Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

С.Дэмбэрэл: Улаанбаатар хотод хүчтэй газар хөдлөлтийг амжиж анхааруулах систем бий. Өнөөдөр дуугарах түвшиндээ хүрээгүй


Өнөөдөр Хөвсгөл аймагт болсон хүчтэй газар хөдлөлтийн тухай болон иргэдэд богино хугацаанд анхаарулах боломж хэр байсан талаар ШУА-ийн одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл мэдээлэл хүргэлээ.

Тэрбээр “Хөвсгөл аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 километрт Ханх сумын баруун урд зүгт 27 километрын зайд нэгдүгээр сарын 12-ны үүрээр 05:32 минутад 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон.

Одоог хүртэл давтан хөдлөлт болсоор байгаа. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр 100 гаруй удаа давтан газар хөдөлсөн. Үндсэн хөдлөлт нь 6.5 магнитуд, давтан хөдлөлтүүдийн магнитуд нь харьцангуй бага. Гэхдээ магнитуд нь 5 хүрсэн хөдлөлт дөрвөн удаа, магнитуд нь 4 хүрсэн хөдлөлт 14 удаа боллоо. Тухайн бүс нутагт ийм хүчтэй газар хөдлөлт 1991 онд Бүсийн голд магнитуд нь 6.7 хүрч хөдөлж байсан.
Газар хөдлөлт болсон газрын хамгийн ойрын суурин бол Ханх сум. Газар хөдлөлтийн голомтдоо 7-8 баллын чичирхийлэл үүсгэсэн. Зайнаас хамаарч, чичирхийллийн хүч замхардаг. Улаанбаатар хот газар хөдлөлт болсон цэгээс 610 км зайд оршдог. Нийслэлийн Хүрэл тогоотын оргил дээр байдаг станцад бүртгэсэн мэдээллээр, Улаанбаатар орчим хадан хөрсөн дээр уг газар хөдлөлт 3-4 баллын чичирхийллээр мэдрэгдсэн байна. Барилгуудын онцлог, өндөр, суурь хөрс зэргээс хамаарч, чичирхийлэл хүмүүст янз бүрээр мэдрэгдсэн.

Тодорхой албан тушаалтнуудын цахим шуудан руу газар хөдлөлтийн тухай мэдээллийг Газар хөдлөлтийн мэдээллийн төвөөс хүргэдэг. Газар хөдлөлт болсноос хойш 10 минутын дараа анхны мэдээлэл ирсэн.  
Ийм хүчтэй газар хөдлөлтийг ард иргэдэд цаг алдалгүй хэрхэн мэдээлэх вэ гэдгийг цаашдаа боловсруулна. Хүчтэй газар хөдлөлтийг урьдчилж, богино хугацаанд таамаглах нь дэлхийн эрдэмтэн судлаачдын анхаарлын төвд байдаг. Өнөөдөр дэлхийн ямар ч эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачид хүчтэй газар хөдлөлтийг урьдчилан таамаглаж, хэлэх түвшинд хүрээгүй байгаа. Болсон хүчтэй газар хөдлөлт, аюулыг амжиж анхааруулах олон улсын технологийг зөвшөөрсөн арга бол бий.

Улаанбаатар хотод хүчтэй газар хөдлөлтийг амжиж анхааруулах систем байгуулсан нь ажиллаж байгаа. Улаанбаатар хотын эргэн тойронд оршдог гурван голомт бий.  Дундговь аймгийн Дэрэн, Дэлгэрцогтын зааг дээр оршдог Дэрэнгийн газар хөдлөлтийн идэвхтэй хагарал, Булган аймгийн Могод сумын газар хөдлөлтийн идэвхтэй хагарал, Сэлэнгийн Бүтээлийн нурууны газар хөдлөлтийн голомтоос  Улаанбаатар хотод аюул учирч болох хэмжээний газар хөдлөлт болох юм бол амжиж, анхааруулах систем автоматаар ажиллаж, дуут дохио өгдөг.

Дуут дохиоллын системийг бид нар газар хөдлөлтийн аюулын эрсдэлийг бууруулах сургалтын үеэр ашигласан. 2020 онд амжиж анхааруулах систем хэр зөв ажиллаж байгааг ОБЕГ-тай хамтран Одон орон геофизикийн хүрээлэнгийн судлаачид шалгасан. Систем хэвийн ажиллаж байгаа.

Өнөөдрийн тохиолдолд амжиж анхааруулах дуут дохиоллын систем дуугарах түвшиндээ хүрээгүй учраас дуугараагүй. Энэ систем ногоон, шар, улаан түвшинтэй. Улаан нь Улаанбаатарын барилга байгууламж нурах хэмжээнд хүрвэл анхааруулах систем ажилладаг. Урьдчилан таамаглах чиглэлээр бид олон улсын эрдэмтэдтэй хамтраад хийх гэж оролдож байгаа. Эмээлт, Хустайн хагаралын орчим газар хөдлөлтийг бүртгэх, геофизикийн физик орны өөрчлөлтийг хэмжих багажуудтай. Эдгээр багажийн тусламжтайгаар тухайн газар хөдлөлтийн хагарлын дагуу болж байгаа процессыг нарийвчлан бүртгэж байгаа. Үүнийг бүртгэж, судалгаа гаргах нь тийм амархан ажил биш. Газар хөдлөлтийг хэзээ нэгэн цагт эрдэмтэн судлаачид хэлж чаддаг болно. Одоохондоо тийм түвшинд хүрээгүй байна” гэлээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
2
3 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
санал болгох
1
1 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ИРГЭН 2021.01.12 172.69.45.135

НУРААД ДАРАГДСАНЫ ДАРАА МЭДЭЭЛЭХ БАЙЖ

0 Хариулах