Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдалд (Mood Swing) хэт автдаг хүмүүсийн ойлгох 10 зүйл


"Mood Swings" буюу сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдалд автдаг, үүнээсээ гарч чадахгүй, хянахад бэрх байгаа хүмүүст л төрдөг мэдрэмжийг сонирхуулж байна. Мэдээж хүн болгонд сэтгэл хөдлөлөө удирдахад бэрх ийм үе тохиодог ч байнга ийм байдалтай байх нь зүгээр болгохын тулд хичээл зүтгэл шаардана гэсэн үг юм.


1. Та дөнгөж хэдхэн минутын өмнө л дэлхийн хамгийн жаргалтай хүн байсан. Гэвч одоо та бүх зүйлд урам хугарч, уйлахад бэлэн, бүр байгаа газраасаа холын хол явмаар санагддаг.

2. Та өөрийн үнэ цэнийг анзаарах сөхөөгүй болдог. Та мэдрэмждээ хэт захирагдсаар сүүлдээ чухал, гүн гүнзгий мэдрэмжүүдээс холдох нь бий. 

3. Хүмүүс таныг буруугаар ойлгодог. Тэд таны энэ байдлыг ойлгохгүйгээр олон ааштай, маягтай, учир нь олдохгүй хүн хэмээн үзэж, холбоогоо таслах нь ч бий. Харин танд ердөө юу болсныг асууж, ойлгох хүн л хэрэгтэй байдаг.

4. Та өөрөө ч хүсдэггүй боловч ямар нэгэн зүйлд хэт их санаа зовох, айж түгших мэдрэмжид автсан байдаг. Аливаа зүйл болохоос ч өмнө сандраад, өөрийн тогтвортой байдлыг үгүй хийх нь бий.

5. Та хэн нэгэнд уурласан ч амархан мартдаг. Бас гунигласан ч түүнээсээ салах нь хурдан. Гэхдээ үүнийг хүмүүс ойлгож хүлээж авахгүй тохиолдолд хуучин гунигтай, бараан байдалдаа улам шигддэг.

6. Нэг л үйлдэл, нэг л дуу, нэг л энгийн зүйл таныг тэр чигт нь өөрчилж чадна. Зүгээр явж байтал нэг бороон дусал хацар дээр дусахад, нэг дуу гэнэтхэн машины хөгжмөөр явж байхад, ганцхан өгүүлбэр бичсэн пост хараад та эргэж буцалтгүй өөр мэдрэмжид автдаг.

7. Та бусдад хүйтэн хөндий, хойш суусан хүн шиг харагддаг байх талтай. Гэхдээ энэ нь өөрийгөө хянах гэж оролдож буйн илрэл гэдгийг хүмүүс мэддэггүй. 

8. Танд хэрэгтэй зүйл бол амар амгалан, тайван амьдрал. Та үүнд ч мөн тэмүүлдэг.

9. Огцом түргэн ааш гаргаж, гэнэтхэн өөрчлөгдсөнийхөө төлөө та дараа нь ихээр харамсдаг. 

10. Та үүнийг болиулах аргагүй гэж үү хэмээн зовж шаналж байсан удаатай. Гэхдээ үүнд маш олон шалтгаан байдаг. Эрүүл мэндийн байдал, дадал зуршил, стресс  гэх мэт. Та учир шалтгаанаа олж мэдэн, аажим аажмаар өөрийгөө энэ байдлаас холдуулж, сэтгэлээ хянаж сурах боломжтой.

Үүнд:

Амьдралын дадал зуршил, хэвшлээ өөрчлөх

Хорт зуршлаа хаях 

Бясалгал, йогт явах

Чихэр, спирт,  кофеин хэмжээг багасгах 

Сайн унтаж амрах 

Дасгал хийх 

Хоолны дэглэм өөрчлөх зэрэг нэмэр болох болно.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
Хүүхдээ хичээнгүйлэн өсгөж буй эцэг эхчүүдэд дэм болох үгс
2
Уржигдар
Нарциссист хүнээс хэрхэн зайгаа барих вэ?
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
санал болгох
1
5 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
0
25
1
10
0
0
0

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

kal 2020.06.01 172.69.252.137

genet l humuusig bur hairtai humuusee uzen ydaad eheldeg ternese bolood helj bolohq ugsiig helj daraa n haramsana gewc uuclalt gui cadahq teriigee bodsoor uur hurne. Genet buh zuilsig martan jargaltai boloool zarimda hend c hereggu hun met oorigoo medreed Odor bur olon ynziin tsarai garc irne

0 Хариулах


Зочин 2020.05.30 172.69.252.139

Neg doroo neg bol uilaad neg bol ineegeed bur gudmand yvj bgad genet shuud uilchih jisheenii. Hynaj chadahgui. Heleed oilgoh hun ch baihgui. maygllaa gej bodno. humuus setgel zuin talaar naad zahiin oilgolttoi bolood oir baigaa humuusiinhee yagaad bgaag joohon ch gesen tusaldag boloosoi.

0 Хариулах


Зочин 2020.05.20 172.69.252.149

Barag hagas jil iim bailaa Uurchlgduhud ih hugatsaa shaardah bhda

0 Хариулах


Зочин 2020.05.20 172.69.252.151

Ooroo chadah asuudlaa shiideed, chadahguig n hayaad hongon baih heregtei gej boddog.

0 Хариулах


Зочин 2020.05.20 172.69.45.135

Хоёр туйлт сэтгэцийн эмгэг шүү наадах чинь

0 Хариулах


Зочин 2020.05.19 162.158.7.26

Заяагийнхаа нийтлэлээс л өөрийгөө яагаад ингээд байдгаа олж мэдэхийм даа. Сүүлдээ бүр өөрөө өөрийгөө, за би л олон ааштай юм байна, би л болохгүй байгаа юм байна гэж буруутгаж байлаа. Үнэхээр сэтгэл хөдлөлийн мүүд амархан солигдоод, дараа нь хийсэн, хэлсэн тэнэг зүйлдээ харамсдаг. Би хэвийн баймаар байна. Зүгээр л тайван байж сурмаар байна. Гэвч чадахгүй байна. Ганцхан миний дээр л хар үүл цуглаад, бороо шаагиад, хаа ч явсан нэг хар сүүдэр намайг дагаад байгаа юм шиг санагдаад байна. Гунигтай байна

1 Хариулах


Зочин 2020.05.30 172.69.252.149

Uuriihuu sain muu taliig hamt huleen zuvshuuruh n uuriiguu emchilj buin ilrel gsn bich bas yg iim jil yvsan gehdee odoo ungursniig martaad ireeduidee hicheej yvna yahav hsen aldaa min busdiin hel amnaas hamgaalah bambai min bolog gej bddog bolsoon tagtaach bish heree ch bish shaazgai shig amidarch ehelsen

0 Хариулах


Зочин 2020.05.22 172.68.6.13

Хэтэрхий би би гэсэн бодолтой байдаг юм болов уу? Чамд л бүх юм болохгүй мэт санагдаад байьал

0 Хариулах


Зочин 2020.05.19 162.158.183.126

Би бас адилхан

0 Хариулах


Зочин 2020.05.19 172.69.252.149

сэтгэл зүйч дээр очоочээ

1 Хариулах


Зочин 2020.05.19 162.158.6.253

Монголд тийм зориод оччихоор сэтгэл зүйч хаана байна?

0