Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Шимэгч дүрийн төрөлд нэр дэвшихгүйгээр "Шилдэг кино"-оор шалгарсан 12 дахь бүтээл болжээ


Найруулагч Бун Жун Угийн Шимэгч кино Ази төдийгүй гадаадын гэх тодотголтой (Америкаас бусад) олон улсын уран бүтээлчдийг Оскарт нэг алхам ойртууллаа. Гадаад хэлээр гарсан бүтээл анх удаа шилдэг киногоор шалгарсан нь Шимэгч киноны уран бүтээлчдийн хувьд хамгийн том амжилт байв. Үүнээс гадна Шимэгч кино жүжиглэлтийн нэг ч төрөлд (шилдэг эрэгтэй, эмэгтэй гол дүр, туслах дүрд нэр дэвшээгүй) нэр дэвшихгүйгээр Оскарын "Шилдэг кино"-оор шалгарсан 12 дахь бүтээл болжээ. 

Тэгвэл өмнө нь ямар бүтээлүүд Шимэгч кинотой адил амжилтыг үзүүлж байсан бол? 

1. Хамгийн анх Wings кино 1929 онд дүрийн төрөлд нэр дэвшихгүйгээр шилдэг кино, шилдэг инженерийн эффект төрөлд шалгарч байв. Тус бүтээл шилдэг киногоор шалгарсан цорын ганц дуугүй кино билээ. 

2. 1930 онд All Quiet on the Western Front кино Оскарын шилдэг кино, шилдэг найруулагчаар шалгарч байжээ. Шилдэг сэдэвлэсэн кино зохиол, шилдэг кино зураг авалтад нэр дэвшсэн ч шалгараагүй аж. 

3. 1932 оны Оскарт Grand Hotel кино ганцхан шилдэг кино төрөлд нэр дэвшиж шалгарч байв. 

4. An American in Paris хэмээх хөгжимт комедибүтээл шилдэг кино төрлийг оролцуулаад нийт зургаан Оскарын шагнал хүртжээ. Харин эдгээрийн дотор нэг ч дүрийн төрөл багтаагүй юм. 

5. The Greatest Show on Earth кино Оскарын таван төрөлд нэр дэвшсэнээс хоёрт нь ялалт байгуулж байв. 

6. 1957 онд Around the World in 80 Days Оскарын таван төрөлд шилдгээр шалгарсан ч жүжигчдээс хэн нь Академийн шагналд нэр дэвшээгүй юм. 

7. Gigi кино 1959 онд Оскарын есөн төрөлд нэр дэвшиж бүгдэд нь шалгарч, шуугиан тарьж байв. Бас л дүрийн төрөлд нэр дэвшээгүй. 

8. 30 жилийн дараа Gigi киноны амжилтыг давтсан бүтээл бол The Last Emperor юм. Тус бүтээл Оскарын 9 төрөлд нэр дэвшиж мөн л бүгдэд нь шилдгээр шалгарчээ. (1988 он)

9. Braveheart кино Оскарын 10 төрөлд нэр дэвшиж тавд нь шилдгээр шалгарсан. Мел Гибсон шилдэг найруулагч, шилдэг продюсерийн шагналыг хүртжээ.  

10. The Lord of the Rings: The Return of the King Оскарын 11 төрөлд нэр дэвшиж, бүгдэд нь шалгарсан түүхтэй. Харин жүжигчдээс хэн нь ч Оскарт нэр дэвшээгүй юм. 

11. 2009 онд Slumdog Millionaire (Ядуусын хорооллын саятан) кино хэн бүхний төсөөлөөгүй амжилтад хүрч, Оскарын 10 төрөлд нэр дэвшин наймд нь шилдгээр шалгарч байв. Гэвч кинонд тоглосон жүжигчид олон нийтэд төдийлөн танигдаагүй билээ. 

Эх сурвалж: Business Insider

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
17 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
12 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
14 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
17 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.