UBLife Logo
Эрүүл мэнд

Сэлэнгэ аймагт 2 тохиолдол шинээр бүртгэгдэж, дотоодын халдварын тоо 122 болов

Сэлэнгэ аймагт 2 тохиолдол шинээр бүртгэгдэж, дотоодын халдварын тоо 122 болов

Эрүүл мэндийн яамнаас 17 цагийн ээлжит мэдээллийг хүргэлээ. Коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Тэрбээр "Өнөөдрийн 11 цагаас хойш 426 хүнд шинжилгээ хийхэд Сэлэнгэ аймагт 2 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Ингээд дотоодын халдварын тоо 122 боллоо.

Өнөөдөр ХӨСҮТ-өөс хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Нийт батлагдсан тохиолдлын тоо 557 боллоо. Улаанбаатарт бүртгэгдсэн 33 тохиолдлын 15 нь ачаа тээврийн жолоочийн гэр бүлийн хүмүүс буюу ойрын хавьтлын хүмүүс юм. Тухайн голомтоос гурван хүн караокед орсны улмаас тэндээс улбаатай 18 халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа. Тиймээс "Говь гурван сайхан" караокед үйлчлүүлсэн хүмүүс болон Ub palace-д тоглолт үзэж, Эмоци продакшны тоглолт үзсэн хүмүүс сайн дураараа шинжилгээнд хамрагдах хэрэгтэй байна" гэв.

Байршил

2020.11.20 / 17:00 цаг

Нийт

Хавьтал

Улаанбаатар

0

33

6766

Сэлэнгэ

2

53

1058

Дархан-Уул

0

16

900

Орхон

0

13

307

Дорноговь

0

6

Говьсүмбэр

0

1

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.