ЭЕШ эхлэхэд гуравхан хоног үлджээ. Шалгалт дөхөөд сандарч байна уу? Шалгалтын өмнөх болон шалгалт өгөх үеийн сандрал сурагчдын 16-20 хувьд их хэмжээгээр, 18 хувьд дунд зэргийн хэмжээгээр мэдрэгддэг тухай судалгааг "American Test Anxiety Association" гаргажээ. Сандарснаас болж, уншсан мэдээллүүдээ мартах, цэгцтэй бодож чадахгүй байх гэх мэт хүндрэлүүд гардаг. Харин энэхүү сандрал нь “Би шалгалтад бэлэн биш байна”, “Гэр бүл, ангийнхан болон багш нарынхаа итгэлийг алдахаас айж байна” гэх мэт айдсуудаас шалтгаалан үүсдэг байна. Айдас, сандралаа даван туулж шалгалтаа амжилттай өгөхөд туслах дараах зөвлөмжүүдийг туршаад үзээрэй.
Шалгалтын өмнө:
Бодлоо цэгцлэхТөгсөлтийн шалгалт чухал гэдгийг өөртөө сануулахын зэрэгцээ ирээдүйн бүх зүйлс ганцхан үүнээс шалтгаалахгүй гэдгийг ойлгон тайвшрах хэрэгтэй.
Өмнөх амжилтуудаа санах
Шалгалтын дүнгээр өөрийгөө тодорхойлохгүй байх Шалгалтын дүн зөвхөн хэр үр дүнтэй бэлтгэсэн болон хэр сайн шалгалт өгөх арга барилтай болохыг тодорхойлно.
Шалгалтаа амжилттай өгч байгаагаар төсөөлөх Шалгалтын өдөр өглөө сэрснээсээ хойш шалгалт дуусах хүртэл эерэг төсөөллөө хадгалах хэрэгтэй.
Жишиг даалгавар хийх явцдаа сандралаа удирдаж сурахЦагтаа амжихгүй байх вий гэж айж байгаа бол жишиг даалгавраа хугацаатай хийж, сандралаа багасгахыг оролдоод үзээрэй.
Шалгалтын өмнөх өдрүүдэд хангалттай нойр авах Хангалттай нойр авах нь цэгцтэй бодож, сандралаа удирдахад тусална.
Шалгалтын өдрүүдэд кофе ихээр уухгүй байх Сандарсан үед кафейны нөлөө ихэсдэг учир аль болох бага хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй.
Шалгалтын үеэр:
Шалгалт өгөх газраа эрт очих Шалгалтын байраар алхан, хөдөлгөөн хийх, бясалгах, урт амьсгал аван сэтгэл зүйгээ бэлдэх боломжтой.
Шалгалтын материалд мэдэхгүй зүйлс байх боломжтойг өөртөө сануулах
Сөрөг бодлуудаа зогсоох
Сандарч, айж эхэлбэл дараах алхмуудыг даган тайвшрах
Нүдээ аних
Долоо тоолон амьсгал авч, долоо тоолон амьсгалаа гаргах
Тайвшрах хүртлээ ийнхүү удаанаар амьсгалах
Нүдээ нээн өөртөө урмын үг хэлэх
Байнга цаг харахаас зайлсхийх
Шалгалтаа анхааралтайгаар хийхийн зэрэгцээ тоглоом гэж төсөөлөхТоглоомын даалгавар нь өгөгдсөн хугацаанд чадах хэмжээгээрээ олон оноо цуглуулах юм. Хүнд асуултууд дээр хэт удахгүйгээр цааш явах хэрэгтэй. Цөөн хэдэн асуулт алдсан ч сайн оноо авах боломжтойг санаарай.
ЭЕШ өгөхөөр ирэхдээ дараах материалуудыг авчрахаа мартуузай. Үүнд:
Бүртгэлийн хуудас
Суудлын хуваарь
Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг батлах баримт бичиг
ЭЕШ-ын журамтай танилцахыг хүсвэл энд дарна уу.
Бэлтгэсэн: Э.Сумъяажаргал