Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Сэтгэлтэй хүндээ "friendzone"-дуулж буйг тань илтгэх 7 шинж


Хайр сэтгэлийн асуудлууд ч хэцүү шүү. Заримдаа та хэн нэгнийг анхаарч халамжилсныхаа төлөө шархлаад үлдэх үе бий. Бас таны сэтгэлийг хүлээж авч чадахгүй, "зөвхөн найзууд байя" гэх үгээр шархлуулах нь бий. 

Яг одоо Psych2go сайтаас оруулсан нэгэн нийтлэлийг танд хүргэх гэж байна. Та сэтгэлтэй хүндээ "Найздуулж" байгаа эсэхийг эндээс мэдээрэй.

1. Та үргэлж ямар нэгэн зүйл санаачилдаг хүн нь байдаг.

Бодоод үзээрэй. Та үргэлж ийм юм хийе, ингэх үү, тэгэх үү гэдэг үү? Эсвэл түүнд кофе авч өгч, сайхан үг хэлж магтах зэргээр түрүүлж үйлдэл хийдэг үү? Ихэнхдээ завгүй эсвэл татгалзаж таараад байна уу? Энэ нь магадгүй танд сэтгэлтэй биш гэдгийг илтгэж буй нэгэн шинж тэмдэг байж мэдэх юм.

2. Олноороо яваа цагт л уулзах боломж гардаг.

Та хоёр яг хоёулхнаа байж үзсэн үү? Эсвэл түүнтэй таарах, уулзах болгонд л хэн нэгэн хоёрдогч, гуравдагч хүн байж таараад байна уу? Магадгүй тохиолдол байж болох хэдий ч хамтдаа байх цаг ерөөсөө олдохгүй, хоёулхнаа байх боломж ер гарахгүй байвал энэ бас л эвгүй шинж тэмдэг юм. Магадгүй тэр таныг бусадтай л адилхан "найз" гэж хардаг байж болох. Гэхдээ энд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Зарим хүмүүс маш ичимхий, олны дунд ганцаараа байхаас санаа зовдог тул олноороо явах дуртай, тэгвэл өөрт нь таатай байдаг байх магадлалтай. 

3. Сэтгэлтэй хүнийхээ тухай өөрт чинь ярьдаг.

Заримдаа хүмүүс өөрт нь таалагддаг хүмүүст албаар хэн нэгэн өөр залуу/охины тухай ярьдаг. Ингэдэг нь таныг хардаж, дургүйцэж байна уу гэдгийг харах зорилготой гэсэн үг. Гэхдээ байнга ийм байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Ихэнх хүмүүс найз гэж бодсон хүндээ өөрийн таалагддаг хүний тухай ярьдаг. Энэ нь тийм ч муу зүйл биш шүү дээ. Хүмүүс маш сайн итгэж найдсан хүндээ л тийм зүйлээ хуваалцаж, ярилцдаг.

4. Эсвэл анхнаасаа л найзууд байсан бол.

Та дөнгөж уулзаад түүнд сэтгэл алдарсан байж болно. Эсвэл хэдэн жилийн турш ч юм уу. Гол нь та хоёр анхнаасаа л элэгсэг найз нөхөрлөлийн харилцаагаар бүхнийг эхэлсэн бол, яваан дундаа та сэтгэл алдарч орхисон бол энэ хэцүү байх магадлалтай юм. Ихэнхдээ хүмүүс сайн найз, сайхан нөхөрлөлийг үгүй хийхийг хүсдэггүй. 

5. Тэдний биеийн хэл бүгдийг хэлж өгнө.

Та биеийн хэлийг сонирхож үзэж болох юм. Тэр хажууд тань чөлөөтэй, өөрийнхөөрөө байж чадаж байна уу эсвэл биеэ хумиад, тань руу харах ч үгүй, утсаа ширтээд л суугаад байна уу? Танд хааяа хааяахан хүрч, ойртож байгаа эсэх эсвэл тэр чигтээ хаалттай, яг л үл таних хүн мэт зогсож байна уу гээд бүх зүйл өөрийн илэрхийлэмжтэй.

6. Тэдэнд сайхан үг хэлэх, туслах эсвэл ойртох нь ямагт туйлын эвгүй мөчийг бий болгоно.

Сэтгэлтэй хүндээ сайхан үг хэлнэ гэдэг мэдээж эелдэг хэрэг. Та нүд нь хөөрхөн харагдаж байгааг эсвэл гар нь ямар гоё харагддаг гэдгийг түүнд хэллээ гэж бодъё. Хэрэв таныг зөвхөн найзаа гэж боддог бол романтик гэж хэлж болмоор тэр үгсийг тэр эвгүй хүлээж байна. Яг л "За боль доо" гэж байгаа мэт. Та түүнд цэцэг авч очлоо гэхэд түүнд найзын хувиар гэж хэлээгүй л бол эвгүй мэдрэмж төрүүлэх болно.

7. Найзууд байна гэдэг зүгээр дээ!

Энэ нийтлэлийг арай өөдрөгөөр дуусгасан нь дээр болов уу гэж бодлоо. Таны сайн хүн үнэндээ найзууд л байхыг хүсдэг, тантай романтик холбоо үүсгэхийг хүсдэггүй байж болно. Мэдээж үүнийг олж мэднэ гэдэг гунигтай. Гэхдээ сайхан талаас нь харах юм бол танд маш бат бөх, сайхан нөхөрлөл хэзээд хэрэгтэй шүү дээ. Хэрэв хэн нэгэнд үнэхээр зүрх сэтгэлээ зориулсан л бол тэр хүнийг сайн сайхан яваасай гэж хүсэхгүй гэж үү? Тийм болохоор та хэцүү үеүдэд нь хамт байж, цагийг сайхан өнгөрүүлж, дурсамж бүтээж болно. Заримдаа нөхөрлөл хайр сэтгэлээс ч хүчтэй холбоо болж үлддэг. "Friendzone"-дуулсан ч гэсэн зүгээр дээ. Амьдрал цааш үргэлжилсээр, та өөр нэгэнтэй бас учирч л таараа. Өнөөдөр хэцүү гэж бодогдож байгаа бүхэн маргааш гэхэд арилсан байх болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
3 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
4 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
санал болгох
1
7 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
17
5
2
31
0
2
1

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

バーギ 2019.08.14 59.153.112.215

Friendzone-оос гарчихвал сайхан л байна

0 Хариулах


Зочин 2019.08.13 192.82.66.25

friendzone-оос л гарчуул гоё амьдрах гээд бн

0 Хариулах


Зочин 2019.08.13 202.21.109.35

nasaaraa friendzone duullaa azgui ymoo

1 Хариулах


Зочин 2019.08.13 43.242.242.82

chi monuu hhah

0 Хариулах


Зочин 2019.08.13 43.242.242.82

chi monuu hhah

0 Хариулах


Зочин 2019.08.13 43.242.242.82

ene chi monuu hhah

0 Хариулах


Зочин 2019.08.13 43.242.242.82

ene chi monuu hhah

0 Хариулах


Зочин 2019.08.13 43.242.242.82

chi monuu hhah

0 Хариулах