Тал хээрийн бүсэд булаг шанд ховор, жилийн ихэнх улиралд хур тунадас бага байдгаас зэрлэг амьтад ундаалах усны хомсдолд орж харангадах, дайжих явдал тохиолддог. Мөн хоол тэжээл, усны хомсдлоос шалтгаалан зэрлэг амьтад суурин газарт орж ирэх, замд хашигдах, хашаа хаалтад хавчуулагдаж эрсдэх тохиолдлууд цөөнгүй гардаг. Үүний эсрэг авч хэрэгжүүлэх үр дүнтэй аргуудын нэг нь тэднийг идээшилж, бэлчээрлэдэг нутагт нь уст цэг байгуулах явдал юм.Дээрх зорилгоор нийслэлийн Байгаль орчны газраас дүйцүүлэн хамгаалал хийж буй аж ахуйн нэгжүүдтэй хамтран хээрийн амьтдад зориулсан сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг ухаалаг худаг, уст цэгийг Багахангай дүүргийн нутагт байгууллаа.Энэхүү худаг нь нарны эрчим хүчээр хүний оролцоогүйгээр ажиллах бөгөөд нартай үед тодорхой давтамжаар цөөрөм рүү ус шахаж хуримтлуулдаг. Уст цэгтэй болсноор хөхтөн амьтад, шувуудын тоо толгой, өсөлт хөгжилтөд эерэг нөлөө үзүүлнэ гэж Нийслэлийн байгаль орчны газраас мэдээллээ.
Нийгэм
Сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг ухаалаг худаг, уст цэгийг байгуулжээ
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0
- СЭТГЭГДЭЛ БИЧИХ
- Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...
ИХ УНШСАН
Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж буйгаа мэдэгдлээ
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг өнөөдөр болж өндөрлөлөө.
Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй
Нийслэлд сарын хугацаанд “Баавгай орж ирсэн” гэх долоон дуудлага бүртгэгджээ.
"Номын баяр" өнөөдөр Сүхбаатарын талбайд эхэллээ
Энэ сарын 18-20-нд үргэлжилнэ.
Дэлхийн банк Монгол Улсад “Country compact” боловсруулах санал тавилаа
Уул уурхайн салбарын “Country Compact” боловсруулахыг санал болгов.