Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

QUIZ: Сонгосон хүлгээр нь хувь хүнийг шинжихүй


Та бүхэндээ энэ удаа бид нэгэн сонирхолтой сонжоог хүргэж байна. Хүмүүс түлхүү ямар унааг сонирхож, юугаар явах дуртай вэ гэдгээр нь тухай хүнийг шинжиж болно гэдгийг та мэдэх үү? 

Доорх хүлгүүдээс өөрт таалагдсанаа уншиж, өөрийгөө болон бусдыг сонжоод үзээрэй.


1. Энгийн, гял цал зүйлгүй суудлын машин 

Та ийм төрлийн унаа сонирхдог бол бүх зүйлд даруу байхыг хичээж, өөрийн байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж чаддаг нэгэн. Танд аливаа хэрэгцээг тань бүрэн хангаж байвал сэтгэл ханамж дүүрэн байдаг. Та маш уужуу, бодолтой хүн бөгөөд аль болох алсыг харан шийдвэрээ гаргахыг зорьдог бөгөөд амьдралын ухаантай нэгэн юм. Та ажил дээр ч, хувийн амьдрал дээрээ ч өөрийн байгаа бүхнээ хайрлан хамгаалж, талархаж, бас бусдын сэтгэлийг татаж чаддаг нэгэн. Амьдралдаа сэтгэл хангалуун байж чаддаггүй олон хүний дэргэд та маш жаргалтай, амар амгалан байдгаараа онцгойрдог бөгөөд хүмүүс танд ихээхэн итгэл хүлээлгэдэг гэдэгт эргэлзэхгүй байна.

2.  Том, аль болох л том хүчтэй машин!

Танд бартаа саадыг туулах хүчтэй, бүхнийг даван туулахад төгс тохирсон тийм л хүлэг таалагддагтай ижил та амьдралдаа гарч ирсэн ямар ч асуудлыг дор нь сөрж чаддаг нэгэн. Багахан зүйлд санаагаа зовоож, чилээх дургүй бөгөөд бүхнийг илүү томоор харж, сэтгэдэг тань хүмүүсийг гайхшруулдаг. Та байгаа бүхнээ бусдад харуулж, өөрийгөө нээж, хүч чадлаа ч бусдад мэдрүүлдэг. Бусдын анхааралд өртөх дуртайгаас гадна таатай тухтай байдлыг мэдрэхийн тулд маш нухацтай шийдвэр гаргадаг. Үнэтэй чамин, ховор эд зүйлд дуртайгаас гадна өвөрмөц содон хүмүүстэй ч нийлэх хандлагатай. Таны хүч чадал, бусдад мэдрүүлдэг нөлөө, өрөөг дүүргэх чанар тань үргэлж онцгой байсан учраас ч тэр биз ээ.

3. Унадаг дугуй 

Энэ маш авсаархан, байгальд ээлтэй унааг сонирхдог бол та үнэхээр адал явдалд дуртай, амьдралд хайртай, бүхнийг илүү ойроос, илүү тодоор мэдрэх хүсэлтэй нэгэн аж. Та өөрийн хүч чадалд бүрэн итгэдэг бөгөөд гаргасан шийдвэр болгондоо харамсахгүй, сурах ёстой зүйлээ сурч, мэдэх ёстой зүйлээ мэдэн амьдардаг. Та бол өвөрмөц, хайраар дүүрэн, бие даасан нэгэн. Та үргэлж хүмүүсийн ярилцахыг, танилцахыг хүсдэг тийм нэгэн байсаар ирсэн ч өөрийгөө нуух нь мөн олонтаа. Амьдралд хайртай, аливаа асуудлыг нухацтай бодож, зүгээр л бодохоос гадна үйлдэл хийж чаддаг. Маргааш танд юу тохиолдох вэ гэхээс илүүтэйгээр та одоогоороо амьдарч чаддаг, нээлттэй, хайр татам хүн юм. Бас мэдээж эрүүл мэнддээ анхаардаг, тэвчээртэй, зоригтой гээд дугуй унах дуртай, дугуйг сонгосоор ирсэн хүмүүсийг маш олон зүйлээр магтан ярьж болох юм. Өөрийгөө бахархалтайгаар дугуй унах дуртай хэмээн хэлж, тэр хүлгээрээ болгоомжтой, жаргалтай зорчоорой!

4. Мопед / Скүүтер

Энэ хөөрхөн унааг сонирхдог, хайрладаг хэн бүхэнд "томоос том зүрх" илгээмээр. Учир нь энэ бол өнгөлөг, өвөрмөц, өөрийнхөөрөө, мөн чанар, үнэ цэнээ ямагт хадгалсаар ирсэн тийм унаа юм. Яг л тань шиг! Та илүүд хэзээ ч шунадаггүй, бас танд мөнгө төгрөг, эрх мэдэл, өөр юу ч тийм чухал биш. Харин мэдрэмж, аз жаргал, инээмсэглэл чухал. Маш тайван, хамт байхад туйлын таатай хүн учир эргэн тойронд тань үргэлж хүмүүс хүрээлж, тантай байхаар тэмүүлдэг. Та үүнийг өөрөө ч анзаараагүй байж мэдэх ч хэрэв сайн харах юм бол та өөр шигээ л хүмүүстэй нийлж, үргэлж өөрийнхөөрөө байсаар ирсэн тийм чөлөөтэй нэгэн юм.

