Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

ПОДКАСТЫН ЭРЭЛ: БИЗНЕС, УРЛАГ, ДИЗАЙН, ФИТНЕСС

"Гэрэг Фэйшн" сэтгүүлийн №9 дугаараас нэрлэж буй подкастууд


BBC 4 Front Row

Урлаг соёлын цаг үеийн мэдээллээс хоцрох гээд байх шиг санагдах үе танд байдаг уу? Тэгвэл дүрслэх урлаг, кино, утга зохиол, шүлэг, хөгжим, бүжиг гээд бүхий л салбарт одоо болоод буй халуун сэдэв, тэр дундаа Их Британийн хотуудад нээлтээ хийж буй үзвэрүүдийн талаар эндээс сонсож болно. Гучхан минутад хамгийн товч тодорхой атлаа тухайн уран бүтээлчтэй хөөрөлддөгөөрөө онцлогтой.

99 % Invisible 

График дизайн, архитектур, дууны дизайн, технологи, түүх гээд сэдвээ төдийлөн хязгаарладаггүй тус нэвтрүүлэг бүтээлч зах зээлийн подкаст дунд багагүй танил. Нэвтрүүлгийг хөтлөн явуулдаг Роман Марс өдгөө 340 гаруй подкастын ард амжилттай гараад буй. Та эндээс киноны шилдэг графикч, дууны артистуудын сонирхолтой ярилцлагуудыг сонсоорой.

How I Built This

Хэрэв та интерпренер эсвэл бизнесийн талаарх мэдээлэлд хорхойсч явдаг бол энэ нэвтрүүлгийн байнгын сонсогч болох нь гарцаагүй. Учир нь Цахиурын хөндийгөөс эхлүүлээд амжилттай яваа олон компанийн үүсгэн байгуулагч өөрсдийн амжилт, уналт, ололтын түүхээсээ хуваалцдаг. NPR-аас гаргадаг “Ted Radio Hour”-аар танигдсан Гай Раз тус нэвтрүүлгийг хөтөлдөг билээ.

Pursuing Health with Julie Foucher

Кроссфитийн тамирчин асан, эмч Жули Фушегийн нэвтрүүлгүүд өдгөө кроссфитийнхний дунд багагүй танигдсан. Тэр хэдийгээр эмч боловч нэвтрүүлгээрээ ямар нэг эмийн заавар зөвлөгөө өгөхөөс илүүтэй фитнесс, эрүүл мэндийн салбарын зочдыг  урьж тэдний амьдралын хэв маяг, эрүүл хооллолтын тухай ярилцдаг. Сэтгэцийн эмч, нутришионист, кроссфитийн тамирчин гэх мэт олон туршлагатай хүмүүсээс та өөрт хэрэгтэй мэдээллийг олох нь дамжиггүй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2020.09.14
Улаанбаатарыг сонсохуй хийгээд үзэхүйн “Рихтерийн тэмдэглэл”
2
2020.04.17
Street Fashion | Хавар цагийн фэйшн
3
2020.02.18
Гэрэг Фэйшн: "Neo Classics"
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.