Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Сандрах эмгэгтэй (Panic Disorder) гэдгээ олж мэдэх 12 шинж


"Сандрах эмгэг" гэдэг нь ямар ч аюул осол тулгараагүй байтал гэнэтхэн айдас түгшүүр, асар их дарамт мэдрэх үйл явц юм. Сандрах эмгэг хөдлөх үед та бүх хяналтаа алдаж, зүрхний шигдээс болж байгаа юм шиг, эсвэл бүр үхэж байгаа юм шиг санагдах нь ч бий. Халаас руугаа гараа явуултал утас алга болсон байх тэр мэдрэмжийг илүү гүн бас удаан, юу ч болоогүй байхад мэдэрнэ гээд төсөөл дөө. 

Сэтгэл зовнилтой (Anxiety Disorder) харьцуулахад хэд хэдэн ялгаатай. Хамгийн том ялгаа нь гэвэл сэтгэл зовнил нь тухайн сэтгэл зовоосон асуудал арилахад дагаад багасах, алга болох хандлагатай бол "Сандрах эмгэг" гэнэтийн, бас ямар ч анхааруулгагүй, урт хугацааных юм. Гэхдээ үүнд эмчилгээ байдаг бөгөөд сэтгэл зүйч, мэдрэлийн эмчтэй холбогдох хэрэгтэй.

Сандрах эмгэг тохиоход илэрдэг дийлэнх шинж тэмдэг:

1. Гэнэтхэн сүйрэл, аюул тохиох гэж буй мэт мэдрэх

2. Хяналтаа алдах эсвэл бүр үхэж байгаа юм шиг мэдрэх

3. Зүрх хурдан, хүчтэй цохилохыг мэдрэх

4. Хөлрөх

5. Чичирч, салганах, бие арзганах

6. Амьсгал авахад хэцүү болж, давчдах

7. Цээжээр өвдөх

8. Нүүр, хүзүү, цээж хэсгээр гэнэт халуун болох

9. Хэвлийгээр базлах, дотор муухайрах

10. Толгой эргэж, нүд харанхуйлах

11. Гар хөл мэдээ алдсан мэт арьс ирвэгнэх

12. Бодит байдлаас тасрах мэдрэмж авах, бүх зүйл хуурмаг, хий зүйл мэт санагдах

Гэвч энэ дундаас хамгийн хүчтэй мэдрэх мэдрэмж нь гэнэтийн их айдас түгшүүр мэдэрч, аюултай байдалд орсон мэт санагдах юм.

Мэргэжлийн хүнд хэзээ хандах вэ?

Хэрэв дээр байгаа мэдрэмжүүдээс тодорхой хэдийг нь хүчтэйгээр мэдэрч эхэлсэн, өөрийгөө сэжиглэж, гайхаж байгаа бол аль болох хурдан мэргэжлийн хүнд хандахыг зөвлөж байна. 

Ямар шалтгаанууд байж болох вэ?

  • Сэтгэл зовнил, сандрах эмгэгтэй хүн таны удамд байсан тохиолдолд
  • Гүн стресс болон хайртай хүнээ алдах гэх мэт сэтгэлийн цочрол
  • Гэнэтийн хүнд үйл явдал. Үүнд осол, халдлага зэрэг зүйлс багтаж болно.
  • Амьдралын гэнэтийн өөрчлөлт. Салалт, төлөвлөөгүй жирэмслэлт, дампуурал гэх мэт.
  • Тамхи татах, янз бүрийн бодис хэрэглэх болон каффейны хэмжээг хэтрүүлэх 
  • Бага насны шарх, айдас, хүчирхийлэл зэрэг зүйлс байж болно.

Уг эмгэг ямар хүндрэлүүд үүсгэж болох вэ?

  • Танд олон төрлийн фоби буюу айдас үүсгэж мэднэ. Жишээ нь машин барих, гэрээсээ гарах, таны биед хэн нэгэн хүрэх зэргээс айх.
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээг байнга авдаг болох, өөрийн биед хэт их санаа зовсноос болж янз бүрийн эм хэрэглэхийг завдах 
  • Олон нийтийг хамарсан арга хэмжээ, уулзалт, цугларалтаас зайлсхийдэг болох 
  • Ажил эсвэл сургууль дээрээ асуудалтай байх, хүмүүстэй зөрөлдөх
  • Сэтгэл гутрал, санаа зовнил болон бусад төрлийн сэтгэцийн эмгэгт өртөх
  • Өөрийгөө гэмтээх тухай бодлууд орж ирэх
  • Согтууруулах ундаа болон өөр төрлийн хорт зуршилтай болох 
  • Санхүүгийн асуудалд орох зэрэг.

Хэрхэн сэргийлэх / эмчлэх вэ?

  • Хамгийн түрүүнд мэргэжлийн хүнд хандаж, мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй
  • Өөрийгөө аль болох анзаарч, эмгэг илүү хүндрэхээс өмнө тайван амгалан байж, бясалгал хийх
  • Эрч хүчтэй, идэвхтэй байх. Үүнд биеийн тамирын дасгал хөдөлгөөн, гүйлт, усанд сэлэлт, хүн багатай анир чимээгүй орчин буюу байгальд амрах зэрэг багтана
  • Хүмүүстэй ярилцаж, сэтгэлээ онгойлгох
  • Сөрөг муу бодол, үйл явдал, хүмүүсээс хол байх
  • Эмчтэй уулзаж зөвлөлдсөний дараа эм, эмчилгээгээ огтхон ч таслахгүй байх

Эх сурвалж: Mayoclinic

Зургууд: Pinterest / Healthcare

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
2
Өчигдөр
"Anger management" буюу уур уцаараа удирдах 6 арга
3
Өчигдөр
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
0
2
0
3
0
0
2

Сэтгэгдэл бичих (6)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

aa 2020.03.01 172.69.252.149

unshij bhdaa l mederch bnshd

0 Хариулах


Zochin 2020.02.22 88.74.122.251

Shinj temdguud baga bgaa dr n mergejliin emchid handah, uuriiguu anhaarch yaval ene uyee dava tuulj bgaga meddeg boloh heregtei. Manai nz zaluu 10 jiliin huuhed bhda sandrah emgegtei bolj, ter n yawaandaa setgel gutral buyu Depression bolson. Odo barag 10 jil garui eneteigee temtsej bga. Yag uvchin bolson uyed bol hun hedii hicheegeed emchlegdeh ih hetsuu bdg yum bnle. Baga dr n l darj awah heregtei.

0 Хариулах


Зочин 2024.04.02 64.119.29.61

Haana ymar gazart handsan be?

0 Хариулах


zochin369 2020.02.20 59.153.114.182

tged hudla uuriigu PD-tei geed mayglaashaatgaagad unawaa teenagesee garagui huuhdud mn

0 Хариулах


Зочин 2020.02.19 66.181.161.72

nadad ilred bh ym 14 nastai bhd

0 Хариулах


Зочин 2020.02.20 103.212.116.224

Me to

0 Хариулах


Зочин 2020.02.19 192.82.66.25

Uneheer hestuu. Mongoldtegeed sain emchleh uu?

0 Хариулах


Зочин 2020.02.22 192.82.67.16

SEMUT bolon eh nylhas bas haldvartin emnlgt unegui setglzuich setglzaslch nar baidg yr n mergejliin mundg hmus ymshg sngdsn shu hmus bas niigem maani todiilon setglzuin tovuud emnlgudig meddgui l bolohos UB gin setglzuich nar sn ymshg sngddg.

0 Хариулах


God 2020.02.19 202.126.89.100

Davj l yvnadaa amargui shu

1 Хариулах