Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Сайн дурын ажил хийх боломжтой 10 байгууллага

Сайн дурын ажил хийх 10 боломжууд


Одоо цагт залуучууд сайн дурын ажил бол олон хүнтэй танилцах, ажлын туршлагатай болох, CV-ээ чимэх, цагийг үр дүнтэй өнгөрүүлэх арга мөн гэдэгтэй санал нийлдэг. Оюутан залуучуудад зориулж төрийн бус болон арга хэмжээний үеэр сайн дурын ажилтан, гишүүн тогтмол авдаг байгууллагуудын мэдээллийг нэгтгэн хүргэж байна. 

1. Хөөрхөн зүрх

Товч танилцуулга: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоохын төлөө 2012 оноос эхлэн тасралтгүй, туушдаа ажиллаж буй төрийн бус, шашин болон нам, ашгийн бус байгууллага юм. Жендэрт суурилсан хүчирхийллийн талаар иргэд, олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж, хандлагад нөлөө үзүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ухуулан сурталчлах ажиллагааг эерэг аргаар өөрчлөх зорилготой.

Хэрхэн бүртгүүлэх вэ?: Жил бүрийн 8, 9-р сард сайн дурын гишүүний сонгон шалгаруулалтыг өөрийн Facebook хуудсаараа зарладаг. 

Сайн дурын ажилтан болсноор юу хийх вэ?: Хүүхэд, өсвөр үе, залуу эмэгтэйчүүдэд бэлгийн хүчирхийлэл, халдлага, дарамтаас урьдчилан сэргийлэх сургалт, хэлэлцүүлэг, нөлөөллийн олон талт үйл ажиллагааг зохион байгуулахад сайн дураар оролцдог.

Цахим хаяг: [email protected]

Холбогдох утас: 70159688

Хаяг: (what3words) ///нууцлаг.хэлнэ.домог

2. Монголын улаан загалмай нийгэмлэг 

Товч танилцуулга: Үндэсний хүмүүнлэгийн байгууллага статустай 80 жилийн түүхтэй байгууллага бөгөөд сайн дурын ажилтнуудтай ажиллах өндөр ур чадвартай байгууллага юм. Мөн тус байгууллагад 1,5 жилээс дээш хугацаанд сайн дурын ажил хийсэн тохиолдолд сайн дурын ажил хийсэн тодорхойлолт бичиж өгч болдог бөгөөд энэ нь гадаад, дотоодын их дээд сургуулиудад тэтгэлэгтэй суралцахад дөхөм болдгоороо давуу талтай. 

Хэрхэн бүртгүүлэх вэ?: Ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд өөрийн харьяа дүүрэг эсвэл аймгийн Улаан загалмайн хороо буюу салбарт 2 хувь цээж зурагтайгаа очиж бүртгүүлэх боломжтой.

Цахим хаяг: [email protected]

Холбогдох утас: 77770508

Хаяг: (what3words) ///элсэх.үзсэн.сайшаал

3. Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоо 

Товч танилцуулга: Төрийн үйлчилгээ олон нийтийн хандлагыг боловсронгуй, хүртээмжтэй болгоход нөлөөлөх замаар хөдөлгөөний хязгаарлалттай болон тэргэнцэртэй иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалж, оролцоог дэмждэг. Тус байгууллага нь сайн дурын залуусыг дэмжигч гишүүнээр бүртгэж авдаг бөгөөд нийгэмдээ эерэг хувь нэмэр оруулах залуучуудыг элсүүлдэг. 

Хэрхэн бүртгүүлэх вэ?: Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбооны оффист очиж анкет бөглөснөөр элсэх боломжтой.

Цахим хаяг: [email protected]

Холбогдох утас: 7595 2929

Хаяг: (what3words) ///үйлчилгээ.хаших.бодолцох

4. ЛГБТ Төв   

Товч танилцуулга: ЛГБТ Төв нь 2007 оноос үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монгол дахь цор ганц Лесбиан, Гей, Бисексуал, Транс хүний эрхийн байгууллага юм. ЛГБТ хүний эрхийг дэмждэг эсвэл илүү их ойлголттой болохыг хүсэж байвал тус байгууллагад ажиллаарай хэмээн зөвлөе.

Хэрхэн бүртгүүлэх вэ?: The LGBT Centre (Mongolia) автомат хариулагч чатботод холбогдож дараах алхмыг хийснээр бүртгүүлэх боломжтой.

