Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Рио тинто”, “Оюу толгой” компани цар тахлын үеийн бэлэн байдлыг сайжруулахад зориулж 1.7 тэрбум төгрөг хандивлана


Ковид-19 цар тахалтай хийх тэмцэл, цар тахлын нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Рио Тинто”, “Оюу толгой” компаниуд 602 мянган ам.доллар буюу ойролцоогоор 1.7 тэрбум төгрөгөөр Монгол Улсын цар тахлын эсрэг үйл ажиллагааны тогтвортой байдлыг бэхжүүлэх, хариу үйлдэл үзүүлэх чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр хийгдэх төслүүдийг шинээр санхүүжүүлэхээр боллоо.

Энэхүү бэрхшээлт цаг үед “Рио Тинто”, “Оюу толгой” компаниуд НҮБ-ын Хүн амын сан болон улс, орон нутгийн холбогдох байгууллагуудтай хамтран урьдчилан сэргийлэх суурь арга хэмжээг дэмжих зорилгоор хамтран ажиллаж байна.

Рио Тинто компанийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Х.Амаржаргал хэлэхдээ: “Рио Тинто компани цар тахлын энэ цаг үед өөрийн ажиллагсад болон үйл ажиллагаа явуулж буй улс орныхоо ард иргэдийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаанд анхаарлаа үргэлжлүүлэн хандуулж, уурхайн үйл ажиллагааг саадгүй явуулахыг зорин ажиллаж байна. Ингэснээр бид бүхэн улс, орон нутгийн татварт хувь нэмрээ оруулан, харилцагч худалдан авагчдынхаа хэрэгцээ шаардлагыг хангах боломжтой байх юм. Бид НҮБ-ын Хүн амын сантай хамтран Монгол Улс дахь КОВИД-19 болон бусад халдварт өвчний оношилгоо, эрт илрүүлэлтийг сайжруулах, зайн оношилгоо, эмчилгээний чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах болсондоо баяртай байна” гэсэн юм.

“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Цар тахал биднийг хэр зэрэг бат бэх, тогтвортой байгаа вэ гэдгийг сорьж байгаа энэ үед бид хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулж, бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой байлгах бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Ийм учраас хамтран ажиллаж буй түнш, орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах зорилгоор бэлэн байдлыг нь нэмэгдүүлэхэд бид зохих хувь нэмрээ оруулж, эдийн засаг, нийгмийн хүндрэлтэй нөхцөл байдлыг хамтдаа даван туулж чадах юм. Бид энэ бүх бэрхшээлийг хамтдаа даван туулж гарна” гэв.

Энэхүү түншлэлийн үндсэн зорилго нь эрсдэл өндөртэй, ар гэрийн гачигдал, санхүүгийн чадавх султай ард иргэдэд үйлчилдэг эрүүл мэндийн нэгжийн чадавхыг үргэлжлүүлэн сайжруулж, КОВИД-19 болон бусад төрлийн халдварт өвчнийг оношилгооны хүртээмжийг нэмэгдүүлэх, КОВИД-19 цар тахлын үед мэргэжлийн эмчийн тогтмол үзлэгт хамрагдах шаардлагатай, эрсдэл өндөртэй өвчтөн, жирэмсэн эмэгтэйчүүдэд зайн оношилгоо, эмчилгээ үйлчилгээг чанартай, цаг алдалгүй хүргэх явдал юм.

холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Х.Баттулга Монгол-Герман улсын Зэвсэгт хүчний хамтарсан сургалтын үйл ажиллагаатай тани...
2
18 цагийн өмнө
Энэ сарын 22-25-нд нийслэлд хугацаат цэргийн татлага болно
3
20 цагийн өмнө
Хот хоорондын автобусыг явуулахгүй байх арга хэмжээ авч байна
санал болгох
1
14 цагийн өмнө
"Voice" шоуны шилдэг оролцогчид хөвгүүдийн цоо шинэ хамтлаг байгууллаа
2
15 цагийн өмнө
"UBIFF" эхэлж, кино урлагаар амьсгалах долоо хоног Улаанбаатар хотод ирлээ
3
21 цагийн өмнө
Төв, Өвөрхангай, Архангай аймгийн замын зорчих хэсэг халтиргаатай байна

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.