Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Сарын хугацаанд нийслэлд сая 463 мянга гаруй иргэн QR код уншуулжээ


Өнөөдрийн байдлаар нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 136 мянга гаруй аж ахуйн нэгж өөрийн QR кодыг үүсгэсэн байна. Нэг сарын хугацаанд нийслэлийн 1 сая 463 мянга гаруй иргэн энэхүү QR кодыг уншуулжээ. Ижил төрлийн худалдааны хоёр байгууллага дээр дүн шинжилгээ хийж үзэхэд нэг байгууллага нь 32 мянган удаа уншуулсан байхад нөгөөх нь ердөө 121 удаа уншуулсан тохиолдол байгаа юм. Энэ нь зарим байгууллага QR код уншилтад хариуцлагагүй хандаж байгааг харуулж байна.

Мөн байгууллагууд QR кодоо үүсгэж, үүдэн дээрээ байршуулсан ч иргэд түүнийг уншуулахгүй байх, аж ахуй нэгж, албан байгууллагууд үйлчлүүлэгчид болон байгууллага руу нэвтэрч буй иргэдийн QR кодыг зайлшгүй уншуулахад шаардлага тавьж ажиллахгүй байгаа зөрчлүүд гарсаар байна. QR мэдээллийн систем нь коронавирусийн халдварын дэгдэлтийн үед олон улсын жишгийн дагуу халдвар тээгчийн зорчсон, үйлчлүүлсэн байршлыг тогтоох, шууд болон дам хавьтлуудыг тогтоох эрсдэл үүсвэл цаг хугацаа алдалгүй мэдээлэл дамжуулах ач холбогдолтой юм. Тиймээс нийслэлийн зүгээс өргөтгөсөн шалгалтыг ирэх өдрүүдэд эрчимжүүлэх бөгөөд иргэдийн QR бүртгэл хангалтгүй байгаа ААН-үүдэд шаардлага хүргүүлж, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй  харилцах хэлтсээс мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Уржигдар
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
2
Уржигдар
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
3
Уржигдар
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
9 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
11 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
14 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.