Get started - Үндсэн цэс - Дэмжих, хамтрах - Сайн дурын ажил хийх 

Сайн дурын ажилтан болсноор юу хийх вэ?: Mongolian Queer Podcast, Тэгш эрх бахархлын өдрүүд болон долоо хоног болгон тогтмол зохион байгуулагддаг үйл ажиллагаануудад сайн дураар ажиллах боломжтой байдаг.

Цахим хаяг: [email protected]

Холбогдох утас:  7011 0323

Хаяг: (what3words) ///дүнхийх.хавч.тоос

5. Амнести Интернэшнл

Байгууллагын тухай: Эмнести Интернэшнл нь хараат бус бие даасан байгууллага ба засгийн газар улс болон төрийн намуудаас санхүүжилт авдаггүй. Тус байгууллага нь шударга ёс, эрх чөлөө, үнэн, болон нэр төр нь үгүйсгэгдсэн хүн бүрийн хүний эрхийг хамгаалахаар нэгдсэн хүний эрхийг хамгаалагчдын даян дэлхийн хөдөлгөөн юм. Та хүний эрхийн мэдрэмжтэй, мэдлэгтэй болохыг хүсвэл тус байгууллагын 100 цагийн сертификаттай сайн дурын ажлын хөтөлбөрт хамрагдаарай.

Хэрхэн бүртгүүлэх вэ?: Та ЭНД ДАРЖ дэлгэрэнгүй мэдээлэл авч, хамрагдах боломжтой. 

Сайн дурын ажилтан болсноор юу хийх вэ?: Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар та Монголын Эмнести Интернэшнлийн хамт олонтой хамтран ажиллаж хүний эрхийн төлөөх кампанит ажлуудад хувь нэмрээ оруулах боломжтой. Хөтөлбөрт оролцогчид өдөр тутмын оффис ажилд туслахын зэрэгцээ, хүний эрхийн төлөөх үйл ажиллагаа зохион байгуулахад хувь нэмрээ оруулж ажилладаг.

Цахим хаяг: [email protected]

Холбогдох утас: 70004706

6. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Залуучуудын Зөвлөх Хороо 

Товч танилцуулга: 16-24 насны Монгол улсын иргэд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Залуучуудын Зөвлөх Хорооны гишүүн болж өөрийн төлөөлж буй байгууллага болон Монголын залуучуудын дуу хоолой төлөөлөл болон ажиллах боломж бий. Тус байгууллага нь НҮБ-ын дэргэдэх залуучуудын зөвлөх бүлгэм бөгөөд гишүүн болохын тулд та ямарваа нэгэн залуучуудын бүлгийг төлөөлөх шаардлагатай байдаг. Жишээлбэл иргэний нийгмийн байгууллага, ТББ, залуусын оролцооны клубууд.

Хэрхэн бүртгүүлэх вэ?: НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо нь жилдээ 1-2 удаа материал хүлээн авдаг бөгөөд өөрсдийн Facebook хуудсаар бүртгэлийн мэдээлэл зарладаг.  Ирэх 4, 5 сарын үед анкет нээгдэнэ.

Сайн дурын ажилтан болсноор юу хийх вэ?: НҮБ-ын төсөл хөтөлбөрүүдэд өөрийн сонгогдсон залуучуудын бүлгэмийг төлөөлж зөвлөх, үйл ажиллагаанд оролцох гэх мэт. 

Цахим хаяг: [email protected]

Холбогдох утас: 9915-3087

Хаяг: (what3words) ///хүргэгч.нуман.гэгээн

7. Монголын Залуучуудын Эвсэл 

Товч танилцуулга: Монголын Залуучуудын Эвсэл нь 30 гаруй залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн төрийн бус байгууллагууд, тэдгээрийн харьяа клубууд гишүүн бөгөөд төр, олон улсын байгууллага, хувийн хэвшил болон залуучууд хоорондын хамтын ажиллагааг хангаж ажилладаг иргэний нийгмийн байгууллага юм. Тус байгууллага нь харилцан суралцаж хамтдаа хөгжих зарчмаар залуучуудын байгууллагуудын хөгжил, чадавхыг нэмэгдүүлэх, нийгэм эдийн засгийн бодлогод нөлөөлөх зорилготой билээ.

Хэрхэн бүртгүүлэх вэ?: Та Facebook хуудсаар холбогдож, хүсэлт тавих боломжтой. 

Сайн дурын ажилтан болсноор юу хийх вэ?: Монголын Залуучуудын Хөгжлийн Үндэсний Чуулган болон тус байгууллагын төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагаанд сайн дураар хувь нэмэр оруулах боломжтой.