5. Хурдан, үнэтэй бас гял цал машин 

Таны машин олны дундаас онцгой юу? Тэр тоноглол, өнгө үзэмж, арчилж тордсон байдал нь цаанаа л ондоо, харахад л өөр үү? Тийм бол та туйлын биеэ даасан, үнэ цэнээ мэдэрсэн, хүчтэй нэгэн юм. Мэдээж өөртөө маш үнэнч бас аливаад тууштай зангаараа бусдыг дагуулахгүй л гэж мэд. Та өөрт таатай, гоё санагдсан зүйлээ л авч, яг таалагдсан орчноо л бүрдүүлж чаддаг. Эрсдэл, бусад жижиг сажиг зүйл танд чухал биш. Хүмүүс өөртэй чинь харьцахдаа үргэлж нээлттэй байж, мөн үнэн байх ёстой гэдгээ ч мэддэг. Үгүй бол та бусдыг ажиглахдаа маш гярхай нэгэн гэдгийг тэд мэднэ. Та амьдралд хайртай, эрч хүч, төлөвлөгөө, шинэ санаагаар дүүрэн байдаг ба амьдралаа хэрхэн сонирхолтой болгохоо ч сайн мэддэг. Тантай хүмүүс ойр байх дуртайгаас гадна найзалж нөхөрлөхийг ч их хүсдэг. Харин та итгэсэн хүмүүстээ хамгийн үнэнч, хамгийн гол нь өөрөөсөө хэзээ ч урвахгүй тийм эрч хүчтэй, тэмцэгч нэгэн юм.

6. Нийтийн унааг эрхэмлэгч

Таны толгой дотроо бодож, төсөөлж, хэрэгжүүлж явдаг бүхэн үнэхээр дуусашгүй. Та олны дунд байхдаа ч өөрийгөө сонсож, яг тэр орчинд магадгүй өөрийн хайдаг мэдрэмжийг авдаг. Чихэвчээр дуу сонсонгоо автобусны арын суудал дээр сууж явдаг та бол бүхнийг ажиглагч, тэр болгоноос нэгийг мэдэрч, боддог хүн. Та маш дотогшоо бөгөөд дотнын хүмүүстээ л бүхнээ зориулдаг, нууцлаг, өвөрмөц нэгэн. Бас та хэр баргийн асуудалд шантардаггүй бөгөөд битүүхэн адал явдлыг хайж байдаг тань таны ямар чөлөөтэй, өвөрмөц ертөнцтэй сониуч нэгэн болохыг илтгэнэ. Та зүгээр л машиндаа, унаандаа суугаад явах биш бүх зүйлд оролцож, сониучирхан хайдаг нь таны амьдралд зохиол дээр л гарч болом үйл явдал их тохиолдсоныг ч илтгэнэ.

7. Морио унах дуртай хүн та 

Ямар эрх чөлөөтэй, уужим, сэтгэл хөдлөм ертөнц вэ! Та тэр болгон морь унаж чаддаггүй байлаа ч үргэлж тэгэхийг хүсдэг, хөдөө очоод сэтгэлээ ханатал давхидаг нэгэн бол та үнэхээр гайхалтай хүн юм. Танд бусад хүнээс ч илүү дэврүүн сэтгэл, эрх чөлөө бий. Та маш уужуу бас хэр баргийн хүнд байхгүй тийм л сайхан сэтгэлтэй, амар тайван нэгэн. Таны хажууд хүмүүс тайтгардаг, тантай ярилцахдаа инээдэг, хүндэлдэг. Та ч бас байгаль, эх дэлхийгээ хайрладаг эерэг хүн болохоор хүмүүс таныг нар мэт үзэн хүрээлдэг. Эрх чөлөөт, өөрийнхөөрөө, хэзээ ч худал хуурмаг зан гаргахгүй хүмүүс энд багтах болно.

8. Мотоцикл 

Хамгийн күүл хүмүүс гэж хэлэхэд буруудахгүй биз дээ? Эрсдэл үүрэх чадвар, хариуцлага, эрч хүчээрээ та давамгайлна. Хийнэ л гэсэн бол хийдэг чанар тань үнэхээр бахархууштай. Танд бусдын юу гэж бодох хамаагүй, өөртөө л үнэнч байвал болоо гэж боддог. Ямар ч нөхцөлд та хэцүү байна хэмээн гомдоллож, асуудал тарьдаггүй, өөрийнхөөрөө шийддэг. Энэ бие даасан, эрэлхэг байдлыг тань ч ойр дотнын хүмүүс сайн мэдэхээс гадна танд жаахан санаа зовж явдаг. Аргагүй шүү дээ, энэ их эрч хүч тэсрээд юунд ч хүргэж мэдэх юм! Үргэлж зөв чигт чиглүүлж, бусдыг дагуулж, яг энэ хэвээрээ үргэлж өөрийнхөөрөө байгаарай.

Дашрамд дурьдахад мотоцикл, морь, машинтай болох нэгэн боломжийг танд санал болгоё. 

Энэ бол ДДЭШ ТВ компанийн зарласан "Таны хүлэг" урамшуулалт хөтөлбөр юм. Тэд "Таны хүлэг таныг хүлээж байна" уриатайгаар хэрэглэгчдэдээ мотоцикл, морь, машин зэрэг олон бэлгүүдийг бэлджээ. 

Та уг хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Харьковын телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөж уналаа
2
4 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
6 цагийн өмнө
Коби Брайнтыг эргэн дурсахуй: Түүний амьдралын гэрэл зургууд
санал болгох
1
6 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Тоогий 2021.01.12 172.69.252.145

Вууавв хөөрхөн юм бэ оролцноо Баахан эрх эрх гээд ирээд байсан ийм гоё боломжууд байсан байна шдээ <3

0 Хариулах