Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ши Жинпинийг шүүмжилсэн Хятадын тэрбумтан авлигын хэргээр 18 жилийн ял сонслоо


Хятадын тэрбумтан, үл хөдлөх хөрөнгийн магнат Рен Жичианг авлигын хэргээр шүүхээс 18 жилийн ял сонссон тухай CNN мэдээлжээ. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард Хятадын удирдагч Ши Жинпиний коронавирусийн цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй бодлогыг шүүмжилсэн эссэ бичсэнийхээ дараа олны нүдэнд үзэгдэхээ больсон юм. 

Бээжин хотын шүүх Ренийг 16.3 сая доллартай тэнцэхүйц төсвийн мөнгийг шамшигдуулсан, хээл хахууль авсан, эрх мэдлээ урвуулан ашиглаж төрийн өмчит компанид 17.2 сая долларын хохирол учруулсан гэх мэт хэд хэдэн үндэслэлээр буруутгаж, ялласан байна. Шүүхээс өчигдөр түүнд 18 жилийн хорих ял, 620 мянган долларын торгууль ногдуулжээ. 

Өдгөө 69 настай Рен нь Коммунист намын нөлөө бүхий гишүүн байсан бөгөөд Хятадын улс төрийн талаар сүүлийн жилүүдэд илэн далангүй ярьж байв. Гуравдугаар сард нийтлүүлсэн эссэндээ тэрбээр хэвлэлийн эрх чөлөөнд намаас үзүүлж буй дарамт шахалт, намын доторх санал зөрөлдөөнийг үл тэвчих байдлыг шүүмжилжээ. Рен Хятадын удирдагч Ши Жинпиний нэрийг цохон дурдаагүй ч эрх мэдэлд шунасан "алиалагч" гэсэн байжээ. Түүнчлэн "Бодит баримтыг дэлгэх замаар олон нийтийн  ашиг сонирхлыг төлөөлдөг хэвлэл мэдээллийн хэрэгсэл үгүй бол вирус, улс төрийн системийн аль аль нь ард түмний амьдрал халтай" гэж бичжээ. 

Хятадын Коммунист нам нь төрийн эрх баригчид, тэдний бодлогод харшлах байр суурь илэрхийлсэн гишүүдээ шийтгэхдээ ихэвчлэн авлигын хэргээр халхавчилдаг бөгөөд энэ удаа Ренд оноосон шийтгэл бол Хятадын Коммунист намын элит гишүүдэд өгч буй сануулга гэж ажиглагчид тайлбарлаж байна.

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
Уржигдар
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
3 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.