин түмэн хүсэл, сонирхолтой хүмүүс өөрсдийгөө удирдахдаа тааруу бөгөөд зорилгодоо хүрэхдээ тууштай, сайн байж чаддаггүй судалгаа байна. Жишээлбэл, хөргөгчинд бялуу байлаа гэж бодъё. Зорилгодоо хүрэгчид бялууг идэхээр шунадаггүй, эсвэл тэр бялуу нь хүүхдийнх нь учраас жимс идчихнэ гэж боддог. Эсвэл бялуу авч хөргөгчиндөө хийдэггүй хүмүүс юм”

Дадал нь хэцүү эсвэл амархандаа гол биш

“Та нэг дадал эхлүүлэхэд тархины далд ухамсарт хүрдэг. Нүдний хаалт зүүсэнтэй ижил юм. Хаалт нь шунал болон бусад сатааруулах зүйлсээс таныг хамгаалдаг. Хүслийг няцаах тусам хаалт бэхжинэ. Дадал гэдэг нь өөрийгөө баталгаажуулахуй юм. Нэг эхлүүлчихсэн байхад тэр нь автоматжиж, хар аяндаа хийгддэг. Тэр бүү хэл сайн дадлыг бий болгосон тохиолдолд хүн түүндээ дасдаг бөгөөд хийх зүйлс нь түүнээс хялбар байсан ч дадлаа үргэлжлүүлсээр байдаг ажээ. Би дугуйн тамирчин найзынхаа бэлтгэлгүй өдөр нь хамт жийнгээ юм ярих дуртай. Хэсэг хугацаанд хамт явсны дараа тэр хурдалж одно. Тэрээр надад “Удаан жийх нь намайг бүр ядрааж орхидог учраас хурдалчихдаг юм” гэдэг. Энэ бол дадал гэдэг нь хялбар эсвэл бэрхдээ бус харин таны байнга хийдэг зүйлийг хэлж байгаагийн тод жишээ юм.”


Давтан хийснээр дадал бий болдог

“Дадал зуршил нь бид ямар нэгэн үйлдлийг давтан хийснийхээ хариуд эерэг мэдрэмж авдаг танин мэдэхүйн нэгдэл. Нөхцөл байдал, зан үйл хоёрыг холбохоор хүн эхний удаа удаан суралцдаг бол хоёр дахь оролдлогоос энэ нь дадал болж эхэлдэг байна. Үйлдэл нь олон хэсгийн нийлмэл бол тэдгээр нь зуршил болохдоо удаан байдаг ч энгийн, хялбар үйлдлүүд илүү хурдтай өөриймшдөг. Судалгаанаас үзэхэд өдөрт уух усны хэмжээгээ 1 аягаар нэмэхэд хоёр сарын дараа энэ нь дадал болдог. Хүмүүс 3 сараас дээш хугацаанд фитнесст явбал дадал болж, “автоматждаг” байна.”

43%

“Бидний өдөр тутмын үйлдлийн хэдэн хувь нь дадал болдгийг судлахад 43% гэж гарчээ. Өөрөөр хэлбэл, бид өдөрт хийдэг үйлдлийнхээ 43%-ийг шийдвэр гаргалгүйгээр автоматаар хийдэг гэсэн үг.”

Туршилт

“Калифорниад өдөрт 5 удаа ногоо, жимс идүүлэх дадлыг бий болгох судалгаа явуулав. Энэ аяныг 1990-ээд онд эхлүүлэхэд америкчуудын зөвхөн 8% нь өдөрт 5 удаа жимс ногоо идэх ёстойг мэддэг байсан бол 5 жилийн дараа 30 гаруй хувь нь ойлгох болжээ. Харин аян эхлэхээс өмнө 11% нь 5 удаа жимс ногоо иддэг байсан бол 10 жилийн дараа 11% хэвээрээ л байжээ. Саяхны судалгаанаас үзэхэд энэ тоо бүр багассан үзүүлэлттэй байгаа нь бид юмсыг дадлаар хийдэгтэй холбоотой.”

Дадалжуулах зүйлээ хөгжилтэй болго

“Өөрт нь хялбар болон хөгжилтэй үйлдлийг давтах нь боломж өндөртэй гэдгийг бид мэднэ. Та үнэхээр фитнесст явж, дасгал хийх дургүй бол тогтмол явах нь юу л бол. Тийм болохоор үүнийгээ илүү хөгжилтэй хийгээд хялбар болговол хамаагүй дөхөм. Жишээ нь, заал руугаа 3.5 бээр явж очихоор байвал сард дунджаар 5 удаа явах магадлалтай. 5 бээр явж очихоор зайтай бол сардаа 1 удаа явна. 5 бээр бол ээдрээтэй, 1 бол харьцангуй бага ээдрээтэй гэсэн үг. “Жимдээ явахгүй байна” гэж өөрсдийн санааг зовоохын оронд очих газраа хялбар болгох нь хавьгүй дээр.”

