Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Шангри-Ла зочид буудлын Октоберфестийн фэнүүдэд зориулсан сонирхолтой хөтөлбөрүүдээс


Октоберфест. Энэ бол зөвхөн Германчууд бус дэлхий даяарх шар айрганд дурлагсдын баяр билээ. Намрын наранд болц нь гүйцсэн тариа будаа, амуу соёолж, зөрөг цэцгээс хөрөнгө исгэж, нэрсэн амтат шар айргаа таашаан суух гэж тэсэн ядан хүлээж байгаа биз дээ. Энэ жилийн Октоберфестэд зориулан Шангри-Ла хотел Улаанбаатарын Наадам ресторан 10 дугаар сарын 5-наас 11-ний өдрүүдэд онцгой хөтөлбөр бэлджээ.

НЭГ. 7 ХОНОГИЙН ТУРШ ГЕРМАН ҮНДЭСНИЙ ХООЛ ЗООГЛОХ БОЛОМЖ


Тайлбар






Тэд Октоберфест баярыг тохиолдуулан эдгээр өдрүүдэд тусгайлан бэлдсэн Герман хоолны цэсээр үйлчилнэ. Герман хоол идэж, герман шар айраг уухыг хүсвэл та Наадамыг зориорой.

ХОЁР. ШАР АЙРГИЙН АМТАЛГАА

10 дугаар сарын 5-ны үдэш Германы алдарт “Paulaner” шар айргийн амталгаа явагдах юм. “Paulaner” үйлдвэрлэгчид зөвхөн энэ баярт зориулж жил бүрийн намар “Oktoberfest Bier” хэмээх тусгай шар айргийг худалдаанд гаргадаг. Баярын хэдхэн өдөрт зориулан үйлдвэрлэж, худалддаг энэхүү ховор нандин шар айргийг 18.00-19.30 цагийн хооронд амжиж ирж амтлаарай.  

ГУРАВ. SPECIAL QUIZ NIGHT

Долоо хоног бүр явагддаг “Quiz night” асуулт хариултын тэмцээний тусгай дугаар 10 дугаар сарын 6-нд 19.30 цагаас Шангри-Ла зочид буудлын "Наадам" ресторанд болно. Та энэ тэмцээнд найз нөхөдтэйгээ баг бүрдүүлэн оролцож, мэдлэгээ сориорой. Ялагч багууд мөнгөн шагналын эзэн болох юм. .

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

ДӨРӨВ. АМЬД ХӨГЖИМТЭЙ ОКТОБЕРФЕСТ

Шинэхэн исгэсэн шар айраг, амьд хөгжмийн таатай уур амьсгал давхацсан энэ үдэш 10-р сарын 7-нд болох юм. Наадамын тайзнаа "Swing Round" хамтлаг тоглох юм байна шүү.

Oktoberfest эвентийг зорин очихыг хүсвэл дэлгэрэнгүй мэдээлэл, цагийн хуваарийг эндээс үзээрэй. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
16 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
18 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
санал болгох
1
20 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.