UBLife Logo
Надад нэг санал байна

Саналаа өгөх залууст л хамаатай 11 хямдрал, урамшуулал

Ub.life
Ub.life
Саналаа өгөх залууст л хамаатай 11 хямдрал, урамшуулал

Сонгууль болоход 6 хоног үлдлээ. Хүн амын гуравны нэг хувийг эзэлдэг 18-35 насны залуусын сонгуулийн оролцоог дэмжиж, идэвхтэй санал өгөхийг уриалж олон байгууллага урамшуулал, хямдралтай худалдаа, "give away" зарлаад байна. 

6.24-ний Лхагва гарагт та бүхэн саналаа өгчихөөд кофе үнэгүй ууж, төрөл бүрийн ресторан кафед  хямдралтай үнээр үйлчлүүлж, хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн болон үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжтой шүү   Эдгээр сайн сайхан хямдрал, урамшууллыг эдлэхийн тулд чи зөвхөн саналаа өгсөн байхад л хангалттай. 

1. Podolk

Саналаа өгчихөөд, "ПОДОЛК"-ийн футболкуудаа хямдралтай үнээр аваарай. 

Фейсбүүк хуудас: Podolk

Гурван үгт хаяг (what3words): ///дэлхийн.засалч.тэших

2. Route 22 Restaurant & Wine Lounge 

Саналаа өгсөн залуус өдрийн хоолондоо "ПИЦЦА" идэх нигууртай юмсанж.

Фейсбүүк хуудас: Route 22 Restaurant & Wine Lounge

Гурван үгт хаяг (what3words): ///зөвлөл.татах.бичээч

3. Alphabook

Блью Скай тауэрт байрлах "Аlphabook" номын дэлгүүр саналаа өгсөн бүх хүнд номоо 10-50% хямдралтай худалдах юм байна. Номын хорхойтнуудад сайхан боломж. 

Фейсбүүк хуудас: Alphabook

Гурван үгт хаяг (what3words): ///хэмнэх.зүтгэе.орлох

4. Beauty Secret Mongolia

Сонгуульдаа идэвхтэй оролцсон Gen Z болон миллениалуудад Beauty Secret нэрийн дэлгүүрээс маск бэлэглэж байгаа юм байна шүү. Тус дэлгүүр Шангрила Молл, Ривер Центерт тус тус салбартай.

Фейсбүүк хуудас: Beauty Secrets

Гурван үгт хаяг (what3words): ///байдал.хайгуул.гишүү & ///эзэд.даалин.тушаана

5. Greeno - Health food store & cafe

Идэвх оролцоотой залуу хүн танд Greeno-ийн хамт олон эрүүл амттан бэлэглэхээр бэлджээ.

Фейсбүүк хуудас: Greeno - Health food store & cafe

Гурван үгт хаяг (what3words): ///зөвлөл.татах.бичээч

6. Улаанбаатар Пасспорт

Улаанбаатар пасспортынхан саналаа өгсөн залуустаа дараах хямдралыг үзүүлэх нь ээ. Алдаж боломгүй боломж шүү!

Фейсбүүк хуудас: Ulaanbaatar Passport

7. ZOMA Kitchen & Bar

Саналаа өгчихөөд "Zoma"-гийн кофег уух мөчийг л хүлээж байна даа.

Фейсбүүк хуудас: ZOMA Kitchen & Bar

Гурван үгт хаяг (what3words): ///дамжлага.гулгуур.зусах

8.  Panda tea&coffee"Шинэ үеийн залуус ямар КҮҮЛ болсныг батлаад саналаа өг, сайн байсан хүүхдэд чихрээр шагнадаг шиг саналаа өгсөн КҮҮЛ залууст хүссэн уух зүйлээ 4.5к төгрөгөөр авах урамшууллыг бид өгнө" хэмээжээ. 

Фейсбүүк хуудас:Panda tea&coffee

Гурван үгт хаяг (what3words): ///гогцоо.айлчлал.өнөөдөр

9. Flora цэцгийн дэлгүүр

Залуус аа, саналаа өгчихөөд хайртай бүсгүйдээ цэцэг аваад очоорой. Романтик бас күүл санаа байгаа биз?

Фейсбүүк хуудас: Flora цэцгийн дэлгүүр

Гурван үгт хаяг (what3words): ///захидал.айлчин.гайхах

10. The Seed Book Cafe

Саналаа өгсөн бол американо кофег тал үнээр нь авч уугаарай. 

Фейсбүүк хуудас: The Seed Book Cafe

Гурван үгт хаяг (what3words): ///нугараач.шарвин.шадар

11. Little Pink House

Улс төрийн улаан идэвхтэй хамт олонд баярлалаа. Охид бүсгүйчүүд энэ салоныг л зорьдог юм шүү!

Фейсбүүк хуудас: Little Pink House

Гурван үгт хаяг (what3words): ///хангалуун.зарлага.бүжигчид

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
8
1
24
0
0
1
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.