Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Шимэгч кинонд гардаг жижиг мэт боловч гүнзгий утгатай 15 ДҮРСЛЭЛ


Өнгөрсөн онд шуугиан тарьсан Шимэгч (Parasite) кино Оскарын дөрвөн номинацид шилдгээр шалгарч, Азийн кино урлагт тодоор бичигдэх амжилтыг тогтоолоо. 

Тэгвэл та кинонд гардаг жижиг боловч гүнзгий утга шингээсэн 15 дүрслэлийг анзаарсан уу?   

1. Найруулагч Бун Жун У,  зураглаач Кён-пё Хон нар киноны эхлэл хэсгээс л баян, хоосны шугамыг тодорхой гаргасныг харж болно. Гэрийн эзэгтэй үйлчлэгч Мүн Гвуантай уулзаж буй хэсгийг нарийн анзаарвал цонхны өнцөг хатагтай Парк, үйлчлэгч хоёрыг зааглаж буйг харж болно. 

2. Паркийн гэрт Альфред Хичкокын киноны бүтэн цуглуулга байгааг анзаарсан уу? Найруулагч Бун Жун У Их Британи, АНУ-ын алдарт кино зохиолч, продюсер Альфред Хичкокоос урам зориг авч, киноныхоо зарим хэсэгт шигтгэж өгсөн тухай ярьж байжээ. 

3. Үйлчлэгч Мүн Гвуан халагдсаны дараа гэрийн эзэн Парк түүний ганц дутагдал нь хоёр хүний хоол иддэг байсан явдал гэж ярьдаг. Харин киноны дараагийн хэсэгт үйлчлэгч эмэгтэй нөхрөө нууц хонгилд олон жилийн турш нууж байсан нь ил болно. 

4. Байшинг бүтээсэн архитекторыг Намгүүн гэдэг. Бун Жун У найруулагчийн "Цас ханзлагч" кинонд  галт тэрэгний аюулгүй байдлын нууцлалыг бүтээсэн мэргэжилтнийг ч бас Намгүүн гэдэг билээ. 

5. Ки Вү Йонсей их сургуулийн оюутны хуурамч гэрчилгээг үйлддэг. Бун Жун У найруулагч тус их сургуульд  социологийн чиглэлээр суралцаж байжээ.   

6. Кимийн гэр бүл хамгийн анх гардаг сцен дээр тэд FiLite гэх хямд пиво ууж буй нь харагдана. Харин Ки Вү, Ки Жүн нар Паркийн гэрт ажиллаж эхэлсний дараа Солонгост үнэтэйд тооцогддог Саппоро дээд зэрэглэлийн шар айргийг гэр бүлээрээ уудаг болсныг харуулжээ. 

7. Гэрийн эздийг аялалд явсан хойгуур Кимийн гэр бүл "найрладаг" хэсэгт жижиг алдаа гарчээ. Ки Жүн зүүн гартаа хатаасан мах барьж харагдана. Харин хонх дуугарч, камер солигдмогц хатаасан мах түүний баруун гарт очсон байхыг гярхай үзэгчид анзаарчээ. 

8. Да соны зурсан зураг өөрийнх нь хөрөг биш, хонгилд амьдарч байсан гэрийн үйлчлэгчийн нөхөр (Гиун Сэ) байсан нь киноны төгсгөлд тодорхой болно. 

9. Ки-тэек өмнө нь Тайванийн дэлгүүрт жолоочоор ажиллаж байсан тухайгаа ярьдаг. Угтаа тэр нь Гиун Сэгийн нээн ажиллуулж, сүүлд их хэмжээний өрөнд ороход хүргэсэн дэлгүүр мөн билээ.  

10. Гэрийн эзэд аялалд явсан хойгуур Кимийнхэн байшинг өөрийнх мэт аяглана. Энэ хэсэгт Жини Морандийн "In ginocchio da te" нэртэй хөгжим эгшиглэдэг. Моранди 1960-аад оны үед баян, хоосны ялгааг харуулсан хэд хэдэн инээдмийн жанрын кинонд тоглож байсан юм. 

11. Найзынхаа бэлэглэсэн чулууг шөнөжин тэвэрч хоносныг Ки Вүгийн гарт орсон оромноос харж болно. 

12. Киноны төгсгөлд, Парк болон Ки-тэек нарын өмсөж харагддаг индиан толгойн гоёл Да соны өрөөнд байгааг анзаарсан уу? 

13. Паркийн гэр бүл ирж буйг мэдсэн Чун-Сок яаран сандран ширээг цэвэрлэхдээ өөрийнхөө утсыг санамсаргүй хогийн саванд унагадаг. 

14. Киноны эхэнд Ки-тэек ширээн дээр байсан шавжийг шилбүүрдэж унагадаг. Харин киноны төгсгөлд тэрбээр Паркийн нүдэнд өнөөх шавж байгаа мэтээр хардаг билээ. 

15. Киноны эхэнд, Чун-Сок Ки Вүгийн найзыг чулуу авчрахын оронд хоол авчирсан бол аштай юу гэж хошигнодог. Харин киноны төгсгөлд Ки Жү хонгилд байх Гиун Сэ (үйлчлэгчийн нөхөр) хоол өгөх гэсэн боловч чаддаггүй. Оронд нь Ки Вү чулууг авч доошоо бууснаар эмгэнэлт аллагуудын эхлэлийг тавьдаг.

Эх сурвалж: Buzzfeed

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
3 өдрийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
3 өдрийн өмнө
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
3
23
2
1
3
0
15

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Uzegch 2020.02.17 49.164.158.22

Oor zunduu goy utga bgaa shde naadah chin zugr l kinoni zuraglald garsan onisogo bn

0 Хариулах


Зочин 2020.02.12 66.181.190.224

8, 14-т дурьдсан нь дажгүй шүүмж болж, бусад нь гүн гүнзгий гэж хэлэхэд дулимаг санагдлаа. Тэр баруун гартаа барьж байгаад зүүн гарт дараа нь харагддаг, кино зохиолчийн, эсхүл бусад тоглогчдын сурсан сургууль, дэлгүүр хоршоо, уншдаг ном зэрэг дурьдагдах, харагдах нь гүн гүнзгий агуулгатай гэж хэлэхэд тохиромжгүй. Ер нь нийтлэлийн гарчигийг буруу өгсөн санагдлаа.

0 Хариулах