Цахим хаяг: [email protected]

Холбогдох утас: 77179152, 95973379

Хаяг: (what3words) ///хүмүүс.санхүүг.цэцгийг

8. Playtime хөгжмийн наадам

Товч танилцуулга: 19 дэх жилдээ болж буй тус хөгжмийн наадам нь амьд хѳгжмийн шинэ дуугаралт болон түүний тѳлѳѳлѳл болсон хамтлаг, дуучид, тэдгээрийн дуу хѳгжмийг олонд хүргэдэг билээ. Наадмыг амжилттай зохион байгуулахад өөрийн хувь нэмрээ оруулж, баг хамт олноор ажиллах хүсэл эрмэлзэлтэй, эх дэлхийгээ хайрладаг залуусыг тус наадамд САЙН ДУРЫН АЖИЛТНААР бүртгэдэг.

Хэрхэн бүртгүүлэх вэ?: Өөрсдийн Facebook хуудсаар бүртгэлийг жил бүрийн зарладаг.

Цахим хаяг: [email protected]

Холбогдох утас: 77090307

9. Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд

Товч танилцуулга: Хүний эрх, жендэрийн шударга ёсны төлөөх нийгмийн өөрчлөлтөд эмэгтэйчүүд, залуучуудын дуу хоолой болох тус төрийн бус байгууллага нь 2010 онд байгуулагдсан бөгөөд нийгэмд эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр олон кампанит ажлыг өрнүүлдэг билээ.

Хэрхэн бүртгүүлэх вэ?: Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд нь жил бүрийн 9 сард “Гишүүн элсүүлэх нээлттэй өдөрлөг” зохион байгуулдаг бөгөөд тус үйл ажиллагаанд оролцсоноор гишүүн болох боломжтой. 

Цахим хаяг: [email protected] 

Холбогдох утас: 8805-3903; 9903-6187  

Хаяг: (what3words) ///жүжигчин.ширэгт.гарах

10. Олон улсын залуучуудын ногоон наадам

Товч танилцуулга: Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа "Олон улсын залуучуудын ногоон наадам" нь энэ оны 9 дүгээр сарын 13-аас 20 хооронд спортын 25 төрлөөр зохиогдоно. 

Хэрхэн бүртгүүлэх вэ?: Наадмын сайн дурын ажилтны бүртгэл 2020 оны 4 дүгээр сарын 01-нд эхэлнэ. ЭНД ДАРЖ бүртгүүлээрэй. 

Цахим хаяг: [email protected] 

Холбогдох утас: +976 7766-2020 

Хаяг (what3words): ///итгэх.дуудав.хувилбар

Мэдээ бэлтгэсэн: Ц.Цэвээнравдан

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
3 өдрийн өмнө
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
3
3 өдрийн өмнө
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
санал болгох
1
7 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
5
26
1
0
3
0
2

Сэтгэгдэл бичих (7)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Nomin 2020.04.17 172.69.252.139

Ene comment bichij uuralj bgaa hed ni uurusdinh meddeg gants baiguulaga ni bhgui bolhoor uurlaj sudal ntr gej haha

0 Хариулах


Зочин 2020.04.06 172.69.45.137

дээрхээс нэгийг л мэддэг юм бн. AIESEC, Axillis International гээд байгууллагууд яасан бэ?

0 Хариулах


@er 2020.04.05 162.158.183.140

AIESEC geed olon ulsiin sain duriin zaluuchuudiin ayguu goy baiguullaga bas baidag shu! Tanaih medeelluudee sain haij sudalj oruulmaar ymaa!

0 Хариулах


Khulan 2020.04.02 172.69.45.137

Y-PEER geed bas goy baiguullaga bdgshde

0 Хариулах


anhaa 2020.03.31 162.158.118.39

Bayrllaaa^^

0 Хариулах


maral 2020.03.30 172.69.252.139

sanal niilehgui baina!! ymar ch medeell bdggu zger l oorinho mddg hedig l bichsen ym bishu

6 Хариулах


Зочин 2020.03.31 162.158.119.112

Huuyee neg IP haygtai bj ntr. Bichih zuilee zugeer l bicheechdee hahah Neeh hudlaa oor hun bolj molood

0 Хариулах


Зочин 2020.03.30 172.69.252.137

Neg IP hayagtai baij edr, aztai sawariin ajilchid ym bhdaa?

0 Хариулах


Зочин 2020.04.01 172.69.252.139

Uuchlaarai aztai sawar yg ysn ym bol?

0


luckypaws NGO 2020.03.30 172.69.252.139

Азтай савар ТББ бас туслахыг хүссэн хүн бүрт нээлттэй :)

2 Хариулах