Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Portrait Session: Нэгэн залуугийн хүмүүстэй ярилцаж, хөргийг нь зурсан 8 сонирхолтой тэмдэглэл


Манай залуус гоё сайхан, өвөрмөц зүйлс ихээхэн санаачилж, сэтгэл гарган хийдэг болсныг бүгд анзаарч байгаа биз ээ. Энэ хотод ямар л гоё сайхан зүйл байна, тэр болгоныг нь хүргэхийг зорьдог манай сайтын хамт олон энэ удаад хүмүүстэй уулзаж, тэдний хөрөг зургийг зурангаа богинохон яриа авч фэйсбүүк пэйждээ оруулдаг Тэлмэн гэх залууг онцолж байна. Миллениал болон "Z" үеийнхний төлөөллүүдээс сонирхоорой.

1. Portrait Session 2019.10.29 @itsnotzaya

-Тимо: Орчлон ертөнцийг бүхэлд нь нэг үгээр илэрхийлээч гэвэл?
-Заяа: Цас.
-Тимо: Яагаад?
-Заяа: Цасан ширхэг бүр ялгаатай, хоорондоо өөр өөр. Хүн бүр цасан ширхэг шиг өөр өөр амьдралтай, өөр өөр зүйлс туулж өнгөрүүлдэг. Хэдий тэнгэрээс газар буугаад хайлах хүртэл маш богинохон хугацааг туулах ч гэсэн тэд бүгд цагаан, бас өөрсдийн гэсэн амттай.

2. Portrait Session 2019.10.30 @duluunaa

Дулуунаа саяхан ажлын шугамаар Бали арал руу анх удаа аялаад ирсэн билээ. Тэндхийн далай үнэхээр сайхан, бас үзэсгэлэнтэй гэж дурдана. Эрүүл мэндийн байгууллагад ажилладаг тэрээр тэндээ явж байх үедээ ХДХВ тээж буй маш олон хүнтэй уулзаж, ярилцаж, тэдний яриаг сонссоны эцэст нэгэн үнэ цэнэтэй зүйлийг ойлгосон гэдгээ хэлэв. 

"Хүн ямар ч сул талтай байсан түүнийгээ хүлээн зөвшөөрөөд, өөртөө итгэлтэй, бусдад үнэнчээр өөрийгөө илэрхийлэхэд амьдрал өөрөө үнэхээр эерэг болдог юм байна"

Тэрээр мөн Монголд ХДХВ-ын талаар зөв зохистой мэдээлэл хомс байдгаас болоод олон нийтийн дунд маш ноцтой ялгаварлан гадуурхалт үүсдэг гэж ярьсан билээ.

3. Portrait Session 2019.11.01 @ariya_bnv

-Тимо: Та хамгийн сүүлд ямар үнэ цэнэтэй зүйлийг амьдралаас ойлгож авсан вэ?
-А.Банзрагчгарав: Би үнэнч хайранд итгэхээр шийдсэн минь миний хувьд их үнэ цэнэтэй байлаа. Саяхан өөртөө зориулж авсан зүүлт маань ягаан болор чулуу байсан. Тайллыг нь судалтал уг чулуу "үнэнч хайр"-ын бэлгэдэл чулуу байж таарсан нь үнэхээр хайрламаар.

4. Portrait Session 2019.11.02 @adrideville

-Тимо: Та хаанаас урам зориг, шинэ санаануудыг олж авдаг вэ?
-Adi: Бүх зүйлээс. Би эргэн тойронд байгаа бүх л зүйлийг сонирхож, тэр болгоноос шинэ зүйлийг мэдэрдэг. Надад уран бүтээлч, бизнесмен, бүр юу ч хийдэггүй найзууд хүртэл байдаг. Тэд бүгд намайг урам зоригтой болгож, шинэ санаа төрүүлдэгт би үнэхээр баярладаг.

