Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Сансрын технологийг эзэмших, энэ салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарна


Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил, Монголын сансрын судалгаа, хөгжүүлэлтийн төв ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Амгаланбаяр нар “Улаанбаатар инновацын төв”-ийн инкубатор компаниуд, дундын оффисын гишүүд, гарааны бизнес эрхлэх хүсэлтэй иргэд, олон нийтэд бизнесийн үйл ажиллагааны явуулахад шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхийг бодлогоор дэмжиж хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд Монголын сансрын судалгаа, хөгжүүлэлтийн төвийн МАРС-Ви төслийг дэмжиж, сансрын технологийг эзэмших, өндөр технологийг дотооддоо бүтээх, энэ салбарын боловсон хүчнийг бэлтгэх, эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд Улаанбаатар инновацын төв, Баянхошуу болон Сэлбэ дэд төвүүдийг түшиглэн дэмжлэг үзүүлж хамтран ажиллах, инновацын төвүүдэд бойжиж буй гарааны компаниудыг чадавхжуулах сургалт, зөвлөх үйлчилгээ, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг ажлыг хоёр жилийн хугацаанд хамтран хэрэгжүүлэх юм.

Дэд төвүүдэд тулгуурлан гарааны бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллах бодлогыг баримталж энэхүү санамж бичгийг байгуулж байгаагаараа онцлог аж. Цаашид хамтын ажиллагааны хүрээнд гарааны бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, бизнесийн орчинг сайжруулан, нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн төлөө хамтран ажиллахаа талууд энэ үеэр харилцан илэрхийлэв гэж НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР-аас мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
2
3 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
санал болгох
1
23 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.