Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Сексийн үеэр ганц танд асуудал тулгардаггүйг батлах 20 түүх


Бид заримдаа орь ганцаар мэт санагдаж, ямар нэгэн асуудал тулгарах үед ганц надад л тохиолдоод буй мэт хэцүү мэдрэмж авдаг. Гэхдээ та ганцаараа биш. Ямар ч асуудалтай нүүр тулж байсан гэлээ та орь ганцаараа хэцүү асуудалтай тулж, давж гарч чадахгүй мэт санагдаж байгаа юм биш шүү. Энэхүү нийтлэлийг Buzzfeed сайтаас орчуулан хүргэж байна.


1. "Би дотно харилцаанд үнэхээр муу. Уг нь би юуг ч хамаагүй туршиж, хийж үзэхийг хүсдэг ч яг тэр мөч тулж ирэхэд хэтэрхий олон бодолд ороогдож, төөрч орхидог. Би өөрийн төгс биш бие галбираа нуух тухай л боддог. Би хувцасгүй байгаа өөрийн биеийг үзэн ядаж, нөгөө хүн минь намайг юу гэж бодож байгаа бол гэж боддог. Ингэх тутам надад секс хөгжилтэй, гоё санагдахаа больж, яваандаа бусад хүн ч надтай байхдаа тэгж мэдрэх вий гэж айдаг. Би удахгүй гэрлэх гэж байгаа ч энэ сөрөг бүхнийг амьдралдаа цаашид чирч явмааргүй байна. Би яаж намайг хойш татаад буй энэ бүх сөрөг бодлоос салж, сайхан мэдрэмж авахаа мэдэхгүй байна." 

-30 настай/эмэгтэй

2. "Үнэн гэвэл би сексийн тал дээр өөртөө итгэлгүйгээс гадна онгон биш хэрнээ яагаад ингэж сандраад байдгаа хамтрагчдаа хэрхэн хэлэхээ мэддэггүй. Өмнө нь хүнтэй унтаж байсан байж нөгөө хүндээ янз бүрийн таашаал өгөх зүйл хийж өгч чадахгүйгээ яаж тайлбарлах вэ? Би өөрийгөө согтоож байж л айдас сандралаа нуудаг болохоор цаашид байнга яаж ийм байх билээ. Бүх зүйлийг аажим аажмаар удаанаар эхлүүлэх хүнтэй хэзээ ч учрахгүй байх вий гэж айж байна. "Хүн болгон л үүнийг хийдэг шүү дээ" гэж хүмүүс хэлдэг ч бүгд яг түүнийг нь гоё, таатай гэж боддоггүйг хүмүүс ойлгоосой."

-24 настай/эмэгтэй

3. "Би сүүлд хүнтэй дотно харилцаанд орсноос хойш 6 жил өнгөрч байна. Би ээж аавтайгаа амьдардаг, бас хоёр туйлт эмгэгийн эм ууж, гэртээ ажилгүй суудаг. Хүнтэй унтдаггүй хүмүүсийг азгүй амьтан, хачин амьтан гэхээр хэлэх нь их байдаг. Гэхдээ л би яахаа мэдэхгүй байна. Тиндер дээр хүнтэй таарахгүй хэдэн сар, хариу хүлээж авалгүй бүр уддаг. Би ер нь дахиад дотно харилцаанд орж чадах эсэхээ ч мэдэхгүй байна. Би боломжтой болохоороо хүнтэй тохирдог юм уу гэж бодож байна. Энэ ичгүүрээс салмаар байна. Энэ хугацаандаа би илүү тайван байхыг хичээж, хүмүүстэй сайхан харилцахыг л бодож байна."

-35 настай/эрэгтэй

4. Би эрүүний үений эмгэгтэй болохоор нөхөртөө таашаал мэдрүүлэх гэхэд эрүү их өвдөж, хэцүү байдаг. Би үүнийгээ үзэн ядаж, түүнд илүү ихийг мэдрүүлэх юмсан гэж боддог. Үүнээсээ болоод би өөртөө итгэлгүй болж, хүмүүс энэ тухай илүү их яриасай гэж хүсэх юм.

-27 настай/эмэгтэй

5. Миний хувьд хамгийн хэцүү зүйл бол хүнтэй унтаж үзээгүй минь. Энэ зүгээр л хэзээ ч болоогүй. Надад ямар нэг сэтгэцийн асуудал, айдас, юу ч байхгүй. Хэн ч намайг өдөж хоргоож байгаагүй, эсвэл би өөрөө оролдож байгаагүй. Одоо би хөгширч байна. Бас хамгийн хэцүү нь хүмүүс надад "Чи тэр хүнтэйгээ хэзээ нэгэн цагт учирна даа" гэж хэлдэг. Новш гэж, би тэгж магадгүй, үгүй ч байж магадгүй. Гэхдээ ийм зүйл хэзээ ч болохгүй байлаа ч би зүгээр байна гэж өөрийгөө боддог. 

