Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Сагсан бөмбөгийн мэргэжлийн дасгалжуулагч, хөтлөгч Б.Мандуул: Би саналаа өгөхөд бэлэн. Харин чи бэлэн үү?


Та нар анзаардаг уу? Ардчилал гэдэг асар утга учир, үнэ цэнтэй үгийг бид байнга хэлсээр байгаад уйтгартай, хийцгүй үг болгочихсныг. Байдаг л нэг зүйл шиг сонсогддог болж. Гэтэл ардчилсан нийгмийн хамгийн чухал зүйл болох сонгох, сонгогдох эрх чөлөө ямар их үнээр олддог, бидний өмнөх хэчнээн үеийнхэн хүсэн мөрөөдөж, маш их зүйлээ золиослож байж олж ирсэн зүйл билээ дээ. 

Нэг хүний амьдралын цаг хугацаа ардчилал гэдэг зүйлтэй учралгүйгээр дуусч ч болно. Нэг байтугай хэдэн үеэрээ үүнийг үзээгүй улс орнууд дэлхий дээр байж л байна. Харин бидний өмнөх, тэрнээс ч өмнөх үе үеийн зүтгэлтнүүд хэдэн зуунаар тулалдаж, байлдаж, хэрэлдэж, үзэлцэж явсаар бидэнд энэ сонгох, сонгогдох эрхийг олж авч ирсэн. Үүнийг цааш нь үргэлжлүүлэн, нэр хүндтэй авч явж чадах эсэх нь одоо биднээс шалтгаална гэж боддог. 

Би урд өмнө сонгуульд энэ удаагийнх шиг ач холбогдол өгч байгаагүй. Миний хувьд сонгууль гэдэг зүйл өвлийн дараа хавар, хаврын дараа зун, тэгээд намар гэдэг шиг өрнөж л байдаг зүйл байлаа. Гэхдээ хэзээ ч санал өгөхөөс хойш сууж байгаагүй юм байна. 2008 онд Куба улсад сурч байхдаа ч хүртэл элчин сайдын яаман дээрээ очиж саналаа өгч байсан. Энэ удаа том болоод эсвэл нас яваад аль нь гэх вэ, өөрийн эрхгүй анхаарал хандуулах ёстой чухал зүйл юм гэдгийг ухамсарлаж байна. Гэвч хүн бүхэн ингэж ухамсарлахгүй бол нийтээрээ хүссэн үр дүндээ хүрч чадахгүй нь сонгуулийн онцлог юм даа. 

Тиймээс бүх насныхан саналаа өгч, тэр дотроо залуучууд битгий хоцроосой. Энэ бол чиний амьдралд юу дутагдаж буйг сонсоод, дутуу зүйлийг чинь шийдэх хүмүүсийг томилж явуулах томилолт. Тэгэхээр өөрийнхөө төлөө хэн ажиллахыг шийдэх гэж байгаа энэ үедээ та завгүй хэмнэлээсээ түр зогсоод, нухацтай бодож, шийдвэр гаргаарай. 

Сүүлийн 30 жил энэ улсын төлөө ажилласан бүх хүнд би баяралаа гэж хэлмээр байна. Та нар маш их зүйл бүтээсэн. Алдаа, оноотой олон зүйл байсан байх. Гэвч ихэнх нь оносон гэж би итгэж байна. Та бүхэнд маш их баярлалаа. Одоо шинэ, залуу хүмүүст зайгаа тавьж өгөхийг хүсэж байна аа. Шинэ хүмүүс нь алдсан ч бай, оносон ч бай бид шинэ хүнтэй нүүр тулж, шинэ хүмүүсээ шүүмжилмээр байна. 

Миний хувьд сонголт хийхдээ тухайн хүний боловсрол болон туршлага нь хэр тэнцвэртэй, уялдаа холбоотой байгааг харна. Асар их туршлага байсан ч боловсрол байхгүй бол чухал зүйл нь дутуу байна. Өнөөдрийн нийгэмд заавал боловсрол туршлага хоёр хослож байж хүнээс зөв шийдвэр гарна гэж би үздэг.

Бас мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа ямар туршлага дээр үндэслэж, ямар датанд анализ хийж боловсруулсан бэ гэдгийг анзаарна. Хэн ч ямар ч сайхан мөрийн хөтөлбөр бичээд аваад ирж болно шүү дээ. Энэ нь бодит байдал дээр хэрэгжих үү гэдгийг би өөрийн түвшиндээ үнэлж үзэх хэрэгтэй. За тэгээд миний хүсэж буй цорын ганц зүйл бол гоё амлалт, байшин сав, мөнгө төгрөгөөс илүүтэй шударга, хариуцлагатай тогтолцоо. 

Хууль сахиулах байгууллагууд бохир, шат шатандаа авлигад автсан учраас нийгмийн тогтолцоо маань зөвхөн эрхтэн дархтны төлөө ажиллаж байдаг болжээ. Хэчнээн гоё ганган эдийн засгийн гаргалгаа, хууль тогтоомж байсан ч энгийн иргэдийн амьдралд бууж үйлчилдэггүй. Хэсэг бүлэг хүний амьдрал сайжирч, орлого нь ихсээд, нийт иргэдийн амьдрал дэвждэггүй. Тэгэхээр хууль, шүүх, прокурор хэн ч бай дээрээсээ доошоо, “хаанаасаа хаалгач” хүртлээ ил тод, хараат бус болж байж юмс өөрчлөгдөнө. Үүнийг л хүсэж байна.

Би саналаа өгөхөд бэлэн. Харин чи бэлэн үү? 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.03.30
Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар залуусын мэдвэл зохих 5 зүйл
2
2022.06.15
"Би Нэгдий" залуусын өдөрлөгөөс онцлох нь: Юу болж өнгөрөв?
3
2022.06.11
"Би Нэгдий" залуусын өдөрлөг амжилттай явагдаж өндөрлөлөө
санал болгох
1
17 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.