5. Portrait Session 2019.11.02 @lida999

-Тимо: Та яг одоо юу хүсэж байна?
-Лида: Би их ачаалалтай, бүх зүйл дээр тооцоотой, маш завгүй ажиллаж байгаа болохоор яг одоо энэ бүхнээс түр зуур ч болтугай холдож, хайртай хүнтэйгээ цуг далай эрэг рүү явж, зөөлөн салхи мэдрэн чийгтэй элсэн дээр алхахыг маш ихээр хүсэж байна. Гурван хоног байвал бүр ч сайн.

6.  Portrait Session 2019.11.03 @keeevinkhuu

Энэ өдөр Тимо "Бяцхан диваажин"-д (@Little Heaven) Эба хүүтэй таараад хэсэг хөөрөлдөв. Бидний яриа дурсамжийн тухай эргэхэд тэрээр надад өөрийнхөө хамгийн үнэ цэнэтэй сайхан дурсамжаа хуваалцлаа.
Эбаг анх сонгодог хөгжмийн ангид суралцаж байх үеэр түүний найз жазз тоглолтод урьж байж. Тухайн үед жазз хөгжмийн талаар ямар ч ойлголтгүй байсан түүний хувьд тэрхүү тоглолтын бүх зүйл маш шинэлэг содон санагдаад барахгүй, түүний сэтгэлд маш гүн дурсамж үлдээсэн юм. Хөгжимчид хөгжмийн зэмсгээ ашиглан хэрхэн өөрсдийн сэтгэл дэх бүх өнгийг эрх чөлөөтэйгөөр илэрхийлж байгааг харсан Эба тэр цагаас хойш өөрийн бүхий л амьдралаа жазз хөгжимд зориулахаар шийджээ.

7. Portrait Session 2019.11.04 @maralayurzana

-Тимо: Та сүүлд сонссон хамгийн гоё эшлэлээ дурдаач?
-Марал: Миний яг одоо уншиж буй Эд Катмулын "Бүтээлч, INC" номон дээр гарсан нэгэн эшлэл их таалагдсан. "Хэрэв зөвхөн өөрт байгаа танил зүйлстэйгээ зууралдаад байвал гэнэтийн зүйлсийг хэзээ ч олж нээж чадахгүй шүү дээ" гэж. Мөн миний өчигдөр үзсэн "Немогийн эрэлд" киноноос нэг диалогийг онцлох байна.

-Марвин: Би Немод юу ч битгий тохиолдоосой гэж хүсдэг.
-Дори: Түүнд юу ч тохиолдохгүй бол...юу ч тохиолдохгүй шүү дээ!

8. Portrait Session 2019.11.11 @nomingansukh

Өнөөдөр 1-ийн тоо нэлээд их давхацсан гэгээлэг сайхан өдөр байна. Хэн бүхэнд энэ өдөр өөрийн эрхгүй их онцлог санагдаж байгаа бололтой.

-Тимо: Өнөөдрийг илэрхийлэх мэдрэмжийг та үгээр тайлбарлан хэлбэл?
-Номин: Өнөөдөр яагаад ч юм өглөө сэрснээс минь хойш бүх зүйл эерэг бас тааламжтай болж байна. Яг өнөөдрийн цас шиг бүх зүйл цэвэрлэгдээд угаагдаж байгаа мэт. Миний хувьд амьдрал бодитой биш зүүд шиг санагддаг юм. Тэгээд хүн төрөлхтөн асар уудам сансар огторгуйд энэ жижигхэн гараг дээр (одон дээр) бөөнөөрөө оршин тогтнож байна гэж бодоод үз л дээ, их гайхамшигтай санагдаж байгаа биз?

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
17 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
18 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
20 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

z 2019.11.13 103.14.36.18

Iluu goy bolgoj zurdag yum bna tegeed bi ch bas zuruulyaa

0 Хариулах


Зочин 2019.11.12 192.82.66.25

Ymar goy ym! Bi bas zuruulah ymsan

0 Хариулах