Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Подкаст тойм: Тамхины тухай 10 баримт


Тамхины талаар өгүүлсэн зарим подкастаас тоймлон танд хүргэж байна. Эдгээр эшлэлийн дэлгэрэнгүй ярилцлагыг “Let’s Know Things”“Ted Talks Daily”“Daily Medical News” нэвтрүүлгүүдээс сонсоорой.


“Дэлхийд ойролцоогоор 1 тэрбум хүн дүнсэн тамхи татдаг. Энэ нь 2014 оны байдлаар дэлхийн хүн амын 14.3%, 2019 оны байдлаар 12.5% хүн амыг эзэлж багассан харагдаж байгаа боловч үнэндээ ижил тооны хүн татсаар байгаа аж.”


“1990-ээд оноос дэлхийд тамхи хэрэглэдэг хүмүүсийн тоо буурсан үзүүлэлт нь тамхинаас үүдэлтэй өвчнүүдийн судалгаа хийгдэж, дэлхийн олон орон түүн дундаа европын орнууд хориглосон дүрэм журмуудыг баталсантай холбоотой. Хэдий ийм боловч хөгжиж буй орнуудын тамхи татах хүний тоо буурахгүй байна.”


“Цахилгаан тамхины патентын эрхийг 2003 онд Хятад судлаач Хон Лик гэж хүн авсан ба тэрээр аавыгаа уушгины хорт хавдраар алдсан нэгэн ажээ. Анхны цахилгаан тамхины оролдлого 1927 онд хийгдэж байсан байна.”

“Сүүлийн жилүүдэд тамхи татагчдын тоо буурсан нь цахилгаан тамхи гарсантай холбоотой бөгөөд энэ талаарх эхний судалгаанууд хийгдээд буй. Дүнсэн тамхинд агуулагдах химийн бодистой харьцуулахад цахилгаан тамхинд цөөн химийн бодис агуулагдах боловч уушгинд хор нөлөөтэй хэвээр ажээ. Түүнчлэн цахилгаан тамхи бий болсноос хойш тамхинаас гарагсдын тоо багассан гэсэн судалгаа одоохондоо байхгүй аж. Цахилгаан тамхин дахь нэгэн эд анги болох "juul"-ийн загварын догь, гоёмсог шийдэл нь залуу хэрэглэгчдийг татах гол шалтгаан болж байна.”

“2016 оны судалгаагаар БНХАУ-ын 42% нь тамхичин ба энэ нь 300-400 сая хүн бөгөөд нэг хүнд жилд 2000 ширхэг тамхи оногдож байна. Тус улсын дотоодын орлогын 7-9%-ийг тамхины үйлдвэрлэл дангаараа бүрдүүлдэг.”

"2019 оны 9-р сард цахилгаан тамхинаас болж нас барсан тохиолдлын анхных нь бүртгэгдсэн байна.”


“Дэлхий дээр жил бүр тамхинаас болж ойролцоогоор 7.1 сая хүн нас бардагийн 6.3 нь тамхи татдаг хүн, үлдсэн нь дам тамхилалтаас үүдэлтэй. 50 улсад хийсэн судалгаагаар эрчүүдийн нас баралтын дор хаяж 20% нь тамхитай холбоотой байна.”

“Тамхинаас үүдэлтэй өвчний судалгааг 10-аас цөөн жил хийж боломжгүй аж. Түүнчлэн тамхинаас гарснаас хойш дор хаяж 10 жилийн дараагаас уушгинд өгөгдөх ачаалал багасдаг.”

“Дэлхийн банкууд, даатгалын компаниуд, тэтгэвэрийн сангууд тамхины хөрөнгө оруулагчдын голлох хувийг эзэлдэг. Та өөрийгөө аль нэг тамхины компанид “хөрөнгө оруулж” байгаа эсэхээ бодож нэг үзээрэй.”


“Өдөр бүр дэлхий дээр 100 мянган өсвөр насны хүүхэд тамхинд ордог байна. Австрали улсад тамхинд орж байгаа хүүхдийн нас дунджаар 16 бөгөөд бусад оронтой харьцуулахад хамгийн “хөгшин” насдаа багтдаг.”


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2022.12.22
Сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх 2022 оны шилдэг 9 подкаст
2
2022.09.26
Playlist: "Та яг одоо ямар дуу сонсож байна вэ" 70 дахь дугаарт гарсан 26 дуу
3
2022.09.22
#WomenWhoDare | Cocktail and Crime: Сонсогчдоо хооронд нь танилцуулж, комьюнити үүсгэхи...
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
1
0
2
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.