-43 настай/эмэгтэй 

6. Хүмүүс эрхтэн хөвчрөхгүй байх, бэлгийн сулралд орох гэх мэт асуудлыг байнга ярьдаг ч эмэгтэй хүмүүст ч бас ийм асуудал тохиолддог, үнэхээр хэцүү байдгийг мэддэггүй. Би хэдэн жилийн өмнө энэ тухай ярьж нэвтрүүлэгт ороход хүмүүс янз янзын л байдлаар хүлээж авсан. Эмэгтэй хүмүүст ч бас яг ийм асуудлууд тулгарч, дотно харилцаанд орж чадахгүй байдаг тухай хүмүүс мэдээсэй, үүнд анхаараасай.

-32 настай/эмэгтэй

7. Би санахын л анхнаасаа бусдынх шиг төгс жижигхэн үтрээгүй байсан. Маш олон эрчүүд ийм үтрээний тухай тоглоом тохуу хийж, доромжилдог. Би ихэнхдээ шинэ хүнтэй учирч, донто харилцаанд орохоос айж, зугтдаг. Учир нь тэдэнд муухай санагдаж, дур нь гутах вий, доромжлох вий гэж санаа зовдог юм.

-27 настай/эмэгтэй

8. Би ажил, карьер зэрэгт илүү анхаарч эхэлснээсээ хойш дотно харилцаанд орох хүслээ гээж эхэлсэн. Заримдаа гар хангалга хийх, эсвэл нөхөртэйгөө янз янзын юм туршдаг ч стрессээс болоод тайвширч, сайхан мэдрэмж авна гэдэгт тун хэцүү болсон. Би үүнээсээ болоод буруутай мэдрэмж авч, нөхөрт минь ч хэцүү байгааг мэддэг юм.

-37 настай/эмэгтэй

9. Би хэнийг ч миний нууц хэсгүүдэд эсвэл биеийн хэсэгт хүрээсэй гэж хүсдэггүй. Намайг бага байхдаа гүн айдастай болсон, бэлгийн хүчирхийлэлд өртсөн болохоор тэгдэг гэж боддог ч надад тийм зүйл огт тохиолдож байгаагүй. Зүгээр л надад сайхан байна гэж огт бодогддоггүй. Би хайртайгаа учрахыг хүсдэг, сайхан мэдрэмж авахыг хүсдэг ч энэ мэдрэмж минь надад саад болно гэж боддог. 

-31 настай/эмэгтэй 

10. Би дотно харилцааны үеэр их чимээгүй байдаг. Нэг залуу надад уурлаж, сайхан байгаа үгүй нь мэдэгдэхгүй чив чимээгүй байсанд минь бухимдсанаас хойш би дуу чимээ гаргах гэж оролддог болсон ч хуурамч санагддаг. Одоо бол надад дотно харилцааны үеэр энэ л бодогдож байна.

-20 настай/эмэгтэй 

11. Хамтрагч чинь чамайг хүсэж байгаа мэдрэмж төрүүлэхгүй байх нь яаж чамайг үгүй хийдгийг хүмүүс ойлгоосой. Би найз залуудаа хайртай, түүнтэй цагийг өнгөрүүлэх дуртай. Гэвч тэр орон дотроо маш энгийн, бараг л эвшээдэг. Би гал цог шиг хүсэл мэдэрмээр байна. 29 настай байж ийм харилцаанд сардаа ганц удаа л дотно харилцаанд орж явна гэхэд арай л санагдаж байна.

-29 настай/эмэгтэй

12. Өсвөр насандаа бэлгийн хүчирхийлэлд өртсөнөөс болоод одоо надад төсөөлөөгүй байдлаар нөлөөлж байна. Надад ичмээр, аймаар санагддаг. Хамтын харилцаа үнэхээр гайхалтай, сайхан гэдгийг би мэддэг ч харилцаанд орох үедээ жинхэнээсээ мэдрэх гэхээсээ зүгээр л дүр байдал үзүүлдэг. Хуучин айдас чамд одоо ч яаж нөлөөлж болдгийг бодохоор зүрх шимшрэн өвдөж байна. Тэр тусмаа хайртай хүмүүстэйгээ байсан ч сайхан байж чадахгүй байгаа минь хэцүү байна.

-26 настай/эмэгтэй

13. Би үргэлж өөрийгөө тарган, арай муутай, үнэ цэнгүй гэж боддог. Дотно харилцааг би энэ бодлоо гээх гэж ашигладаг. Хэн нэгэн намайг хүсэж байна гэх мэдрэмж сайхан байдаг. Тиймээс би шинэ хүмүүстэй уулзаж, хэсэг ч гэсэн хүмүүсээс сайхан үг сонсож, мэдрэмж авахдаа таатай байдаг.