Сайн, муу дадал

“Сайн дадлыг бий болгохын тулд хүн түүнийг аль болох давтамжтай хийх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Муу зуршлаа багасгахын тулд шийдвэр гаргахдаа илүү бодлоготой бай. Бидний эргэн тойронд байдаг амжилтад хүрсэн хүмүүс өдөрт зорьсон зүйлээ хийх дадалтай хүмүүс л юм. Зохиолчид өдөрт бичдэг хуудсын тоотой. Тамирчид тодорхой мөчлөгтэй дасгал сургуулилттай. Тэд урдахаа өөрсдөдөө эвтэйхэн болгож хөдөлмөрийг автоматжуулчихсан хэрэг.”

Өөрийгөө тогтмол шагна

“Дадлууд богино хугацааны шангаар хурдан бүрэлддэг. Шан авахад хүний тархинд допамин ялгардаг ба энэ урвал нь дадлыг бий болгоход оролцдог бодис. Дасгал хийх, эсвэл эрүүл хооллох нь урт хугацаанд ашиг тусаа өгдөг. Гэвч заримдаа энэ нь хийхэд тийм сайхан байдаггүй. Энэ нь допамин ялгаруулдаггүйтай холбоотой учраас та ухамсартайгаар эдгээр үйлдлийг богино хугацааны шагналтай холбож өгвөл үр дүнтэй. Өөрийгөө ногоо идэхэд хүчлэхийн оронд ногоог яаж идвэл илүү амттай, сайхан болгох талаар бодоод үз. Гүйлтийн зам дээр байхдаа хүмүүс сайхан хөгжим сонсох, кино үздэг нь үүний нэг жишээ. Зөвхөн зам дээр байхдаа үздэг шоутай болж болно шүү дээ.”

Ээжүүдийн туршлагаас хуваалцвал

“Хүүхдээ бага байхад тогтмол дасгал хийх нь амаргүй байдаг. “Өнөөдөр 4 цагт гүйнэ” гэж төлөвлөж байтал нэг хүү минь өвдчих жишээтэй. Өдөр дасгал хийнэ гэхэд ямар нэгэн зүйл болох магадлалтай. Тиймээс би өглөө 6 цагт гүйж эхэлсэн. Мэдээж эхлэхэд хэцүү байсан. Тэгээд радио сонсож эхэлсэн юм. Өөр нэг нууцаа хэлэхэд би биеийн тамирын хувцастайгаа унтах болсон. Шууд босоод гарахад хялбар болохоор тэр шүү дээ. Тэгээд 7 гээд буцаж ирээд хүүхдүүдийнхээ хоолыг өгнө. Энэ аргачлал минь хэрэгжсэн шүү”.

Хялбар арга зохио

“Тогтмол амттай хоол хийдэг тогоочдын хэрэглэдэг туршлага бий. Тогоочид “Mise en place” буюу юмсыг хийхээсээ өмнө байранд нь зэхэх аргыг хэрэглэдэг байна. Материалуудаа бэлтгээд тавьчихсан байхад тогооч хоол хийж байхдаа нэмэлт зүйл бодох шаардлагагүй болдог”

Шигтгээ

“Тогтмол хийдэг зүйлсийнхээ гинжин холбоос дунд өөрийнхөө хийхийг хүссэн зүйлээ оруулж өг. Өөр нэг аргачлал нь юмс эмх замбараагүй байх үед шийдвэр гаргах нь оновчтой. Амаргүй цагуудад хүн стресстэй байдаг гэдэг нь бидний нийтлэг төсөөлөл хэдий ч энэ үед гаргасан шийдвэрүүд хүнд тус болдог ажээ.”



холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
The Media Show | Б.Энхцэцэг: Хүний амьдрал өөрөө утга уянгын шүү дээ
2
2020.11.10
The Media Show подкаст | Баримтыг шүтэж, сэтгэл хөдлөлөө даръя
3
2020.11.03
Подкаст тойм | Ч.Лодойсамбуу: "Улаан бал" нэвтрүүлэг 500 сая төгрөгөөр үнэлэгдсэн
санал болгох
1
1 цагийн өмнө
Дэлхийд гарцтай бизнесийн боломж
2
2 цагийн өмнө
Өндөрлөг бүхий 67 газарт сайжруулсан түлш борлуулах цэг байгуулж байна
3
2 цагийн өмнө
Инфографик: "40 жил 40 амжилт" буюу "Herbalife Nutrition" компанийн замнал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zolbayar 2020.01.29 192.82.69.244

Hi, hidden brain iig bas sonsdog, avuushtai niitlel bolj, zarim neg orchuulga utga n bolvol dahiad neg haraad uzeerei. TY

0 Хариулах