-24 настай/эмэгтэй

14. Өндөр байна гэдэг олон хүнд бол тийм хэцүү асуудал шиг санагдахгүй байх. Гэхдээ нөхрөөсөө өндөр бас илүүдэл жинтэй эмэгтэйн хувьд би өөрийгөө сайхан гэж мэдрэх хэцүү байдаг. Би илүүдэл жинтэй дээрээ өндөр болохоор цаанаасаа л илүү тарган мэт болчихдог. Бид хоёр дотно харилцааны үеэр шинэ байрлал туршиж үзэж ч чаддаггүй. Зүгээр л болж өгдөггүй юм. Бид харилцааны үеэр нэгэндээ хүрч эсвэл үнсэж ч чаддаггүй.

-23 настай/эмэгтэй 

15. Би сэтгэл гутралын эсрэг эм их удаан уусан болохоор тэгдэг юм уу хүсэл тийм их төрдөггүй. Би энгийн хүн шиг тэгж их дотно харилцаа боддоггүй. Бас би дур ханаж чаддаггүй. Би эвдэрчихсэн юм шиг л санагдаж байна.

-27 настай/эмэгтэй

16. Би таван жилийн өмнө нуруугаа гэмтээсэн. Хөдлөх болгонд дуугарч, ердөө өвдөлт л бодогддог. Бас би их удаан. Дээрээс нь илүүдэл жинтэй болохоор хамтрагч минь намайг зүгээр л залхуу гэж боддог байх хэмээн санаа зовдог юм. Өвдөлт мэдрээд байгаа үед дотно харилцаа тийм ч сайхан биш. 

-26 настай/эмэгтэй

17. Зургаан сарын турш би нэг хүнтэй болзож байгаа. Гэхдээ дотно харилцаанд орох үедээ би түүн рүү огт харж чаддаггүй. Би тэднийг сайхан мэдрэмж аваагүй байх вий, надад татагдаагүй байх вий гэж айдаг болохоор харцнаас нь сэтгэлээр унасан байдал хармааргүй байдаг юм.

-22 настай

18. Санаа зовнил минь их хэцүү байдаг болохоор яг дотно харилцааны үеэр би гэнэт сөрөг юм бодож, сандарч эхэлдэг. Хамаг сайхан мэдрэмж шууд алга болж, тайван байхад хэцүү болдог. Аз болоход найз залуу минь намайг их дэмжиж, болихыг хүсэхэд минь ойлгодог юм.

-22 настай/эмэгтэй

19. Би бол илүүдэл жинтэй гей залуу. Нийгэмд ихэнхдээ гей залуусыг царайлаг, булчинлаг биетэйгээр дүрсэлдэг ч би тийм биш. Заримдаа би үүнээс их санаа зовж, намайг хувцасгүй харвал яах бол гэдгээс нь болоод дотно харилцаанд орохоо түр азнацгаая гэдэг.

-22 настай/эрэгтэй  

20. Сексийн хувьд идэвхтэй байх ёстой мэтээр шахахад би дургүй. Би гэрлэтлээ хүлээхийг хүсдэг. Аль аль нь сэтгэлээ зориулж, цаашид амьдрахдаа нэгэндээ итгэж ойлгох харилцааг бий болгохыг хүсдэг. Ихэнх хүн тэгж боддоггүй л дээ. Гэхдээ хүмүүсийг би дотно харилцаанд орсон байна уу, ороогүй байна уу аль нь ч байсан эмэгтэй хүний үнэ цэнд шууд нөлөөлөх ёсгүйг ойлгоосой гэж хүсдэг. Бид энэ биеэрээ хүссэнээ хийх эрхтэй. Хүнтэй унтвал завхай нэртэй болчихдог, үгүй гэвэл хүмүүсийн хувьд хүсэж ойртохооргүй хүн болчихдог ийм хандлагыг зогсоох хэрэгтэй. 

-22 настай/эмэгтэй

Illustrations: Maritsa Patrinos / Buzzfeed

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
2
20 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Өчигдөр
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
0
5
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (5)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.01.09 172.69.45.135

Turaachee archaagui yum be. Hudulmur huniig buteesen yum zalhuunuudaa

2 Хариулах


thanks 2020.12.14 162.158.166.68

We all have our feeling about sex, thanks for bringing people's opinion for us. It's nice to feel being not okay is ordinary <3

0 Хариулах


hh 2020.12.11 172.69.45.135

asexual humus ch gesen saihn hair durlal dotno hariltsa sex husdg gewch negl bolj ugdgui tm humuusig l asexual gedeg ene yg tim humuus wn

0 Хариулах


Зочин 2020.12.11 172.69.252.151

Zarim ng iin yg tgej bodloo

0 Хариулах


zavtai pzda 2020.12.11 162.158.166.200

ihenh ni asexual bish ihenh ni targan pzda bna

5 Хариулах


Shazam. 2020.12.10 172.69.135.121

Ihenh n Asexual yum bishuu? Mongold her ih iim hun bdg bol?

0 Хариулах


Зочин 2021.01.22 162.158.165.129

yrn ix bdg ym bnle daanc zarim xvmvvs oilgoxq gaduurxsnaas blod icdeg bx gay,lesbian boln bisexual xvmvvst xetsvv bdg bi c gsn bisexual xvn endeese blod xvnd gaduurxgdx ywdlix bdg

0 Хариулах